Номууд

Шар Ханбрүл Жамбал Лодойн бүтээл

Уламжлалт Бясалгалын гарын авлаг

Нам гүн тааламжтай аль ч газрыг хамаагүй сонгон авч сэтгэлийн амгалан тайван байдлыг олж хүч тамираа сэргээж байхад туслах буюу өөрөөр хэлбэл “төрөлх гэрээ олох” тэгснээр амьдран буй нийгэмдээ үр ашигтай харилцаанд ороход тань туслах бясалгалын аргыг заасан гарын авлага та бүхний гар дээр хүргэх нь миний хүсэж явдаг зүйлсийн нэг билээ. Тэдгээрээс гадна Буддын юмуу өөр аливаа нэгэн шүтлэг бишрэлийн замыг хөөсөн хэнд ч болов гэгээрэлд хүргэх гүүр болоосой хэмээн хүснэ.

Шамбалын Нууцыг Задлахуй

Хүн болгонд ертөнцийг харах байдлаа бүрэн өөрчлөх тийм боломж бий. Цагийн хүрдэн хэмээх эртний сургаал ёсоор зовлон бэрхшээлээс ангид ариун Дээд орны хаалгыг нээж болох бөгөөд энэхүү хэзээ ч хувиршгүй амгаланг бид Шамбал гэж нэрлэдэг билээ.

Сэтгэлийн Мөн Чанараа Нээхүй, Боть 3: Бусад цагийн хүрдэн

Цагийн хүрдний зам та бидэнд өөрсдийн дотоод чадварыг амьдруулах хийгээд энэ ертөнцийг энх амгалан цогцолсон газар болгох үйлсэд өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулахад зориулсан гүнзгий мэргэн аргуудыг санал болгож байна. Энэхүү гуравдугаар ботидоо Ринбүчи өөрсдийн хамгийн нандин гэгээрсэн үнэнээ илчлэн гаргах гүнзгий аргуудыг танилцууллаа.

Сэтгэлийн Мөн Чанараа Нээхүй, Боть 2: Дотоод цагийн хүрдэн

Цагийн хүрдний зам та бидэнд өөрсдийн дотоод чадварыг амьдруулах хийгээд энэ ертөнцийг энх амгалан цогцолсон газар болгоход өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулахад тань зориулсан гүнзгий чадварлаг аргуудыг санал болгож байна. Хоёрдугаар ботьдоо Ринбүчи бидний хувийн мэдрэмж дэх дотоод үнэн мөн чанарыг таниулахдаа асрахуй ба энэрхүйд үндэслэсэн байгалын хуулийг онцлох замыг баримталжээ.

Гүн увдист Очирт Хөлгөний Замд Орох Дадлагын Тайлбар буюу Нуугдмал Эрдэнэ

Дүйнхорын Ван хүртсэн хүмүүс олон байдаг хэдий боловч Цагийн хүрдний дадлагыг хэрхэн анхааран авлага болгохоо мэддэг хүн маш цөөн байдаг. Жэвзүн Дарнатын бичсэн энэхүү сонгодог зохиол “Бурханлагт Хүрэх Шат” номд тайлбар хийхдээ Ринбүчи ухамсарлахуйн гайхамшигтай гүнзгий түвшинд хүрч чадсан аугаа мастеруудын хэрэглэсэн гүн увдис бүхий аргуудыг бидэнд нээн толилуулж байгаа билээ.

Сэтгэлийн Мөн Чанараа Нээхүй, Боть 1: Гадаад цагийн хүрдэн

Цагийн хүрдний зам та бидэнд өөрсдийн дотоод чадварыг амьдруулах хийгээд энэ ертөнцийг энх амгалан цогцолсон газар болгох үйлсэд өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулахад зориулсан гүнзгий мэргэн аргуудыг санал болгож байна. Тиймээс энэ гурван боть бүтээлийнхээ нэгдүгээр ботид Ринбүчи та бидний өдөр тутамд тулах хэрэгтэй болдог гадаад ертөнцийн үнэн мөн чанарыг таниулжээ.

Манай захидлын жагсаалтад нэгдээрэй

Бүх онлайн саналууд болон олон нийтийн үйл ажиллагааны талаар шинэ мэдээлэлтэй байгаарай.