Манай уламжлал

Бид Жонангийн улалмжлал болон Зогдангийн зам мөрийг үндэслэл болгосон Дүйнхор буюу Цогт цагийн хүрдний дадлага бүтээл хийхээс гадна, буддизмын бусад уламжлалын дадлагын хослуулан хийдэг болно.

Жонангийн уламжлал манай дэлхийд амин чухал болох нь

 

 

Жонангийн ёсыг бурханы шашины академик төвшиний мэдлэгтэй хүмүүсээс бусад хүрээнд сонсож мэдсэн хүн ховор байдаг ч Жонангийн ёс бол шинэ урсгал биш бөгөөд, уламжлалын угийг хөөн үзвэл Энэтхэг болон Их Наландрын их сургуулиас үүсэлтэй. Хэдий тийм боловч 13-р зууны Төвөдийн нутагт энэхүү урсгалыг үндэслэгч Гүмбэн Түгжэд Зундуйг анх Жомонанг тосгонд ирэхээс өмнө Жонан гэдэг нэрийг олон түмэн хараахан мэддэггүй байжээ.

Одоо цагт Жонангын талаар ойлголтой хүмүүс цөөн байгаагийн бас нэг шалтгаан бол тэдний лам хуврагууд 1959 онд Төвөдөөс зугтан гарч яваагүй, тухайн үед Төвөдийн засгийн газраас зохион байгуулан эх нутгаасаа дайжиж дүрвэсэн бүлгүүдийг бүртгэх үед Жонангийн урсгал бүртгэгдээгүй үлдсэн байдаг. Жонан ёсныхон үргэлж улс төрөөс ангид гадуур байж бүхий л цагаа тэд зөвхөн өөрсдийн бясалгал бүтээлдээ анхаарахад хандуулсаар ирсэн байдаг. Тэр ч байтугай бусад уламжлалынхан хятадыг орхин дэлхийгээр тархан дүрвэж явсан үед ч Жонангийн урсгалыг баригчдын олонхи нь хятадад үлдэж дадлагаа шамдан хийсээр үлджээ. Тийм учраас жинхэнэ эх сурвалжаас суралцах бололцоо барууныханд бүр ч ховор байсан нь аргагүй.

1990 онд анхны Жонангийн лам төвдөөс гарч ирэх хүртэл тэдний сургаалыг мэдэх хүн бараг байгаагүй. Тэр үеэс эхлээд тэд өөрийн урсгалыг Нямаа, Гаржүд, Сажаа, Гэлүг болон Бон уламжлалтай адилхан хэмжээнд хүндлэгдэх үнэ цэнэтэй урсгал мөн гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх хүсэлтийг Төвөдийн замгийн газарт удаа дараа өргөсөөр иржээ.

Учир нь Жонан бол хоёр чухал урсгалын дамжлага баригч бөгөөд тэр нь Жонангийн номлолын гол онцлог нь билээ. Энэ боломжийг бид алдах юм бол юугаар ч орлуулашгүй сүсэг бишрэлийн нэгэн нандин тогтолцоог үгүй хийхэд хүрэх юм.

Шандон мадяамака үзэл

Шандон төв үзлийн философи нь төвөдийн мастеруудад хамгийн дээд үзэл хэмээн танигдсан. Жонан бол Төвөдийн буддын гол таван урсгал дундаас энэхүү ховор сургаалыг машид онцгойлон уламжилж ирсэн цорын ганц урсгал мөн.

Цагийн хүрдэн Kalachakra

Цогт цагийн хүрдний тарнийн ёс нь төвдийн буддизм дэх хамгийн ойлгомжтой, үр дүнтэй зам юм. Жонан бол очирт зургаан йог болон Цагийн хүрдний төгс системыг уламжлан баригч цорын ганц урсгал мөн.

#RECOGNIZEJONANG 

Жонангийн урсгалд тэгш эрхтэй хандацгаая!

Жонанбын ёсыг хүлээн зөвшөөрөх сэтгэлгээг түгээе!

