fbpx

РИМЕ ЗАМ МӨР

Хүн болгонд зориулсан Номын зам мөр гэж буй
“Өвчин болгонд тохирсон эм гэж буй. Түүн лугаа амьтан болгонд тохирсон арга ч бас байгаа нь гарцаагүй. Энэ бол Риме ухааны гол шим билээ.”
Ханбрүл ринбүчи

Риме гэж “аливаа нэгэн талыг үл баримтлах” буюу “үл алагчлах” гэсэн утгатай үг. Зарим хүмүүс энэ санааг бүхий л систем эн тэнцүү гэж тайлбалах нь олон ургалч үзлээс ямагт ашигтай сайн талуудыг олж таньдгийг илтгэдэг. Гүн ухааны үүднээс авч үзвэл өнгөрсөн цагийн аугаа мастер багш нар Бурхан багшийн сургаалын хамгийн гүнзгий утгыг нээн илрүүлж чадсан гэж харагддаг.

Нэг талаар энэ бол эмийг бид хэрхэн ашигладагтьай төстэй юм. Эм болгонд тодорхой нэгэн өвчнийг илааршуулах увдтс агуулагддаг. Ердийн үед бид эминүүдийг хооронд нь хольж хэрэглэдэггүй. Харин аль асуудлыг шийдэхэд аль нь чухал байна гэдэг талаас нь хардаг.

Түүнтэй адилаар Риме ухааныг хөгжүүлэхийн тулд аливаа систем болгоны хэрхэн ажилладгийг, шинж чанарууд нь юу болох, хир зэргийн хүчин чадалтай, тааламжгүй байдлуудыг арилгахад түүнийг хэрхэн хэрэглэж болох зэргийг эхлээд мэдэх ёстой. Хүн бүрд өөрийн сэтгэлд тохирсон үзэл түүнд харгалзсан дадлагууд бий. Гэсэн атлаа тэр бүхэн хоорондоо хэзээ ч зөрчилдөхгүй. Хүн болгоны хэрэгцээнд таарсан тусгай ном дадлага зэргийг таньж авах хэрэгтэй гэсэн үг.

Риме үзлийн талаар дэлгэрэнгүй

Цагийн хүрдэн бол Риме хандлага мөн

Цагийн хүрдний сургаал бол шашин бус түүнээс хэтийдсэн зүйл юм. Энэ бол бидний арьс өнгө, үндэс угсаа, бидний хязгаараас хэтийдэн бурханлаг үнэн мөн чанарыг маань зааж харуулдаг. Цагийн хүрдний дандар бол тусгай өвөрмөц ухаан бөгөөд шашин шүтлэгийн ямар түвшинд хүрснээс нь үл хамаараад хүн болгонд тохирдог Шамбалд дэлгэрсэн хамгийн дээд дандарын сургаал мөн. Манжушри Яшам хаан тэндхийн хүн болгонд нийтэд нь Дүйнхорын ван хүртээсний тул тэнд аль ч шашны урсгалд хамрагддаг байсан хүн болгон тусыг адилхан хүртсэн. Тэдгээр ноомлолын ачаар олон өөр урсгалын хүмүүс Шамбалын иргэд ямар шүтлэгтэйгээс үл хамааран өөрсдийн үнэн мөн чанараа илрүүлэн гаргаж чадсан түүхтэй.

Риме хөдөлгөөн

 

Риме үзлийн тухай ярихад 19-р зууны их мастерууд болох Жамъян Жэнцэн Вамбу, Жамгон Хонбрүл Даей нартай холбогдон ярих нь элбэг. Тэдний гаргасан энэ хөдөлгөөн тэдний өмнөх багш нартай гүнзгий учгаар холбогдсон байдаг.

16-р зууны эхэн үед Жонан Гунгаа Долчог Риме хөдөлгөөний үндсийг тавихдаа олон өөр урсгалуудын сургаал ном дамжлаг авшгийг хүртэн судалсныхаа эцэст “Долчогийн зуун шимт сургаал” гэдэг зохиолоо туурвиснаар эхлэсэн гэдэг. Дараа нь 16-р зууны Долдчогийн дараачийн дүрийн хувилгаан болох Жавдаг Долвэй Гомбо буюу Дарнат түүний аль ч талыг ү баримтлах риме үзлийг үргэлжлүүлэн бараг л бүхий л урсгалуудын дамжлага авшгуудыг цуглуулан нэгтэгснийхээ дүнд ялангуяа Шамба Гаржудын номлолд илүүтэй онцлон байж устах шахсан зарим урсгалуудыг далгарүүлж чадсан байдаг.

