fbpx
Home Австри онлайн Шамбалын Номын Хаад ба Ирж яваа Алтан Эрин

Шамбалын Номын Хаад ба Ирж яваа Алтан Эрин

Австрийн Виенна хотын цагаар 19:30

Цагийн хүрдний Тантрын сургаалд энэ дэлхий дээр амгалан зорхирлын Алтан Эрин айсуйг зөгнөн хэлсэн байдаг. Манай дэлхий ариун Шамбалтай өвөрмөц учгаар холбоотой байдаг бөгөөд яагаад гэдгийн учрыг Ханбрүл Ринбүчи энэхүү айлдвараар бидэнд тайлан хэлж өгөх болно. Шамбалын Номын Хаадb өөрсдийн орныг хэрхэн хувиргаж чадсан туршлагаа бидэнд үлдээсэн буй тул тэдний алхмыг даган явж бид ч өөрсдийн хэргийг бүтээх боломжтой. Тиймээс  Ринбүчи бидэнд энэрэлт баатар Бодьсадвын явдлаар хэрхэн замнаж Алтан Эринийг байгуулахад бусдад үлгэр үзүүлж болохыг зааж сурган энэхүү номоо айлдах гэж байна.

 

Айлдвар англи хэл дээр явагдаж мөн шууд орчуулга хийгдэх болно.

Ном нийтэд зориулсан тул үнэ төлбөргүй. Фэйсбүүк хуудсаар лайв хийгдэж

монгол орчуулгатай сонсох хүмүүс Зүүм-ээр холбогдоно. Зүүм линк:

https://us02web.zoom.us/j/81677033451?pwd=aFhGNGFJbUhXalA4VG04cVBPaTFSQT09
Passcode: 108108
Webinar ID: 816 7703 3451

Tags:

Date

Jul 08 2022
Expired!

Time

Vienna, Austria Timezone
7:30 pm - 8:00 pm

Local Time

  • Timezone: America/New_York
  • Date: Jul 08 2022
  • Time: 1:30 pm - 2:00 pm

Speaker

  • ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ
    ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ

    Шар Ханбрүл Жамбал Лодро Ринбүчи бол 20 хүртлээ Төвдөд сарлаг маллаж тарни тоолон амьдарч явжээ. Тэрээр бодьсадва нарын уярам түүх намтрыг сонссоор бишрэл сүжиг нэмэгдэж ар гэрээ ардаа орхиж, төвдийн Буддын бүхий л гол урсгалуудын хорин-тав гаруй мастеруудаар хичээл ном заалган явсан байна. Үл алагчлах үзлийг ийнхүү баримталж явсны дүнд тэрбээр Римэ \үл-ялгаварлах үзэлт\ Мастер хэмээн нэрлэгдэх болж, бодьсадва Акашагарбагийн хувилгаан Цагийн хүрдний аугаа мастер Нагваан Чойжин Жямцын хойд дүрээр танигдсан ажээ. Хэдийгээр түүний баримтлалын гол үндэс нь энэ хорвоо дээрх олон шашны урсгалын давуу талуудыг онцлох явдал боловч тэдгээрийн дотроос өөрийн уламжилж ирсэн Жонан-Шамбалын Урсгалд онцгойлон шүтэж явдаг байна. Барууны олон эрдэмтэдийн устаж үгүй болсон гэж тооцдог энэхүү Цагийн хүрдний өндөр шатны дадлагуудыг тэрбээр дотоод бие сэтгэлийг гадаад ертөнцтэй хоршуулан зохицолдуулж амьдрах гүнзгий аргууд хэмээн үздэг билээ.

    2014 оноос эхлээд Ханбрүл Ринбүчи системтэй тодорхой зааварчилгаа бүхий Цагийн хүрдний Замаар замнаж өөрийн нандин үнэнээ илрүүлэн гэгээрэлд хүрч болох талаар сурган дэлхийн гуч гаруй орноор аялаад байна. Хүмүүст сэтгэлийн уян хатан байдлаар хэрхэн ялгаварт үзлийг арилгаж, дэлхий ертөнцийг алтан эрин болгон хувиргаж болох нигүүсэл энэрэлд тулгуурласан нийгэмлэгийг бий болгох чин эрмэллэлээр ийнхүү номоо айлдан яваа нэгэн билээ.

QR Code