Шандон төв үзлийн судрын ёс

Чинагуух утгыг илэрхийлэгч Шандон үзлийг анх Бурхан багш Шагжамуни хоёр ба гуравдугаар номын хүрдээ эргүүлэх үед айлдсан бөгөөд зөвхөн оюун ухааны хувьд маш гүнзгий төвшинд боловсорсон шүтэн бишрэгч нарт зориулагдан дамжиж иржээ.
Бурхан багшын халаа Майдар бурхан эдгээр сургаалийн иш үндэс болсон таван номыг туурвисан байдаг нь:

  1. Илт онохуйн чимэг (Санскрит: Abhisamayalankara)
  2. Их хөлгөний судрын чимэг (Санскрит: Mahayanasutralankara)
  3. Хязгаар үзлээс төв үзлийг ялган шинжлэх нь (Санскрит: Madhyantavibhaga)
  4. Дарма ба Дарматаг ялгах нь (Санскрит:Dhrama-dharmata-vibhaga)
  5. Дээдэд үргэлжлэхүй шастир (Санскрит: Uttaratantra Shastra)

Эдгээр таван номыг 12 жилийн туршид агуйд бясалгал хийсний эцэст Майдар бурхантай биечлэн уулзсан хутагт Асанга өвлөж үлдсэн байдаг. Сүүлд энэтхэгийн их мастерууд Васубанду, Сараха болон Гангамайдар нарт дамжсан байна. Төвөдөд 11-р зууны үед орчуулагч Зи Гавай Доржэ болон Цэн Хавоче Дирмэ Шарав нар нэвтрүүлж дэлгэрүүлсэн ба 14-р зууны үед мэргэн Долбуба Шэйрав Жанцанд тасалдалгүй дамжлагаар уламжлагдсан гэдэг.

 

Дамжлагын багш мастерууд
Эх сурвалж

1.  Анхны Будда (Svabhavikakaya)
2.  Очирдар (Dharmakaya)
3.  Базарсад (Sambhogakaya)
4.  Бурхан багш Шагжамуни (Nirmanakaya)
5.  Бодьсадва Майдар

Асангагийн йогачара ёсны уламжлал

6.  Хутагт Асанга
7.  Васубанду
8.  Дигнага
9.  Штирамати
10. Зандрагомин

Майдарын гүнзгий үзлийн уламжлал

11. Майтрива
12. Раднакарашанти
13. Анандагирди
14. Санжана
15. Лозова Гавай Доржэ
16. Цен Хавоче Дирмэ Шарав
17. Дарма Зундуй
18. Еэшэ Жунай
19. Жанчүв Жав
20. Зону Жанчүв

Нартангийн уламжлал

21. Монлам Цүлтим
22. Жомдан Ригбай Арилди
23. Жидон Жамъяан Дагва

Жонан Шандон уламжлал

24. Гүнжин Долбуба Шэйрэв Жанцан
25. Чойжил Чоглай Намжал
26. Цэгмэд Нябон Гунгаа
27. Чойжи Бал Гомбо
28. Лодой Жямц
29. Донёод Бал
30. Банчен Шагжа Чогдан
31. Донёон Дүвба
32. Жамгон Дүвба Баву
33. Гунгаа Жанцан
34. Дагдан Дүвба
35. Жэвзүн Дарнат
36. Онжан Ринчэн Жямцо

Замтан Цанва Уламжлал

37. Хайдүв Лодой Намжал
38. Дүвчэн Наваан Принлай
39. Наваан Данзан Намжал
40. Наваан Хайзүн Даржэ
41. Гүнсан Принлай Намжал
42. Нүйдан Лхүндүв Жямцо
43. Гончиг Жигмэд Намжал
44. Наваан Чойпэл Жамцо
45. Наваан Чойжи Пагва
46. Наваан Чойжор Жамцо
47. Наваан Чойжин Жамцо

Жонан Чамда уламжлал

48. Гунгаа Хайдүв Жанчүв
49. Ринчен Самбуу
50. Ринчен Одсэр
51. Наваан Лодой Дагва
52. Гунга Шэйрав Салже
53. Ханбрүл Жамбал Лодой

Цогт цагийн хүрдний очирт йогийн уламжлал

Өмнөд энэтхэгийн Брайвүн хэмээх газар \очирт суурин Амарвати\ Бурхан багш Цагийн хүрдний нууц тарнийн ёсоо анх удаа зарлигласан гэдэг. Энэ сургаалыг гол хүлээн авагч нь Шамбалын орны хаан Сучандра хаан байсан. Сучандра хаан нутагтаа очоод тантрын номыг үсгэнд буулгаж, тайлбарыг ч хийлгэсэн байдаг. Энэхүү сургаал энэтхэгийн нутагт хүрэлцэн ирэхээсээ өмнө 7 номын хаад болон 11 Ригдан хаадуудаар дамжин уламжлагджээ.

