Гэр онлайн Дагинасын Нууц Эрдэнэ  хэмээх дадлагын Лүн хийгээд Ханбрүл Ринбүчигийн Тайлбар бүхий нэг өдрийн курс

Дагинасын Нууц Эрдэнэ  хэмээх дадлагын Лүн хийгээд Ханбрүл Ринбүчигийн Тайлбар бүхий нэг өдрийн курс

*Нийтийн бус номын айлдвар тул дэлгэрэнгүй мэдээллийг доор толилуулав*

Энэхүү айлдвартаа Ринбүчи “Дагинасын Нууц Эрдэнэ” хэмээх Цагийн хүрдний богино дадлагынхаа бүтээлийг анх удаагаа танилцуулах болно. Тэрбээр маш нууц бөгөөд өлзийтэй учралаар бүтсэн энэхүү бүтээлийнхээ аман дамжуулга хүртээж дараа нь тайлбарлан танилцуулах юм. Англи орчуулга утгатайгаа яв цав дүйж байгаа эсэхийг бататгахын тулд Ринбүчи өөрөө эхлээд англи хэл рүү орчуулж бэлтгэснийг дараа нь Зогдэнгийн Хуврагийн нийгэмлэгийнхэн засаж найруулсан билээ.

Энэхүү уран яруу гайхамшигт бүтээл Гэгээрэлд хүрэх замыг бүхэлд нь харуулж байгаа бөгөөд бусад урьдчилсан бэлтгэлийн дадлагуудад агуулагдаж буй нууц далд утгыг илэрхийлэн гаргаснаараа онцлогтой. Цагийн хүрдний дадлагад дэлгэрэнгүй орсон бясалгал энд зөвхөн товч төдий буй боловч илүү ойлгомжтой, хэтэрхий уламжлалт-бус байдлаар дүрслэгдсэн ажээ.

“Дагинасын Нууц Эрдэнэ” хэмээх дадлага нь Гурван Аглагийн Бясалгал ба Эхний Йогийг дадуулж буй бүтээлчдэд онцлон зориулагдсан учраас Вэнсум хэмээх уртын бясалгалд оролцохоор төлөвлөж буй шавь нараасаа лүн хүртээх ёслолд эхлээд оролцсон байхыг хүсэж байгаа билээ.

Хэн оролцож болох вэ?

1.Дээд Дөрвөн Авшгийг Ринбүчигээс болон өөр хэн нэгнээс хүртсэн байх

  1. Цагийн хүрдний Нгондо дадлагыг тууштай дадуулан буй бөгөөд Ринбүчигээс Дээд Авшгийг хүртэх чин хүсэл зорилготой хүмүүс үүнд оролцох боломжтой.

Дээрх хоёр тохиолдлын аль алинд “Бурханлагт Хүрэх Шат”, “Зүрхийг Гэгээрүүлэгч” хэмээх дадлагуудыг сайтар эзэмшсэн байх шаардлагатай. Бэлтгэлийн нгондо дадлагуудыг гүйцэтгэх уян хатан чиг шугамын талаар “Өөрийн Нандин Үнэнээ Илчлэхүй” Боть 2-ын 14-р хэсгээс тодруулан унших боломжтой. Онлайн эх сурвалж гэвэл: https://dzokden.org/getting-started, https://www.youtube.com/watch

Дээрх шаардлагуудыг хангаагүй хүмүүст Ринбүчи өөрийгөө хичээн бэлтгэхийг зөвлөж байна.

Есдүгээр сарын 18-ны ням гараг
13:00 1-р хуралдаан - Танилцуулга ба аман дамжуулалт
15.00 2-р хэсэг - Тайлбар
17:30 3-р анги - Тайлбар
19:30 4-р хэсэг - Дадлага хийх хэсэг ба асуулт хариулт

Огноо

Sep 18 2022
Хугацаа дууссан!

Цаг хугацаа

Бүх өдөр

Орон нутгийн цаг

  • Цагийн бүс: America/New_York
  • Огноо: Sep 18 2022
  • Цаг: Бүх өдөр
Ангилал

Илтгэгч

  • ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ
    ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ

    Шар Ханбрүл Жамбал Лодро Ринбүчи бол 20 хүртлээ Төвдөд сарлаг маллаж тарни тоолон амьдарч явжээ. Тэрээр бодьсадва нарын уярам түүх намтрыг сонссоор бишрэл сүжиг нэмэгдэж ар гэрээ ардаа орхиж, төвдийн Буддын бүхий л гол урсгалуудын хорин-тав гаруй мастеруудаар хичээл ном заалган явсан байна. Үл алагчлах үзлийг ийнхүү баримталж явсны дүнд тэрбээр Римэ \үл-ялгаварлах үзэлт\ Мастер хэмээн нэрлэгдэх болж, бодьсадва Акашагарбагийн хувилгаан Цагийн хүрдний аугаа мастер Нагваан Чойжин Жямцын хойд дүрээр танигдсан ажээ. Хэдийгээр түүний баримтлалын гол үндэс нь энэ хорвоо дээрх олон шашны урсгалын давуу талуудыг онцлох явдал боловч тэдгээрийн дотроос өөрийн уламжилж ирсэн Жонан-Шамбалын Урсгалд онцгойлон шүтэж явдаг байна. Барууны олон эрдэмтэдийн устаж үгүй болсон гэж тооцдог энэхүү Цагийн хүрдний өндөр шатны дадлагуудыг тэрбээр дотоод бие сэтгэлийг гадаад ертөнцтэй хоршуулан зохицолдуулж амьдрах гүнзгий аргууд хэмээн үздэг билээ.

    2014 оноос эхлээд Ханбрүл Ринбүчи системтэй тодорхой зааварчилгаа бүхий Цагийн хүрдний Замаар замнаж өөрийн нандин үнэнээ илрүүлэн гэгээрэлд хүрч болох талаар сурган дэлхийн гуч гаруй орноор аялаад байна. Хүмүүст сэтгэлийн уян хатан байдлаар хэрхэн ялгаварт үзлийг арилгаж, дэлхий ертөнцийг алтан эрин болгон хувиргаж болох нигүүсэл энэрэлд тулгуурласан нийгэмлэгийг бий болгох чин эрмэллэлээр ийнхүү номоо айлдан яваа нэгэн билээ.

QR код