Номд нийцсэн амьдрал
Ном таны амьдралд ямар байр суурь эзэлж буйг мэдэхийн тулд өөрийн жинхэнэ сэдэл болон амьдралын тэргүүлэх зүйлсээ нягтлан үзээрэйАмьдралдаа Номыг тэргүүнд тавих нь
Таны хүсэл эрмэлзэл, зориудлал, хүлээлт хоорондоо нийцэж байна уу?
Буддын шашны олон дадлагажигчид гэгээрэлд хүрэхийг эрмэлздэг. Бодьсадвын замд орсон хүмүүсийн хувьд гэгээрэл гэдэг нь хамаг амьтныг самсар болон эцэс төгсгөлгүй зовлонгоос ангижруулах хэрэгсэл мөн. RСанаж яваарай, Номын дадлагын тань амжилт зөвхөн юуг тэргүүнд тавьж байгаагаас хамаарах төдий бус, мөн өөрийн дотоод төлөвшил, утга төгөлдөр биелэл рүү хөтлөх замнал юм.
Та заавал хамгийн дээд түвшинд дадлага хийх шаардлагагүй. Тиймээс хэрэв таны Номын зам мөр ба хүлээж буй үр дүн хоорондоо нийцэхгүй байвал, хүлээлт зөрснөөс болж “яагаад илүү их үр дүн гарахгүй байна вэ?” хэмээн шаналж мэднэ. Хэрэв Ном таны амьдралын нэгдүгээрт тавих зүйл биш бол энэ насандаа гэгээрэл зэрэг агуу ололтыг хүлээж болохгүй гэдгийг ойлгох нь чухал.
Номын зам мөрөөс хүртэх ашиг тус болон таны амжилтын хэмжээ нь ямар төрлийн Номын зам мөрөөр явж байгаагаас шалтгаална.
Ихэнхдээ бид Номын зам мөрөн дэх өөрсдийн тэргүүлэх зүйлээ хүлээж буй ололттойгоо нийцүүлж чаддаггүйгээс урам хугарах эсвэл мохож гутрахад хүрдэг. Хэрэв та юуг тэргүүнд тавьж буйгаа ойлгохгүй, эсвэл бодит бус хүлээлттэй байвал амархан бууж өгч мэднэ. Хэрэв та бууж өгвөл үр дагавар нь зовлонт амьдрал, аймшигт үхэл байж болно. Гэвч тийм биш байсан ч бодит бус хүлээлттэй байхгүй нь дээр. Наад зах нь, хэрэв та бодитой байвал Номын дадлага тань амжилттай болсон эсэхээс үл хамааран харамсах зүйлгүй байх болно.
Шударгаар эргэцүүлэн бод
Та үнэхээр яагаад Ном бясалгаж байна вэ?
Энэ хэсэг нь таны тэргүүлэх зүйл болон хүлээлтийг хооронд нь нийцүүлэхэд туслахын тулд тодруулж өгөх зорилготой.
Номын ямар ч дадлага хийж байгаа нь та зөв зүгт явж байна гэсэн үг юм.
Nомын дадлага гэдэг нь оюунаа сурган дадуулахыг хэлнэ. Оюунаа сургах нь агуйд ч байж болно, мөн гэр бүл дунд, хамт олон дунд, сангхад, тэр байтугай ажил, бизнесийн орчинд ч байж болно; хаана ч байж болно. Гол нь үүнийг амьдралдаа шингээх арга замыг олох явдал юм. Тиймээс хэрэв та “Ном бол миний амьдралын хамгийн чухал зүйл” гэж хэлж байгаа бол энэ нь амьдрал дээр тань тусгалаа олох ёстой. Та заавал одоогийн амьдралаа орхих ч шаардлагагүй, Номыг нэгдүгээрт тавих ч албагүй. Харин юуг тэргүүнд тавьж байгаадаа бодитой бөгөөд шударга байж, тэндээсээ эхлэх ёстой. Бид өөрсдийн тэргүүлэх зүйлээ мэдмэгцээ яагаад Ном бясалгаж байгаагаа шалгах хэрэгтэй.
Бид бүгд өөрсдийн сэдлийг ариун, хамгийн сайн гэж бодохыг хүсдэг. Гэвч бидний дадлагынхаа талаар бодож буй зүйл ба бодит байдал хоёр зөрүүтэй байж болно. Тиймээс яагаад Ном бясалгаж буйгаа ухамсарлахын тулд өөрийгөө шалгах нь нэн чухал.Та ямар шалтгаанаар Номд орсон бай, шалтгаан бүр тодорхой хэмжээнд ашиг тустай. Гэвч сэдэл өөр өөр бол үр дүн мөн өөр өөр байна. Ихэнх хүн эдгээрийн олон шалтгаанаар Номд орж эхэлдэг тул тэдгээр нь анхны оч, урамшуулагчийн хувьд муу зүйл биш. Харин бид Номыг олсон тэр шалтгаануудыг жинхэнэ Номын сэдэл рүү хэрхэн шилжүүлэхээ ойлгож, ингэснээр дадлагаасаа хамгийн дээд үр шимийг хүртэх хэрэгтэй. Дараах боломжит шалтгаануудын жагсаалт нь хатуу дараалалтай биш болно.