10-р зуунаас өмнө Цагийн хүрдэнг дадуулж байсан хүн Энэтхэгт байсангүй. Харин Манжуважра гэгч Энэтхэгийн шидтэн ер бусын сонин учирлаар Шамбалын оронд зочилж ном заалгаад эргэн ирж өөрийн шавь Шрибадра-д түүнийг дамжуулсан байдаг.

Шрибадрагийн шавь, их Бандида Даваа Гомбо амьдралынхаа ихэнхи цагийг Төвөдөд До Лозоватай хамт Цагийн хүрдний сургаалыг орчуулахад зориулсан билээ. Тийнхүү энэ сургаал Төвөдийн олон дээдэс багш мастерүүд Лхажэ Гомбо, Додон Намсаг гэх лам нараар дамжин өвлөгдөж, их мастер Юмо Мижэд Доржэд дамжсан байна.

13-р зууны үед, Гүнбэн Түгжэд Зундуй Цагийн хүрдний 17 өөр дамжлагын аман зааврыг цуглуулан нэгтгэж, амьдралынхаа олон жилийг Жомонан хөндийд Очирт зургаан йогийг дадлагуудыг бүтээл болгоход зарцуулан хичээллэн өнгөрүүлсэн байдаг. Сүүлд энэ газар Жонангийн хийд орны гол төв хоёрдох Шамбалын орон хэмээн алдаршсан билээ. Дараа нь Түгжэд Зундуй эдгээр уламжлалуудыг нэгтгэн цорын ганц гайхамшигт аргачлал гаргасан нь одоогийн Жонан ёсны сургалтын гол хөтөлбөр болсоор иржээ..

 

Дамжлагын багш нар
Эх сурвалж

1.  Анхны Будда (Svabhavikakaya)
2.  Очирдара (Dharmakaya)
3.  Дуйнхор (Sambhogakaya)

Номын хаад болон Шамбалын Калки хаад

4.  Сучандра (Suchandra)
5.  Сурэшвара (Sureshvara)
6.  Тэжи (Teji)
7.  Сомадатта (Somadatta)
8.  Сурэшвара (Sureshvara)
9.  Вишвамурди (Vishvamurti)
10. Сурэшана (Sureshana)
11. [Манжушри] Яшас (Yashas)
12. Пундарика (Pundarika)
13. Бадра (Badra)
14. Вижаяа (Vijaya)
15. Сумитра (Sumitra)
16. Рагдавани (Raktapani)
17. Вишнугубда (Vishnugupta)
18. Аркагирди (Arkakirti)
19. Субадра (Subhadra)
20. Самудравижаяа (Samudravijaya)
21. Ажа (Aja)

Цагийн хүрдний Наландагийн дамжлага

22. Манжуважра ( Manjuvajra)
23. Шри Бадра (Shri Badra)
24. Бодибадра (Bodhibadra)
25. Соманата (Somanatha)

Очирт зургаан йогийн До дамжлага

26. Дортон Лозова
27. Лхажэ Гомбо
28. Додон Намсэг
29. Дүвчэн Юмо
30. Цэйчог Дармашура
31. Хайва Намхай Одсэр
32. Мажиг Брүлгү Жобум
33. Дүвтов Сэчэн
34. Чойжи Жамъян Сарма
35. Гүнчэн Чойжи Одсэр

Цагийн хүрдний Жонангийн дамжлага

36. Гүнбэн Түгжэд Зундуй
37. Жансэм Жалва Еэшэ
38. Хайзүн Ёндон Жамцо
39. Гүнчэн Долбуба Шэйрэв Жанцан
40. Чойжал Чоглай Намжал
41. Цэгмэд Няабон Гунгаа
42. Дүвчэн Гунгаа Лодой
43. Жамъян Гончиг Самбуу
44. Дэмчог Намхай Цэнчэн
45. Банчан Намхай Балсан
46. Лочен Ратнабадра
47. Балдан Гунгаа Долчог
48. Ханчэн Лунриг Жамцо (Kenchen Lungrik Gyatso)
49. Жэвзүн Дарнат
50. Онжан Ринчэн Жамцо