Жэнцэн Вамбу, Жамгон Хонбрүл нар тэрхүү сургаалыг цааш нь дэлгэрүүлэн нэвтрүүлэх ажилд ихээхэн нэмэр үзүүлсэн бөгөөд риме үзлийн талаар олон ном зохиол туурвиж тайлбар зэргийг бичсэн байдаг. Дарнатын хувилгаан гэж үздэг Жамгон Хомбрүл “Таван толь” хэмээх номыг зохион туурвисан түүхтэй. Тэдгээр нэвтэрхий толь бичгүүдэд Төвөдийн олон мэргэн ухааны үзлүүдийн зан үйл, авшиг сургаал агуулагдсан байдагаас Төвөдөд ихээхэн хөгжиж эхлэсэн ажээ.

 

 

Риме үзлийг хөгжүүлэх нь

Риме үзлийг олон талаас нь ойлгож болдог. Хамгийн суурь түвшиндээ Риме үзэл гэдэг хүн хүнээ хайрлаж хүндэтгэн үзэхэд оршдог. Хүн өөр итгэл бишрэлийн аль нэг системыг яагаад хүндлэн үзэх ёстойгоо
Мэддэг ч байж болно мэддэггүй ч байж болно. Түүний оронд харин аль нэгэн урсгал болгонд тодорхой нэгэн нийтлэг үнэ цэнэ байгаа гэдгийг мэдвэл зохино. Энэ түвшинд риме үзэл соёлын нөхцөл байдал, эерэг хандлага ба дотоод зоригдол зэргийн үр дүн болдог байна.

Хүндэтгэх үзэлдээ суурилаад илүү идэвхтэй хэлбэрийн Тиме үзэл хөгжиж эхлэдэг. Энэ бол өөр өөр уламжлал хадгалагч нарын ямар ялгаатайг ойлгох гэсэн нээлттэй сэтгэл мөн. Илүүтэйг мэдэх хүсэл төрснөөр ойлголт болон үзэх хараагаа тэлэн, өөр үзэл санааг шалган туршиж үзэх хэрэгт ханцуй шамлан ордог байна. Ингэснээр аливаа эргэлзээгээ тасалж систем болгоны хүчтэй хийгээд сул талуудыг илрүүлж авдаг байна.

Хувь хүн мэдлэг ойлголтоо хөгжүүлсээр өөрийн үзэл бодлыг тогтворжуулж эцэстээ чаддаг. Бусдын шүүмжлэлтэй нүүх тулах дотоод сэтгэлийн эсэргүүцэл болон талцсан мэтгэлцээнд орох үедээ ч өөрсдийн гүнзгий баримтлалаа алдахгүй болж ирдэг. Систем болгон хоорондоо хэрхэн уялдаж өөр өөр төрлийн хүмүүст тусыг авчирч байдгийг одоо харж чадахаар болно. Энэ түвшинд хувь хүн олон ургалч үзлийг үзэх гуйвшгүй үнэн хүндэлэлийг өөртөө төрүүлж чадах болно.

Риме үзэл яагаад чухал вэ

Зогдан нийгэмлэг бусад бүх урсгал системыг тэнцүүхэн хүндэтгэж үзэх риме хандлагыг баримталдаг. Ялангуяа буддизмыг анх удаа сонирхож эхэлж байгаа хүмүүсийн итгэл үнэмшилд хамгаас хүндэтгэлтэй ханддаг. Өөр өөр гэр бүлээс гаралтай шавь нар Цагийн хүрдний сургаалыг адилхан үзэж дадуулж болно.

Уламжлал ёссор бол Төвөдийн буддистууд өөрсдийн дамжлагаар дамжин ирсэн үзэлд илүү онцгойлон ханддаг. Өөрийн шүтдэг шашны үзлийн үүднээс дадлагаа хэрхэн хийж гүйцэтгэхийг ойлгож авахын тулд уг сургаалын үнэн уламжлал мөн эсэхэд баттай итгэх нь амин чухал хэрэгтэй. Цаашлаад, олон дадлага бясалгагч нар нэгэн сүм хийдэд хамтдаа шавилан сууж нэгэн урсгалын номыг анхааран авлага болгон дадуулж ирсэн байдаг учраас бусдыг гадуурхаха хандлага бий.Ингэснээр бусдын итгэл үнэмшлийн системын ашигтай талуудыг олж харах сэтгэлээ нээлттэй болгох тал дээр дутагдалтай байдаг.