Зовлонт нөхцөл байдлаа нимгэлэх
Хүмүүс Номыг олох, эсвэл Ном бясалгаж эхлэх нийтлэг нэг шалтгаан нь зовлон намжаах арга эрэх үе байдаг. Ажлаа алдах, өвдөх, эсвэл хэцүү хагацал зэргээс болж та Номд хандсан уу? Амьдрал сайхан байх үед та Ном бясалгаж байна уу, эсвэл зөвхөн хүнд хэцүү үедээ юу? Хэдийгээр энэ нь таны бясалгах шалтгаан байсан ч Номыг олсноор тодорхой ашиг тусыг хүртэж л байна. Амьдрал өөдрөг байх үед ч Ном бясалгаж, илүү гүн утгыг олохыг хичээгээрэй. Өөрийн хүнд нөхцөлөөс хурдан гарах нэг арга бол бусдад тус хүргэхэд төвлөрөх явдал юм. Ирээдүйд өөрөө зовохоос хурдан сэргийлэх нэг арга нь мөн бусдад тус хүргэхэд төвлөрөх явдал юм.

Уйтгар эсвэл зуршлаасаа болж Номд хандах
Амьдралдаа юу хийхээ сайн мэдэхгүй байна уу? Танд амьдралын чин хүсэл тэмүүлэл үгүй, тиймээс хийх юмтай болохын тулд Ном бясалгаж байна уу? Эсвэл энэ нь соёлынхоо дагуу хийх ёстой зүйл учраас Ном бясалгаж байна уу? Таны найз нөхөд, гэр бүлийнхэн бүгд үүнийг хийж байна уу? Зарим маань Номтой хамт өссөн боловч түүний талаар гүнзгий бодож үзээгүй байдаг. Мэдээж Ном бясалгаснаар та сайн үйлийн үр хуримтлуулж байгаа. Гэвч уйтгар эсвэл зуршлын хүчнээс илүү том сэдэл олж чадвал түүнээс хавьгүй их үр шим бий. Хэрэв та “соёлын Ном” бясалгаж байгаагаа ойлговол, энэ үед дүн шинжилгээтэйгээр шалгаж, соёлын нэрээр дагаж буй зүйл нь жинхэнэ Номтой нийцэж байгаа эсэхийг үзээрэй.

Амьдралаас түр амсхийх
Орчин үеийн энэ ертөнцөөс болж бидний олонх туйлдан ядарч, ажил амьдралаасаа түр завсарлахыг хүсдэг. Тэгээд бид бясалгалын бүлэг олж, дараа нь даяан эсвэл Номын төвд очин бүхнээс түр зайлахыг хичээдэг. Хэрэв та сэдлээ ердөө стресс бууруулах, анхаарал төвлөрүүлэх зэрэг ердийн түвшнээс үнэхээр давуулж чадвал өөрийн жинхэнэ мөн чанарыг таних боломжийг бий болгоно. Та “амралтын Ном” бясалгаж байна уу гэдгээ шалгахын тулд даяаны төвд заавал тохилог өрөө хэрэгтэй байна уу, эсвэл ердөө дадлага хийх боломжийн төлөө шалан дээр унтаж, энгийн хоол идэхэд бэлэн байна уу гэдгээ эргэцүүлэн бодоорой. Бясалгал ба даяаны хамгийн хүчтэй үр шим нь сэдэл тань ердөө стресс бууруулах түвшнээс давсны дараа л илэрдэг.