Замтан Цанва дамжлага

51. Хайдүв Лодой Намжал
52. Дүвчэн Наваан Принлай
53. Наваан Данзан Намжал
54. Наваан Хайзүн Даржэ
55. Гүнсан Принлай Намжал
56. Нүйдэн Лхүндүв Жамцо
57. Гончиг Жигмэд Намжал
58. Наваан Чойпэл Жамцо
59. Наваан Чойжи Пагва
60. Наваан Чойжор Жамцо
61. Наваан Чойжин Жамцо

Даш Чойдангийн дамжлаг

62. Наваан Дамба Равжэ
63. Наваан Лувсан Принлэй
64. Ханбрүл жамбал Лодой

Жонангийн хуврагийн нийгэмлэг

Долбуба Шэйрэв Жанцан бол Жонан ёсны хамгийн гайхамшигтай нөлөө бүхий мастер байв. Түүний олон амжилтуудын дундаас, цагийн хүрдний Шандон үзлийн судрын аймгийг Цагийн хүрдний тарнийн ёстой нэгтгэсэн нь түүний оруулсан гол хувь нэмэр байлаа. Тэрхүү боловсруулсан арга барилаар Майдарын таван номыг бясалгаж энэхүү чиглэлээр замнагсад ухамсрыхаа машид гүнзгий төлөвт орж байжээ. Улмаар өөрсдийн шууд илт мэдэлд хүрснээ ашилан цагийн хүрдний сургаалаар замнах боломжтой болж байв. Cүүлд Гунгаа Долчог буюу Дарнат Долбүбагийн олон гайхамшигт номлолуудыг тайлбарлан энэ үзлийг дахин дэлгэрүүлэн гаргаж ирсэн билээ.

Эрт үеийн Жонангийн дээдсүүд номлол сургаалыг идэвхитэй номлож ирсэн боловч 17-р зууны үед үүссэн улс төрийн хүндрэл бэрхшээлээс улбаалан Жонан ёсыг дагагсадын ихэнх нь зөвхөн өөрсдийн дотоод ухамсарын хөгжилдөө л илүүтэй анхааран дадуулах болсон. Үүний үр дүнд танин мэдэхүйн түвшингийн хэмжээгээр үлэмж өссөн бөгөөд энэ нь цагийн хүрдний сургаалын талаар илүү бүрэн төгс ойлголтыг өгөх боломжыг олгосон байна. Одоогийн байдлаар Төвөдөд байрлах 70 гаруй сүм хийдүүд болон бясалгал бүтээлийн төвүүд тэр дундаа Хам болон Амдо-д Жонангийн уламжлал цэцэглэн хөгжсөөр байна.

Замтан хийд дангаараа одоогийн байдлаар 5000 гаруй хуврагууд Шандон төв үзлийн онол, мөн түүнчлэн буддын их таван ухааныг Долбуба болон бусад Жонангийн ихэд хүндлэгдсэн мастеруудын ном судруудад тулгуурлан суралцаж байна. Цагийн хүрдний гурван жилийн бясалгал нь Жонон ёсны хийдүүдийн сургалтын нэгээхэн хэсэг болсон ба өнөөдөр олон егүзэр нар очирт зургаан йогийн бясалгалыг насан туршдаа бүтээл болгож байдаг билээ.

Ханбрүл ринбүчэ лүгээ адил сайхан сэтгэлт багш дээдсүүдийн ачаар одоо цагийн манай эринийхэн бага багаар эртний мэргэн ухааны гүн гүнзий ухаанд нэвтрэх боломжыг олсоор байна.

ХАНБРҮЛ РИНБҮЧЭГИЙН ШАВИЛСАН ХИЙДҮҮД

Хамбрүл ринбүчэ амьдралынхаа туршид Төвөдийн буддизмын гол урсгалуудаас тус бүр 11 хийдүүдэд сууж суралцах боломж олдсонд үнэхээр талархдаг ажээ.Тэдгээрээс ялангуяа дорнод Төвөдийн бүс нутагт Голог/Амдо дахь Жонангийн дөрвөн хийдтэй маш онцгой хүчтэй барилдлага тогтоосон байдаг. Эдгээр хийдүүд цагийн хүрдний сургаалыг барууны орнуудад дэлгэрүүлэн түгээх гол эх сурвалж болсоор байна:

Замтаг Цанва хийд

Даш Чойтан хийд

Жонон Чамда Хийд

Лонжа Минжүүр Дэнчинлин хийд