Үхэл ба амьдын зуурд

Энэ номын айлдвар онлайнаар үнэ төлбөртэй \монголчуудад үнэгүй\ боловч биеэр оролцогч хүмүүст үнэ төлбөргүй зөвхөн хандивд суурлисан үйл ажиллагаа билээ.

Номын айлдварт оролцсоноор
– Зуурд гэж юу болохыг Цагийн хүрдний тантрын үүднээс ойлгох
– Хэн нэгэн хүн нас нөгчих үед юу хийх хэрэгтэй
– Үхлийн зуурдад чөлөө гэтлэхүйд хүрэх боломжийг хэрхэн ашиглах талаар мэдэж авах болно.

Энэ хичээлд хэн хамрагдаж болох эсэх
Энэ хичээл үхэл амьдралын зуурдын үеүдийн талаар мэдэж авах хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй.

Та юунд суралцах вэ?
Ерөнхий Зургаан зуурдын үеийн талаар ойлголттой болох бөгөөд ялангуяа үхэл, бардо, төрөл авахуйн зуурдын үеүдийг онцгойлон судлах болно.

Танд ямар ашигтай вэ?
Учир начрыг сайн ойлгож ухаарсан хүний хувьд үхэл бол гэтлэхүйд хүрэх хамгийн сайн боломж юм.

Хичэээлийн хөтөлбөр
Энэхүү амьдралд ойр дадлагын хичээлээр Ханбрүл ринбүчи хайртай дотны хүмүүсээ насан нөгчих болоход бид яг юу хийх шаардлагатайг алхам алхмаар зааж өгөх болно. Тэр үед юу бодох ёстой, ямар ерөөл тавих хэрэгтэй зэрэг дадлагыг ярилцах бөгөөд үүний тулд бидэнд гайхалтай егүзэрийн бясалгагч байх шаардлагагүй энгийн хүмүүс ч үүнийг мэдэж байвал зохистой зүйлсийн талаар хэлэлцэх болно. Юу тарина түүнийгээ хураанаа гэгчийн үлгэрээр хүн болгон ирээдүйн сайн төрлүүдийг бүтээх нөхцөл шалтгааныг үүгээр бүтээж болох билээ.

Цагийн хуваарь

Hong Kong, Shanghai, Mongolia, Singapore and Taiwan

SUNDAY September 8, 2024
3:00 AM — Session 1: 2024 Sacred Transition: Dying, Death and the Bardo
5:00 AM — Session 2: 2024 Sacred Transition: Dying, Death and the Bardo

MONDAY September 9, 2024
3:00 AM — Session 3: 2024 Sacred Transition: Dying, Death and the Bardo
5:00 AM — Session 4: 2024 Sacred Transition: Dying, Death and the Bardo

QUESTIONS?
Email [email protected]

Шошго:

Огноо

Sep 07 - 08 2024
Хугацаа дууссан!

Цаг хугацаа

Washington DC, Timezone
3:00 pm - 7:00 pm

Орон нутгийн цаг

  • Цагийн бүс: America/New_York
  • Огноо: Sep 07 - 08 2024
  • Цаг: 6:00 pm - 10:00 pm

Байршил

Drikung Dharma Surya - Buddhist Temple
5300 Ox Rd, Fairfax, VA 22030, United States
Вэб сайт
https://drikungdharmasurya.org/
Утас
+17032735189

Бусад байршил

Зохион байгуулагч

Dzokden
Имэйл
[email protected]
Вэб сайт
https://dzokden.org

Бусад зохион байгуулагчид

Илтгэгч

  • ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ
    ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ

    Шар Ханбрүл Жамбал Лодро Ринбүчи бол 20 хүртлээ Төвдөд сарлаг маллаж тарни тоолон амьдарч явжээ. Тэрээр бодьсадва нарын уярам түүх намтрыг сонссоор бишрэл сүжиг нэмэгдэж ар гэрээ ардаа орхиж, төвдийн Буддын бүхий л гол урсгалуудын хорин-тав гаруй мастеруудаар хичээл ном заалган явсан байна. Үл алагчлах үзлийг ийнхүү баримталж явсны дүнд тэрбээр Римэ \үл-ялгаварлах үзэлт\ Мастер хэмээн нэрлэгдэх болж, бодьсадва Акашагарбагийн хувилгаан Цагийн хүрдний аугаа мастер Нагваан Чойжин Жямцын хойд дүрээр танигдсан ажээ. Хэдийгээр түүний баримтлалын гол үндэс нь энэ хорвоо дээрх олон шашны урсгалын давуу талуудыг онцлох явдал боловч тэдгээрийн дотроос өөрийн уламжилж ирсэн Жонан-Шамбалын Урсгалд онцгойлон шүтэж явдаг байна. Барууны олон эрдэмтэдийн устаж үгүй болсон гэж тооцдог энэхүү Цагийн хүрдний өндөр шатны дадлагуудыг тэрбээр дотоод бие сэтгэлийг гадаад ертөнцтэй хоршуулан зохицолдуулж амьдрах гүнзгий аргууд хэмээн үздэг билээ.

    2014 оноос эхлээд Ханбрүл Ринбүчи системтэй тодорхой зааварчилгаа бүхий Цагийн хүрдний Замаар замнаж өөрийн нандин үнэнээ илрүүлэн гэгээрэлд хүрч болох талаар сурган дэлхийн гуч гаруй орноор аялаад байна. Хүмүүст сэтгэлийн уян хатан байдлаар хэрхэн ялгаварт үзлийг арилгаж, дэлхий ертөнцийг алтан эрин болгон хувиргаж болох нигүүсэл энэрэлд тулгуурласан нийгэмлэгийг бий болгох чин эрмэллэлээр ийнхүү номоо айлдан яваа нэгэн билээ.

QR код