Өөрийгөө таатай мэдрэхийн тулд Ном бясалгах
Олон хүн таатай мэдрэмж авахын тулд, өөрийнхөө талаар илүү сайнаар мэдрэхийн тулд, эсвэл сайн зүйл хийж буй сэтгэл ханамж авахын тулд Ном бясалгадаг. Бид бүгд сайн зүйл хийх дуртай; сайн үйл хийхэд төрөх энэ баяр баясал нь Бодьсадвын баясгалант хичээнгүйд хүрэх замд ашигтай алхам болдог. Үүнд буруу зүйл байхгүй. Гэвч хэрэв та голчлон өөрийн үнэлэмжийн төлөө бясалгаж, сэдэлдээ бус үр дүндээ баригдаж байвал Бодь сэтгэлийн хязгааргүй хүчийг алдаж байж мэднэ. Өөрийгөө сайхан мэдрэхийн тулд хийдэг Номын дадлагаа танигдах, шагнагдахыг үл хүссэн жинхэнэ аминч бус бусдад туслах хүсэл эрмэлзлээр хүчирхэгжүүлээрэй.

Хобби болсон Ном
Та зөвхөн дуртай үедээ, зөвхөн сонирхож буй талдаа л Ном бясалгаж байна уу? Номын дадлага хийхэд таавар таалагдах ёстой байж л түүнд оролцох сонирхол төрдөг үү? Хэрэв тийм бол Ном таны хобби болсон байж мэднэ. Баярлаарай! Ирээдүйн амьдралын үйлийн үрийн хувьд Ном бол хөзөр тоглох, морин уралдаанд бооцоо тавихаас хавьгүй дээр хобби юм. Харин та амьдралаа Номын төлөө дахин зохион байгуулж, Номд цаг хугацаа ба нөхцөл бүрдүүлэхээр ажил мэргэжлээ хүртэл сонгож, Сангха болон хамаг амьтны тусын тулд өөрт таалагддаггүй зүйлсийг ч хийхийг зөвшөөрч эхэлсэн бол таны Ном хоббиос давсан гэдэгт итгэлтэй байж болно.

Оршихуйн хямралаа эдгээх
Бид яагаад энд байна вэ? Амьдралын утга учир юу вэ? Миний амьдралын зорилго юу вэ, хэрэв би хэзээ ч түүнийг олохгүй бол яах вэ? Иймэрхүү орчин үеийн тулгамдсан асуултуудад хариу олоход Ном маш сайн тусалдаг. Эрт цагийн олон хүнд эдгээр асуултад санаа зовох завшаан байгаагүй. Тэд ердөө амьд үлдэхийн төлөө амьдарч байсан. Харин өнөө үед бид бүгд эргэцүүлэн бодох боломжтой болсон. Ном нь амьдралын утга учир, холбоо, зорилгыг олох зүгт чиглэсэн маш гүн алхам байж чадна. Бид бүгд Бурхан чанартай, өөрсдийгөө нээн илрүүлэхийг хүлээж буй нуугдмал Бурхад мөн гэдэг нь үнэхээр сайн мэдээ юм. Оршихуйн хямрал нь ихэвчлэн өөрийгөө хэт эрхэмлэхээс үүсдэг. Гол нь, өөрийн хямралыг даван туулсны дараа цааш ахиж, бусад хамаг амьтныг чөлөөлөх үйлсэд туслах явдал юм.

Мухар сүсэг, айдсаа нимгэлэх
Та амьдрал дахь айдас, мухар сүсгээ даван туулахын тулд Ном бясалгаж байна уу? Мэдээж Ном сахиуснууд танд тусалж чадна. Гэвч Ном бясалгах таны жинхэнэ шалтгаан хэдий чинээ гүн байна, төдий чинээ тэдний тус нэмэр их байна. Сахиус, бурхад нь зөвхөн ертөнцийн ажлыг тань биш, харин чөлөөлөлтийн зам мөрийг тань хамгаалахад туслахын тулд оршдог. Оюун доторх ад чөтгөр, хүнд үйлийн үрийн нөхцөл байдлыг үнэхээр даван туулахын тулд та Номын хүчирхэг дадлагаар үйлийн өрөө барагдуулж болно. Эцэст нь жинхэнэ хамгаалагдахыг хүсвэл өөрийн оюунаа гүнзгий шинжилж үзэх хэрэгтэй. Үүнийг алхам алхмаар хийж болно. Айдас, түгшүүрт автахын оронд айдас ба түгшүүрийн жинхэнэ мөн чанарыг таньж, өөрийн жинхэнэ, хязгааргүй, айдасгүй мөн чанарыг нээн илрүүлээрэй.

