Гэр онлайн Цагийн Хүрдний Жонангийн Урсгалын Үүсгэлийн зэргийн дадлагын 10 долоо хоногийн курс

Цагийн Хүрдний Жонангийн Урсгалын Үүсгэлийн зэргийн дадлагын 10 долоо хоногийн курс

ABOUT THE 10-Week COURSE

Уламжлал ёсоор бол урьдчилсан бэлтгэлийн зэргийн дадлагуудыг ахлах шавь нар нь бусад лам нарт зааж сургадаг заншилтай. Тиймээс Ханбрүл Ринбүчи магадгүй хамгийн сүүлчийн удаа Үүсгэлийн зэргийн Нондро дадлагуудыг ахлах шавь нартаа сүүлд цааш нь уламжлан сургаж явахад нь зориулан нэг бүрчлэн детальчлан номлох боллоо. Очирт Багшаар биечлэн заалгах энэхүү нандин боломжийг бүү алдагтун.

ЦАГИЙН ХҮРДНИЙ ЗАМНАЛ

Хямрал бэрхшээл тохиолдоод байгаа өнөө үед ялангуяа Цагийн хүрдний ёсны дадлагуудыг анхааран авлага болгох нь машид үр дүнтэй алхам гэж болно гэдэг. Шамбалын ариун орноос гаралтайн хувьд энэ систем энэ дэлхийд амгалан зохицлыг авчрах явдалтай тусгай учгаар холбогдсон байдаг. Энэхүү сургаал энэ дэлхийд олдохуй яа ховор нандин зүйлсийн нэг учраас түүнтэй эх хэл дээрээ учран золгоно гэдэг өөрөө маш их амаргүй олддог заяа тавилан ажээ. Дээрхийн Гэгээн Далай Лам зэрэг өндөр зэрэглэлийн багш нараас авшиг дамжуулгыг хүртсэн хүмүүс цөөнгүй олдож болох хэдий ч дадлагын нарийн оньс зааварчилгааг олж авах нь ихэд хязгаарлагдмал зүйл байдаг.

Эдгээр дадлагуудын анхааран авлага болгох зааварчилгаанууд анхлан Шагжаамүни Бурхан Багшаас Шамбалын Номын Хаанд номлосон нь 10 зууныг хүртэл тэндээ найдвартай хадгалагдаж байгаад дараа нь Энэтхэгт удалгүй Төвдөд дэлгэрсэн билээ. Цагийн хүрдний төгсгөлийн зэргийн Очирт Зургаан Йог хэмээх гайхамшигтай дадлагуудын тусламжтайгаар хүн нэгэн насандаа ч төгс гэгээрэлд хүрэх боломж буй ажээ. Цагийн хүрдний зам дахь голлох дадлагууд болох Очирт  Зургаан Йогт орохын өмнө Урьдатгал Бэлтгэлийн Зэргийн Нондро дадлагуудыг ягштал дадуулж гүйцээсэн байх шаардлагатай байдаг.

ЦАГИЙН ХҮРДНИЙ УРЬДЧИЛСАН БЭЛТГЭЛИЙН НОНДРО КУРС ХИЧЭЭЛҮҮД

Ринбүчи энэ удаад Нондро дадлагуудыг нилээд өвөрмөц дарааллаар заах бодолтой байгаа бөгөөд Шамбалын дамжлагыг үүнд онцгойлон авч үзэх болно. Үүнийг товчлон толилуулбал:

1. Үйлийн үрийн хандлага өөр өөрөөр үзэгдэхийн учир юунд байдаг.

2. Цөвүүн цагийн бэрхшээл зовлонг мэдрэх байдлаа хэрхэн өөрчилж болох.

3. Хүмүн төрлийг Цагийн хүрднээр хэрхэн машид эрхэм зүйл болгон хувиргах вэ?

4. Зургаан зүйл амьтны зовлонг яавал дахин эдлэхгүй байх

5. Үйлийн үрийн хандлагыг дандарын аргуудаар хэрхэн арилгах.

6. Номын Хаан Ригдэн нарын утга учир.

7. Ригдэн Хаадын энэрэхүй сэтгэлийн хүч манай дэлхийг хэрхэн хувиргаж болох.

8. Номын Хаад хийгээд бусад гэгээрсэн бодьгалууд хэрхэн Номын багшийн дүрээр үзэгддэг вэ?

9. Номын багштайгаа ямар нандин харилцаа холбоо тогтоож түүнээсээ ямар ашигтай талуудыг олж болох тухай.