Энэ дэлхий дахинаа Буддизмын хөгжих үйлсэд Номын мэдлэг дадлага баттай үндэс суурьтай болгох зорилгоор сүсэг бишрэлийн систем болгоныг тэгшид барин хүндэтгэх Риме үзэл амин чухал хэрэгцээтэй байна. Ийм тэнцювэртэй үзэл баримталлыг барьснаар юу шүтдэг байх нь хамаагүй олон олон хүнд туслах бололцоо нээгдэнэ. Энэ бол Төвөдийн олон аугаа багш мастеруудын олж харсан Буддизмын ховор нандин үзлийн зорилго мөн. 2003 онд Дээрхийн гэгээнтэн Далай багш Ханбрүл ринбүчийг жинхэнэ риме үзэлт мастер хэмээн тодорхойлж энэхүү хөдөлгөөнөө улам дэлгэрүүлэн түгээхэд түүнийг зоригжуулан дэмжсэн билээ.

༄༅།། ཆོས་ལུགས་རིས་མེད་སྨོན་ལམ་རྫོགས་ལྡན་ཞི་བདེ་བསུ་བའི་སྐྱ་རེངས་ཞེས་བྱ་བ་བཞུགས་སོ།།

Мэргэн ухааны бүхий л уламжиллыг үл алагчлах

Амгалан зохирлын Алтан эринийг угтах Мандах нар хэмээх Ерөөл

Зогдангийн сургалтын төвөөс олдох бололцоотой Ханбрүл ринбүчигийн риме залбирлуудын эмхэтгэл

Ханбрүл ринбүчгийн бичсэн риме номууд

Олон урсгалын далай

Олон урсгалын далай

Зогдангийн номын дэлгүүр болон Амазон.комоос худалдан авах

Дэлхийн өнцөг булан бологонд үзэл санааны тулаан өрнөж, тэмцэл будлиан нүүрлэсэн энэ орчин цагт мунхаг сэтгэл болон айдас хүйдэс өргөн тархсан нөхцөлд бид өөрсдийгөө хэрхэн чөлөөлөх боломжтой вэ? Бид сэтгэлийн шархаа хэрхэн эдгэрүүлж хөрштэйгөө яаж эвтэй амьдрах вэ? Үнэнхүү аз жаргалд яаж хүрэх вэ? Эдгээр асуултуудыг үе шүеийн аугаа суутнууд мянга мянган жилд асуусаар ирсэн байдаг. Тэдний гүнзгий оюун хойч үеийнхэндээ өвлөгдөн ирэхдээ сүсэг бишрэлийн өргөн уудам хүрээг хамарсан олон төрлийн урсгал болон өвлөгдөж сая сая хүмүүст туслан дэмжсээр ирсэн билээ.

Энэ номондоо Ханбрүл ринбүчи энэ дэлхийд тархсан олон төрлийн мэргэн ухаантны бүлгүүдийг дэлгэн харуулж тэдний санал болгодог олон төрлийн арга замуудыг бидэнд үзүүлсэн байна. Олон ургалч үзлээр тэдгээрийг хамарсан энэхүү уужим үзэл санаагаар бидний хайгаад байгаа тэр амгалан жаргаланд хөтөлдөг замыг хүн болгон олж болно. Зам зууртаа бид тэдгээр олон урсгалыг яаж ялгаварлан салгахгүй байхад суралцах болно. Энэ бол бидний хүчийг нэгтгэх хүчирхэг арга мөн шүү.

Ариун үзэлд хүрэх зам

Ариун үзэлд хүрэх зам

Зогдангийн номын дэлгүүр болон Амазон.комоос худалдан авах

Ариун үзэхүйд хүрэх зам хэмээх номонд Төвөдийн буддизмын олон өнцгийн гурван зүйлдээр харуулсан байдаг нь: түүхэн хөгжил, гүн ухааны үзэл санаа, бясалгал дадлага зэрэг юм. Буддизмын хөгжлийг хүүрнэх зууртаа Энэтхэгээс Төвөдөд хэрхэн дамжсан талаар үзүүлж, тэр үеийн нөлөө бүхий хүмүүсийн бодол санаа зэргийг харуулсан ховор баримтуудыг цухас танилцуулснаас гадна Төвөдийн шашны уламжлалын будлиан зэргийг мөн харуулсан байдаг. Шар Ханбрүл Жамбал Лодой энэ номондоо Төвөдийн Бон шүтлэтнүүдээс эхлээд Нямаа, Сажаа, Гаржуд ба Гэлүг, Жонан зэрэг алдартай томоохон 5 урсгалуудыг нэг бүрчлэн танилцуулсан байна.

Риме залбиралын уншлага

Риме залбиралын уншлага

Зогдангийн номын дэлгүүр болон Амазон.комоос худалдан авах

Зогдангийн номын дэлгүүр болон Амазон.комоос худалдан авах