fbpx

Алтан Эринийг Авчрах Үйлс

Зогдэн Сан бол Эрхэм хүндэт Ханбрүл Ринбүчи Жамбал Лод ой гийн удирлаган дор үйл ажиллагаагаа явуулдаг, хувь хүн хийгээд хамт олон, бясалгалын төвүүд болон сургалтын хүрээлэнгүүдийн олон улсын сүлжээ байгууллага юм.

Бидний Зорилго

Бидний зорилго бол Цагийн хүрдний сургаалыг даган мөрдөж дэлхий дахинд амгалан зохицол бүхий ертөнц бий болгохын шалтгааныг бүтээх явдал юм. Дэлхий дээр оршдог аугаа ухааныг сургасан олон урсгалуудын дотроос бид Жонан-Шамбалын Урсгалын Цагийн хүрдний өвөрмөц хийгээд төгс номлол болсон Очирт Зургаан Йогийг голлож анхааран авлага болгодог билээ.

Бидний Итгэл

Бид амьтан бүхэн цөм төгс төгөлдөр, хэмжээ хязгааргүй бурханлаг чанарыг эзэмшсэн байдаг гэдгийг таньсан дээрээ хөдөлшгүй суурилан ажилладаг. Энэхүү төгс чанар дээрээ үндэслээд амьтан болгон төгс гэгээрэлд хүрэх чадвартай бөгөөд тэр нь аливаа
бүхий л хязгаараас ангид чөлөөтэй төлөвт орохыг хэлдэг билээ. Тэрхүү чанар маань тоолшгүй олон гэгээрсэн талуудаар дүүрэн учраас өөрсдийн гүнзгий үнэнээ илчлэн гаргахын тулд амьтан болгон өөр өөр мэргэн аргуудыг ашиглах хэрэгтэй болдог. Тиймийн тул хувь хүн нэг бүр өөрийн хувийн хэрэгцээнд нийцтэй аргыг анхааран авлага болгохын хажуугаар дараахь зам дор гүнзгий хүндлэл хийгээд сайтар нэгдлийг баримтлан явбал зохино.
 
Биднийг хүссэн газарт маань хүргэх зам хэдийгээр олон боловч манай Сан хоёргүй ухамсрыг хөгжүүлэхэд машид үр дүнтэй бөгөөд бүрэн бүтнээрээ Жонангийн урсгалд хадгалагдан үлдсэн Очирт Зургаан Йогийн сургаалыг дагах шулуун дардан замыг
онцгойлон авч үздэг билээ. Энэ зам Цагийн хүрдний Дандарын сургаалд тодорхой заагдсан байдаг тул юуны түрүүнд уг сургаалд бишрэл сүжгийг төрүүлж хөгжүүлэхийг зорих хэрэгтэй юм. Хамаг амьтанд урт удаан үргэлжлэх жаргалыг авчрахын төлөөнөө

бид эгэл амьдралынхаа тал болгонд энэ замыг амилуулж явах ёстой.

 

Зогдэн Сангийн тусламжтайгаар та бид цөмөөрөө дэлхий дахиныг аливаа хязгаараас ангид чөлөөтэй болоод хүн болгон ямар нийгэм ямар урсгалд хамаардгаас үл шалтгаалан, нэгэн хүн мэт нэгдмэл сэтгэлээр өөрсдийн хязгааргүй боломжоо ухамсарладаг нийгэм болгон өөрчилж, төгс төгөлдөр үнэн мөн чанараа илрүүлэн сэр эх Алтан Эринийг авчирч чадах болно. Алаг үзэхүйн бүхий л төрлөөс ангид тийм л орчлонд бидний сэтгэл зүрх тэгш амгалантай оршиж, сүсэг бишрэлийн хөгжил ч цэцэглэн дэлгэрэх болно.

Зургаан Чиг Шугам

Манай байгууллага зургаан зарчмыг баримтлал болгодог. Үүнд:

Дэлхий нийтийн өмнө үүрэг хүлээх

Шүтэн барилдлагын харилцан хамаарлыг таньснаар бид энэ ертөнц дээрх амьтан болгоны сайн сайхны төлөө зорихыг өөрсдийн үүргээ хэмээн үзэж байгаа явдал

Аймшиггүй Баатар

Энэ ертөнцийн амьтад оюун санааны хувьд бат бөх боловч сэтгэл санааны хувьд эмзэг гэдгийг ухаарснаар бид зориг эрмэлзлэл дүүрэн аймшиггүй чин зоригт бодьсадва нарыг тэвэртээ багтаан нэгтгэх явдал

Үл ялгаварлах Замыг Баримтлах

Хамаг бэрхшээлийн үндэс нь алагчлах үзэлд оршино гэдэгт итгэснээр бид хүлээц
тэвчээр, сониуч зан, уян хатан байдалд суурилсан үл-ялгаварлах хандлагыг хөгжүүлэх
явдал

Алтан Эринд Зорих

Хичээл зүтгэлээ чадварлаг ашиглан байж хувиргалд хүрч болохыг ойлгосноор бид
амьдралын тал бүхэнд амгалан зохицлыг авчрахын төлөө бүхнээ зориулан дадуулах

Тод Ойлголцол

Тодорхой-бус байдал улам илүүтэй төөрөгдөлд хүргэдгийг ойлгосноор өөрсдийн харилцан ойлголцлын харьцааг тод томруун байлгахыг бид онцгойлон үзэж байгаа явдал

Саруул оюуныг Энэрэхүй сэтгэлтэй хослуулах

Хэтэрхий биеэ даасан байдлаасаа болж хүмүүс ганцаардал, бачимдал, айдаст эзэмдүүлэн оршиж буйг ухаарснаар энэрэл нигүүсэл, хайр халамжийг хослуулсан Цагийн хүрдний сургаалын шимийг амсан, энэ дэлхийн бүх хүмүүсийг нэгэн гэр бүлд нэгтгэх нээлттэй сэтгэлээр ханда хявдал билээ.