Эгоо тэтгэхийн тулд Ном бясалгах
Бараг хүн бүр эгоогоо тэтгэхийн тулд, эсвэл нийгмийн байр суурь дээшлэх зэрэг Найман Ертөнцийн Номд автсан сэдлээр Ном бясалгаж эхэлдэг. Бид бүгд эрүүл байхыг, хөрөнгөтэй байхыг, урт наслахыг, аз жаргалтай бөгөөд бусдад хүндлэгдэхийг хүсдэг. Самсарт энэ бол хэвийн зүйл. Та өөрийгөө эсвэл хайртай нэгнээ илааршуулахын тулд Анагаахын Бурхан, эсвэл эд баялагийн дадлага болох Замбалагаар дамжин Номд орсон уу? Энэ нь зөвхөн өөрөө бус, хүн бүр ийм ашиг тусыг хүртээсэй гэсэн хүсэл ерөөлийг хөгжүүлэх маш сайн боломж юм. Тарнийн замд яваа хүмүүсийн хувьд эдгээр ертөнцийн сэдлийг хамаг амьтны тусын тулд Номын сэдэл болгон хувиргах боломжтой. Эцэст нь Ном бол бид бүгдийн чөлөөлөлтийн төлөө бөгөөд эгогоос хавьгүй давсан илүү агуу үр шимийг өгдөг.

Адис ба амьдралын заслыг эрэх
Олон хүн хүүхэд, гэр орон, машин, гэрлэлт, эд баялгийнхаа төлөө адис авахын тулд Номд ханддаг. Сохор итгэлээр ч бай, жинхэнэ итгэлээр ч бай, хэрэв та адис эрж байгаа бол Номд итгэж буйн тодорхой ашиг тус аль хэдийн бий. Итгэл чухал, гэтэл таны сэдэл болон үйлдэл мөн адил чухал. Бурхан бидэнд үйлийн үрээ өөрөө сурган дадуулж, түүндээ өөрөө хариуцлага хүлээх ёстойг айлдсан. Тиймээс та Номын адислалыг зөвхөн хэрэглэгч мэт хүлээн авч, амьдралынхаа хариуцлагыг бурхан шиг нэгэнд үүрүүлэхийг эрж байна уу гэдгээ эргэцүүлэх нь чухал. Хэрэв өөрийгөө ийм байдалд байгааг олж харвал дараагийн алхам нь Ном судалж, өөрийн чөлөөлөлт болон өөрөө бүтээж буй үйлийн үрдээ хэрхэн хариуцлага хүлээхийг сурах явдал юм.

Сиддхи буюу гайхамшгийг хүсэх
Та бодит бус сиддхи эсвэл гайхамшгийг олж авахын тулд Ном бясалгаж байна уу? Нисэх зэрэг ёогийн сиддхийн тухай, эсвэл эртний их мастеруудын хийдэг байсан шидэт үйлүүдийн тухай та сонссон байж магадгүй. Эсвэл та амьдралынхаа хүнд байдал дунд байгаа бөгөөд одоогийн асуудлаа шийдэх нэгэн гайхамшгийг хүлээж байж болох юм. Хэрэв тийм бол таны хүсэл эрмэлзэл, зориудлал, амьдралын тэргүүлэх зүйлс хоорондоо нийцэж байна уу гэдгийг шалгах нь зүйтэй. Хэрэв та эцсийн сиддхид төвлөрвөл бусад сиддхи хэрэгтэй үедээ даган ирж болно. Харин ертөнцийн сиддхид хүрэхийг голлон эрмэлзвэл чөлөөлөлтийг огт бодитоор хэрэгжүүлж чадахгүй. Тиймээс таны зорилго юу байхыг өөрөө шийдэх хэрэгтэй.

