fbpx
Home Онлайнаар: Үнэн гэж юу вэ?

Онлайнаар: Үнэн гэж юу вэ?

Хуваарь

Энэ хичээл Монголын цагаар:
9 сарын 18 17:30
10 сарын 2 17:30
10 сарын 9 17:30
10 сарын 16 17:30
10 сарын 23 17:30
10 сарын 30 17:30-д тус тус явагдана.

6 долоо хоногийн курсын талаар
Үнэн гэж яг юуг хэлнэ вэ? Тэр бидний амьдралд ямар хэрэгтэй юм бэ? Энэ амьдралын олон даваа нугачаанд яаж амьдарвал болох вэ? Энэхүү 6 долоо хоногийн курсээр Ринбүчи биднийг амьдралын асуудлууд руу илүү гүнзгий нэвтэрч, жинхэнэ утга учрыг нь олоход чиглүүлж өгөх болно.

Буддын  сургаал өргөн гүнзгий хүрээг хамардгийнхаа хувьд хүнд ойлгож мэдэшгүй мэт санагдаж болох тул Ринбүчи машид шулуухан бөгөөд энгийн аргаар гол шимийг нь ойлгуулж аажмаар гүнзгийрүүлэх замаар танилцуулахыг зорьж байгаа юм.

КУРСЫН ТУХАЙ
Бид ер элдэв асуудалгүй амьдраад явж болохгүй гэжүү? Xарамасалтайгаар хэлэхэд үүний хариулт нь: үгүй ажээ.  Тэгвэл үүнийг ядаж хязгаарлах арга тал байж болох уу гэвэл харин тиймээ болно.  Яаж гэвэл маш амархан, үнэн хэрэгтээ үнэн юм гэж юу ч байдаггүйг ойлгочих хэрэгтэй. Бидний үнэн гэж бодож байгаа бүхэн хэзээ ч үнэн байдаггүй. Бид үнэн гэж үзээд байдгаас л ийм их зууралт бухимдал зэрэг байгаад байдаг аж. Түүнээс дор нь юу гэвэл бид өөрсдийгөө маш их мэдлэгтэй боловсорсон хүмүүс гэж үзээд байдаг явдал юм.

Жинхэнэ үнэн гэж үгүй. Зөвхөн түр зуурын үнэн л гэж бий. Үүнийг арай ойлгомжтой болгохын тулд бид “харьцангуй үнэн” гэдэг нэршлийг хэрэглэхэд хүрдэг билээ. Бид сэтгэл дэх зууралтаа тавиулж туйлшрахаа болих хүртэл хэзээ ч чөлөөтэй амьсгалж чадахгүй ээ. Энэ бол аажимдаа явагдах үйл явц учраас мунхагийн давхаргуудыг нэг нэгээр нь нямбайхан хуулах хэрэгтэй.

КУРСЫН ТОЙМ ЗУРАГ
1. Шродингерын муужгай – Зохиомол үнэн буюу юмс хэрхэн үзэгддэг тухай.
2. Өөрчлөлт сэтгэлд явагддаг – хандлага, хэтийн зорилго, сэтгэлийн хөдөлгөөн зэргээ хэрхэн зөв ашиглах тухай.
3. Харилцан холбооны үнэн – бүх юмсын хоорондын шүтэн барилдлагыг ойлгосноор тохиолдол болгонд гарах зам олдог байх тухай.
4. Тод ойлгож Шийдвэр гаргахын хүч – Бие сэтгэлийн хороондын холбоог нарийвчлан авч үзэн,  өөрсдийн сэтгэлийг хэрхэн илүү хүчирхэг бөгөөд ариухан болгох тухай.
6. Үхэл бол үе үеийн хамгийн гайхамшигтай ид шид мөн – Үхэл гэж бидний нэрлэдэг зүйл үнэн хэрэгтээ харьцангуй үнэнийг сэт цохин гарах асар том бололцоо байдаг. Бид хэзээ ч үнэхээр үхэж алга болдоггүй гэдгээ хэрхэн ойлгож ашиглах тухай.

