Цогт Цагийн хүрдэн Дүйнхор Бурханы зарлигийн сахиус Доржшүг Бурханы Даган Соёрхол
Ханбрүл Ринбүчи Монголын говь нутагт Хамарын Хийдэд Догшин Дүйнхор буюу Доржшүг Сахиусны даган соёрхол хүртээнэ.
БҮРТГҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ
ХУВААРЬ
8 сарын 9-ний өдрийн үдээс хойш явагдана.
Join for a day of festivities arranged by the Shambhala Oracle.
9:00 AM Khentrul Rinpoche leads procession to Shambhala Land to create a better future rebirth in Shambhala
11:40 AM Vajra Vega Empowerment
2:00 PM Traditional Music and Cham Dancing
Шамбалын орон гэгддэг Хамарын хийдэд Доржшүг Бурханы даган соёрхол хүртэх гайхам боломж гарч байна. Хамарын хийдийн лам нар уг сахиусны богино уншлагыг 1827 оноос тасралтгүй уншиж ирсэн байдаг. Энэ газарт Цагийн хүрдний авшиг болон номлол 1937 оноос хойш явагдаагүй учир Шамбалын Номын Хаадын сургаалыг сонсох сайхан бололцоо гарсныг бүү алдагтун.
Доржшүг бол Цогт Цагийн хүрдний догшин дүр учраас хилэнтний чуулганы хаан гэгдэж Цагийн хүрдний ёсон дахь хамгаалагч сахиусны талыг төлөөлдөг. Тиймээс энэ сахиустай барилдлага тогтоохын ач тус хязгааргүй их юм. Түүний зүрхэн шим нь хий төв судланд ороход ургадаг бодлоос хэтийдсэн язгуурын билгүүн билээ. Бодлын мунхарлын үндсийг үүгээр таслахыг бэлэгддэг бөгөөд эрдэнийн дээд очирт йог төрөхийн орон мөн энэ болдог ажгуу. Тиймээс бид Доржшүг сахиусны хамгаалагч хүрдэнг эрхшээсэн тохиолдолд хоёрдмол үзлийн төөрөгдлийг зогсоож сэтгэшгүй ахуйдаа саатан оршихын бэлэгдэл болдог байна.
Цагийн хүрдний энэ өвөрмөц талтай барилдлага тогтоох боломж энэ насанд тохиож буй нь ховор нандин хэрэг бөгөөд нөгцсөний дараах зуурдын үед ч машид тустай байх нь гарцаагүй билээ. Амьд ахуй цагтаа өөрсдийн нандин үнэнтэй баттай барилдлага тогтоохын тулд чадах бүхнээ бид хийх хэрэгтэй бөгөөд ингэснээр зуурдын үзэгдэлд догшин хилэнт дүрийг таньж гэтлэхүйд хүрэх боломж маань нэмэгдэх учиртай.
Шар Ханбрүл Жамбал Лодро Ринбүчи бол 20 хүртлээ Төвдөд сарлаг маллаж тарни тоолон амьдарч явжээ. Тэрээр бодьсадва нарын уярам түүх намтрыг сонссоор бишрэл сүжиг нэмэгдэж ар гэрээ ардаа орхиж, төвдийн Буддын бүхий л гол урсгалуудын хорин-тав гаруй мастеруудаар хичээл ном заалган явсан байна. Үл алагчлах үзлийг ийнхүү баримталж явсны дүнд тэрбээр Римэ \үл-ялгаварлах үзэлт\ Мастер хэмээн нэрлэгдэх болж, бодьсадва Акашагарбагийн хувилгаан Цагийн хүрдний аугаа мастер Нагваан Чойжин Жямцын хойд дүрээр танигдсан ажээ. Хэдийгээр түүний баримтлалын гол үндэс нь энэ хорвоо дээрх олон шашны урсгалын давуу талуудыг онцлох явдал боловч тэдгээрийн дотроос өөрийн уламжилж ирсэн Жонан-Шамбалын Урсгалд онцгойлон шүтэж явдаг байна. Барууны олон эрдэмтэдийн устаж үгүй болсон гэж тооцдог энэхүү Цагийн хүрдний өндөр шатны дадлагуудыг тэрбээр дотоод бие сэтгэлийг гадаад ертөнцтэй хоршуулан зохицолдуулж амьдрах гүнзгий аргууд хэмээн үздэг билээ.
2014 оноос эхлээд Ханбрүл Ринбүчи системтэй тодорхой зааварчилгаа бүхий Цагийн хүрдний Замаар замнаж өөрийн нандин үнэнээ илрүүлэн гэгээрэлд хүрч болох талаар сурган дэлхийн гуч гаруй орноор аялаад байна. Хүмүүст сэтгэлийн уян хатан байдлаар хэрхэн ялгаварт үзлийг арилгаж, дэлхий ертөнцийг алтан эрин болгон хувиргаж болох нигүүсэл энэрэлд тулгуурласан нийгэмлэгийг бий болгох чин эрмэллэлээр ийнхүү номоо айлдан яваа нэгэн билээ.
Speaker
-
ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