Алдартай сүнслэг удирдагч болох
Та бусдыг зовлонгоос гаргах замд хөтлөхөд туслахыг үнэхээр хүсэж байж болно, эсвэл үгүй ч байж болно. Гэхдээ үүнийхээ төлөө хүлээн зөвшөөрөгдөж, шүтүүлж байхыг мөн хүсдэг. Та өөрөө ч үүнийгээ бүрэн анзаараагүй байж магадгүй; энэ нь ил тод түвшинд “агуу сүнслэг багш болох” хүсэл байж болно, эсвэл маш нарийн далд хэлбэртэй байж болно. Самсарын амьдрал танд бүтэмжгүй санагдсан учраас “жинхэнэ” ертөнцөөс гарч, сүнслэг багш байх нь илүү амар тайван амьдралын зам гэж бодож ч мэднэ. Гол асуудал нь та бусдаас дээгүүр байхыг хүсэж буйд оршино. Тиймээс энэ замд илүү даруу байдал, жинхэнэ Бодь сэтгэл хэрэгтэй бөгөөд таны алдаршихыг хүсэж буй тэр өндөр сүнслэг түвшинд хүрэх нь хэцүү байх болно.

Муу үйлийн үрийн хор тайлахуй
Та үйлийн үрийн тухай сонсож, түүнд үнэхээр итгэдэг болсон байж магадгүй. Илүү сайн амьдрахын тулд муу үйлийн үрээ арилгахыг хүсэж болно. Тэр ч байтугай дараагийн амьдралаа илүү сайн болгохын тулд сайн үйлийн үр бүтээхэд төвлөрч байж болно. Энэ бол зам мөрөн дэх маш сайн алхам. Энэ болон ирээдүйн амьдралын шалтгаан, нөхцөлд үнэхээр хариуцлага хүлээх нь илүү сайн үр дүн төрүүлэх нь лавтай. Гэвч үүний сул тал нь энэ нь бас нэгэн аминч хэлбэр болж хувирч мэднэ. Таны үзэл хэт явцуу, хараа хэт ойрхон тул та зөвхөн өөрийн муу нөхцөлийг өөрийнхөө төлөө арилгахыг маш ихээр хүсэж байна. Ийм байдлаар бясалгавал муу үйлийн үрээс ангижрахад бэрх, учир нь таны хандлага бусдын тусын төлөөх бус байна.

Хувийн сүнслэг өсөлт
Хэрэв та өөрийгөө хэрхэн төлөвшүүлэхээ мэдэж, асуудлаа шийдэхийн тулд бусдын адист найдахгүй байгаа бол жинхэнэ өөрийгөө танин ухаарах зам дээр байж магадгүй. Хэрэв та хувь хүний өөрийн чөлөөлөлтийг зорьсон Теравадын замаар явж, ийм байдлаар бясалгаж байвал энэ нь хоорондоо нийцэж байна. Гэвч та санамсаргүйгээр ийм зам дээр орчихоогүй юу гэдгээ шалгах хэрэгтэй. Жишээ нь, өөрсдийгөө Их Хөлгөн эсвэл Важраяны замд байна гэж боддог ч Бодь сэтгэл, талархал, мөн/эсвэл Багшид бишрэх сэтгэл дутмаг олон сахилга баттай, хичээнгүй бясалгагч байдаг.

Бусдад ашиг тус хүргэх
Жинхэнэ Бодьсадвын замд яваа хүмүүсийн хувьд Номын дадлага нь бусдад туслахад төвлөрдөг. Та өөрийн оюунаа сурган дадуулж, өөртөө болон бусдад ашиг тус хүргэнэ. Хамаг амьтанд хайр энэрэл, нигүүлслийг хөгжүүлэхгүйгээр агуу сүнслэг ололтод хүрч чадахгүй гэдгээ та мэддэг. Та энэ зам мөрийг хамт туулах Сангха болон сүнслэг хамт олноо эрхэмлэдэг. Та илүү олон амьтныг хамтран зүтгэхэд тусалж чадна. Таны амьдралын гол анхаарал орлого хэр өндөр байх дээр бус, харин сүнслэг зам мөрөндөө бусдад тус хүргэхийн тулд юу хийж байгаад оршдог.