Курст хэрхэн хамрагдах

Энэ бол онлайн курс бөгөөд Зогдэнгийн сургалтын материалд нэвтрэх мэдээлэл бүхий цахим шууданг бүртгүүлсэн хүмүүст илгээх болно. Зүүм-ээр дамжуулан монгол орчуулгатай явагдах учраас утас компьютер зэрэгтээ зохих апп-ыг татаж суулгасан байх шаардлагатай.

Зүүм-ийн нэвтрэх холбоос зэргийг мөн курс эхлэхээс 2 хоногийн өмнө цахим шуудангаар танд илгээнэ. Хичээл явагдаж өнгөрсний дараагаар видео бичлэг хийгдсэн бол нөхөж үзэх бололцоо танд олдоно.

Уншлага ерөөл зэргийг та Зогдэнгийн сургалтын төвөөс мөн татаж авах боломжтой бөгөөд болж өгвөл тухайн цаг мөчид бидэнтэй хамтдаа байж оролцохыг бид бүгдэд уриалж байдаг юм. Сургалтын төвөөс гадуур гарын авлага материалыг олж авах аргагүйг анхаарна уу.

ХАНДИВ ӨРГӨХ
Номын шан харамж өгөх уламжлал тогтсон байдгийг харгалзан Ринбүчид хандив өргөх хүмүүс энд дарна уу.

Нэмэлт асуулт байна уу?
Хаягаар захиа илгээнэ үү. chloe@dzokden.org

Date

Sep 18 2021
Expired!

Local Time

  • Timezone: America/New_York
  • Date: Sep 18 2021

Speaker

  • ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ
    ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ

    Шар Ханбрүл Жамбал Лодро Ринбүчи бол 20 хүртлээ Төвдөд сарлаг маллаж тарни тоолон амьдарч явжээ. Тэрээр бодьсадва нарын уярам түүх намтрыг сонссоор бишрэл сүжиг нэмэгдэж ар гэрээ ардаа орхиж, төвдийн Буддын бүхий л гол урсгалуудын хорин-тав гаруй мастеруудаар хичээл ном заалган явсан байна. Үл алагчлах үзлийг ийнхүү баримталж явсны дүнд тэрбээр Римэ \үл-ялгаварлах үзэлт\ Мастер хэмээн нэрлэгдэх болж, бодьсадва Акашагарбагийн хувилгаан Цагийн хүрдний аугаа мастер Нагваан Чойжин Жямцын хойд дүрээр танигдсан ажээ. Хэдийгээр түүний баримтлалын гол үндэс нь энэ хорвоо дээрх олон шашны урсгалын давуу талуудыг онцлох явдал боловч тэдгээрийн дотроос өөрийн уламжилж ирсэн Жонан-Шамбалын Урсгалд онцгойлон шүтэж явдаг байна. Барууны олон эрдэмтэдийн устаж үгүй болсон гэж тооцдог энэхүү Цагийн хүрдний өндөр шатны дадлагуудыг тэрбээр дотоод бие сэтгэлийг гадаад ертөнцтэй хоршуулан зохицолдуулж амьдрах гүнзгий аргууд хэмээн үздэг билээ.

    2014 оноос эхлээд Ханбрүл Ринбүчи системтэй тодорхой зааварчилгаа бүхий Цагийн хүрдний Замаар замнаж өөрийн нандин үнэнээ илрүүлэн гэгээрэлд хүрч болох талаар сурган дэлхийн гуч гаруй орноор аялаад байна. Хүмүүст сэтгэлийн уян хатан байдлаар хэрхэн ялгаварт үзлийг арилгаж, дэлхий ертөнцийг алтан эрин болгон хувиргаж болох нигүүсэл энэрэлд тулгуурласан нийгэмлэгийг бий болгох чин эрмэллэлээр ийнхүү номоо айлдан яваа нэгэн билээ.

Next Occurrence

QR Code