10. Гүрү ба шавийн хоорондын барилдлага бол гол түлхүүр мөн.

ХУВААРЬ
This schedule is based on Melbourne time. If you are unsure if the time is correct for your timezone please convert it yourself.

КУРСТ ХЭРХЭН ОРОЛЦОХ

Курс эхлэхээс өмнө бүртгүүлснийхээ дараагаар та Зогдэнгийн вэбсайтны сургалтын төв буюу learn.dzokden.org -т нэвтрэх мэдээлэл бүхий цахим шууданг хүлээн авах болно. Тэрхүү мэдээллийн дагуу оролцох хэрэгтэй бөгөөд курс хичээлүүд Зүүм-ээр дамжуулан явагдах учраас зохих утас болон компьютер зэрэгтээ уг апп-ыг урьдчилан татаж суулгасан байвал зохино.

Видео Материал Олж Авах

Курст хэрэглэгдэх бүхий л мөргөл залбирал зэрэг материалууд Зогдэнгийн сургалтын төвийн хуудаснаас танд олдох боломжтой. Хүн болгонд яг тухайн цаг мөчид Зүүм-ээр бидэнтэй холбогдон байж хамтдаа оролцохыг уриалж байгаа боловч тэгэх боломж олдоогүй хүмүүст сүүлд сургалтын төвийн хуудаснаас уг материалуудыг олж татаж авах боломж мөн байгааг анхаарна уу. Аман ярианы орчуулга харин тэр болгон бичигдэж үлдэх эсэхийг баталгаатай хэлж чадахгүй бөгөөд тухайн цаг мөчид байлцсан хүмүүс л түүнийг монголоор сонсож авах боломжтой юм. 

РИНБҮЧИД ӨРГӨЛ БАРИХ
It’s customary at the end of empowerment for students to make an offering of Dana to the guru. As this is an online event, you can make the offering of Dana to Rinpoche here.

АСУУЛТ БАЙВАЛ?
[email protected] хаягаар асуултаа илгээнэ үү.

Огноо

May 01 2021
Хугацаа дууссан!

Цаг хугацаа

2:30 am - 4:00 am

Орон нутгийн цаг

  • Цагийн бүс: America/New_York
  • Огноо: May 01 2021
  • Цаг: 5:30 am - 7:00 am
Ангилал

Илтгэгч

  • ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ
    ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ

    Шар Ханбрүл Жамбал Лодро Ринбүчи бол 20 хүртлээ Төвдөд сарлаг маллаж тарни тоолон амьдарч явжээ. Тэрээр бодьсадва нарын уярам түүх намтрыг сонссоор бишрэл сүжиг нэмэгдэж ар гэрээ ардаа орхиж, төвдийн Буддын бүхий л гол урсгалуудын хорин-тав гаруй мастеруудаар хичээл ном заалган явсан байна. Үл алагчлах үзлийг ийнхүү баримталж явсны дүнд тэрбээр Римэ \үл-ялгаварлах үзэлт\ Мастер хэмээн нэрлэгдэх болж, бодьсадва Акашагарбагийн хувилгаан Цагийн хүрдний аугаа мастер Нагваан Чойжин Жямцын хойд дүрээр танигдсан ажээ. Хэдийгээр түүний баримтлалын гол үндэс нь энэ хорвоо дээрх олон шашны урсгалын давуу талуудыг онцлох явдал боловч тэдгээрийн дотроос өөрийн уламжилж ирсэн Жонан-Шамбалын Урсгалд онцгойлон шүтэж явдаг байна. Барууны олон эрдэмтэдийн устаж үгүй болсон гэж тооцдог энэхүү Цагийн хүрдний өндөр шатны дадлагуудыг тэрбээр дотоод бие сэтгэлийг гадаад ертөнцтэй хоршуулан зохицолдуулж амьдрах гүнзгий аргууд хэмээн үздэг билээ.

    2014 оноос эхлээд Ханбрүл Ринбүчи системтэй тодорхой зааварчилгаа бүхий Цагийн хүрдний Замаар замнаж өөрийн нандин үнэнээ илрүүлэн гэгээрэлд хүрч болох талаар сурган дэлхийн гуч гаруй орноор аялаад байна. Хүмүүст сэтгэлийн уян хатан байдлаар хэрхэн ялгаварт үзлийг арилгаж, дэлхий ертөнцийг алтан эрин болгон хувиргаж болох нигүүсэл энэрэлд тулгуурласан нийгэмлэгийг бий болгох чин эрмэллэлээр ийнхүү номоо айлдан яваа нэгэн билээ.

QR код