Гэгээрэлд түргэн хүрэх зам мөр
Хэрэв та амьдралынхаа саад бэрхшээлийг зам мөрийнхөө нэг хэсэг болгон боломж болгон хувиргаж чадвал сорилтыг оюун сургах дадлага болгон ашигладаг Түргэн Замын Ном дээр явж байна гэсэн үг. Энэ шатанд та илүү сайн дахин төрөл эсвэл чөлөөлөлтөд төвлөрч байдаг. Та өөрийн алсын хараагаа тодорхой мэдэж буй учраас бусдад ашиг тус хүргэхийн тулд олон саад бэрхшээлийг даван туулж чадна. Ийм шийдэмгий байдал нь таны хязгаарлалтыг даван туулж, хязгааргүй мөн чанартаа хүрэхэд туслах бэрхшээлийг туулах тэвчээр, зоригийг танд өгдөг.

Бурхан чанарт төвлөрөх
Ном бол Бурхан чанарт төвлөрдөг бөгөөд бусад бүхнийг түр зуурын үнэн төдий хэмээн таньдаг. Хүмүүс зөв үзэл болон жинхэнэ тарнийн замыг эрэлхийлдэг. Хэрэв таны дадлага голчлон эцсийн үнэнд тулгуурлаж байвал түүнд хүргэх хаалга, түлхүүр бүхэн таны гол анхаарал болно. Жишээ нь, Багшид бишрэх сэтгэл болон ариун харахуй. Ингэвэл та бүх сорилтыг адислал хэмээн үзэж, хамгийн хурдан өсөн хөгжих болно.
Хэдийгээр энэ нь Номд хандах романтик арга биш ч ийм бодитой хандлага нь таныг тодорхой ойлголттойгоор бясалгаж, зам мөрөн дээр үр дүнтэй ахихад тусална.
Номыг амьдралынхаа тэргүүлэх зүйл болгох гэдэг нь юу гэсэн үг вэ?
Өөрийн самсарын харилцаа холбоо, самсарын ажил мэргэжил, ажил эсвэл бизнес, мөн Номын зам мөрөө хамтад нь авч үзье. Хэрэв та тэдгээрээс нэгийг нь золиослох шаардлагатай бол аль нь байх вэ? Энэ энгийн асуулт нь та Номын зам мөрөндөө одоо хэр зэрэг үнэнч, хэчнээн гүн түвшинд бясалгаж байгаагаа хэмжихэд тусална.
Та дээрх жагсаалтаас хүссэн аль ч түвшинд бясалгаж болно; энэ бол таны сонголт. Та Номыг хэр гүн түвшинд бясалгаж байгаагаас үл хамааран үүнд эсэргүүцэх зүйл үгүй. Тодорхой эерэг үр дүн гарна. Иймээс үүнд огт буруу зүйл байхгүй. Харин та юу хийж байгаагаа ухамсарлаж, энэ нь бодитой эсэх, танд итгэл төрүүлж буй эсэх, мөн үр дүн нь таны хүлээлттэй нийцэж буй эсэхийг мэдэх нь маш чухал. Тэгвэл өнөөдөр эсвэл маргааш үхсэн ч та харамсахгүй. Хэрэв та ийм байж чадвал та Номын дадлагажигч мөн. Бүр илүү сайнаар хэлбэл, та хүн болж сайн дахин төрөхийг зорьж байна уу, эсвэл ариун оронг зорьж байна уу гэдгээс үл хамааран өөрийн сонголтод хангалттай итгэлтэй болж, дараагийн амьдралын шат руу харамсалгүйгээр очихыг хүсэх болно.
Иймээс л бид Номыг хэр зэрэг тэргүүнд тавьж буйгаа, мөн зөв хийж байна уу буруу хийж байна уу гэдгээ мэдэх хэрэгтэй. Зөв эсвэл буруу гэдэг нь таны тэргүүлэх зүйл таны зорьж буй зүйлтэй нийцэж байна уу, үгүй юу гэдгийг л хэлнэ. Жижиг жишээ авъя. Хэн нэгэн “Номын зам минь хамгийн чухал. Гэхдээ би даяанд явах зардлыг гаргаж чадахгүй” эсвэл “Надад цаг алга; би энэ бизнес, эсвэл гэр бүл, эсвэл тэрийгээ хийх ёстой” гэж хэлдэг. Тэр үед амьд үлдэх, ахуй амьдралын зардал болон бусад үйл ажиллагаандаа та хэр их мөнгө, цаг зарцуулж байгаагаа бодоод үзээрэй. Магадгүй таны цаг, мөнгө Ном эсвэл Номын дадлагын зардлаас арав дахин илүү байж болно. Хэрэв тийм бол Номын зам тань таны тэргүүлэх зүйлсийн жагсаалтад аравдугаарт, эсвэл бүр хамгийн сүүлд байж мэднэ. Хэрэв та үүнийг ухамсартайгаар сонгож байгаа бол энэ нь зүгээр. Учир нь тэгвэл та агуу ололт хүлээхгүй бөгөөд таны Ном ердөө өнгөц, багахан зорилго болж, түүнийгээ биелүүлэх боломжтой байна.
Таны хийх ёстой зүйл бол дээрх жагсаалтын аль түвшинд бясалгаж байгаагаа шийдэх явдал юм. Юу хийж байгаагаа үнэхээр мэдэж байна уу гэдгээ шалгахын тулд энэ жагсаалтыг дахин дахин нягтлаарай. Өөрөөсөө “Юу нь илүү дээр вэ? Би юу хийх ёстой вэ?” гэж асуугаарай. Хэрэв та үүнийг маш гүн авч үзэхийг хүсвэл дараахыг бодоорой. Ертөнцийн бүх зорилго сайн үр дүнгийн ямар ч баталгааг өгдөггүй; багахан сайн үр дүн гарлаа ч аз таарсан байсан төдий бөгөөд үүнээс илүүг найдаж болохгүй. Түүнээс гадна тэдгээр үр дүн нь зөвхөн энэ амьдралд хамаатай бөгөөд үхэл, ирээдүйн амьдралуудтай ямар ч холбоогүй. Тиймээс хэрэв бид зөвхөн түүнд төвлөрвөл ирээдүйгээ үл тоож, тэргүүлэх зүйлээ зөв тавьж чадахгүй. Хэрэв та дахин төрөлд итгэдэггүй байсан ч, одоогийн сонголт ба тэргүүлэх зүйл тань ирээдүйд нөлөөлнө гэдгийг ядаж хүлээн зөвшөөрч болно — энэ бол үйлийн үрийн нэг жишээ юм. Хэрэв та үйлийн үр болон олон насанд итгэдэг бол энэ амьдрал маш өчүүхэн — сансар ертөнц дэх нэг атом, өчүүхэн бөөм ч биш. Хэрэв бид тэргүүлэх зүйлээ зөв тавивал бүх орчлон бидний гарт байна; харин буруу тавивал түүнийг үрэн таран хийдэг, ийм л юм. Том асуудал биш биз дээ? Ха! Ха! Ха!
Хэрэв та өөрийгөө жинхэнэ Номын дадлагажигч гэж үзэж байвал цэвэр Ном хамаг амьтныг үүрд чөлөөлнө. Цэвэр Номыг, тэр байтугай Номын хамгийн дээд замыг сонгох ганц шалтгаан нь энэ юм. Тиймээс хэрэв бид Номыг нэгдүгээрт тавихгүй бол тэр хамгийн дээд түвшинд хэрхэн үр дүнгээ өгөх вэ? Боломжгүй! Энэ бол бүрэн төөрөгдсөн алдаа мөн. Иймээс өөрийгөө жинхэнэ Номын дадлагажигч гэж үзэхийн тулд юуг зөв тэргүүнд тавих ёстойгоо бүрэн ухамсарлаж, үргэлж санаж явах хэрэгтэй. Танд өөр зөв сонголт үгүй. Бид энэхүү эргэцүүллийн ач холбогдлыг гүн бодож, үүнээс гарах боломжийг дээд хэмжээнд ашиглах ёстой.
Номоо амьдралдаа хэрэгжүүл
Ном таны амьдралд ямар байр суурь эзэлж буйг ойлгосныхоо дараа та өөрийн одоогийн нөхцөл байдалд хамгийн утга төгөлдөрөөр таарах арга замаар бясалгаж чадна.
Манай захидлын жагсаалтад нэгдээрэй
Бүх онлайн саналууд болон олон нийтийн үйл ажиллагааны талаар шинэ мэдээлэлтэй байгаарай.