Tibetan Association of Northern California

2025 оны Цагийн хүрдний авшиг: Амгалан энхийн алтан эринийг авчрахын төлөө

October 3, 2025 All Day
Enroll

Event Details

Энэ үйл ажиллагаанд биеэр болон онлайнаар оролцох боломжтой.

Ханбрүл ринбүчэ дэлхий нийтэд зориулан цагийн хүрдний авшиг хүртээнэ.

Дэлхий дахины энх амгалан сайн сайхны төлөө зориулж хэдэн хоногийг сэтгэлийн тайвшрал бясалган төвлөрөхүйн байдалд өнгөрүүлэн, хүчирхэг адистад хүртэх ховорхон боломж гарч байгаа тул Ханбрүл ринбүчэгийн хайрлаж байгаа энэхүү гүн гүнзгий утга төгөлдөр, ариун нандин зан үйлд 3д-гээр бүтээсэн Цагийн хүрдний хот мандал, дагинасын бүжиг зэргийг багтаасан авшгийн үйл ажиллагаанд та бүхнийг урьж байна.

Авшгийн үйл ажиллагааны үеэр хэсэг тус бүрийг тодорхой зааварчилгааны дагуу явуулах бөгөөд энэ нь хүртэж байгаа адис ивээлийг зөв зүйтэй ойлгож хүлээж авахад тань тустай байх болно. Номын айлдвар, хэлэлцүүлэг, бясалгал, тарни тоолох болон тахил өргөлийн үйл зэргээр ертөнц дахины их асрахуй дотоод зохилдолгоог хүчтэй мэдрэх сэтгэлийг бид өөртөө хөгжүүлэх боломжтой болох юм.

Цагийн хүрдний талаар

Калачакра гэдэг бол “Цагийн хүрд” гэсэн утгатай бөгөөд орчин тойрондоо энх амгаланг авчрах зам энэ мөн. Бидний бие махбод, сэтгэл санаа болон гадаад сансар огторгуй, гэгээрсэн төлвийг нилэнхүйд нь хамарсан систем бол Цагийн хүрдэн юм. Бусад дандарын ёснуудыг бодвол цагийн хүрдэн хамаагүй илүү тодорхой тайлбартай бөгөөд аль ч давхаргын бүтээлчдэд ялгаагүй тохирох чанартайгаараа онцлог. Энэхүү систем бидэнд өөрсдийн хязгаарлагдмал байдлаа даван гарч хязгааргүй хайр энэрэлийн унаган чанараа нээж илрүүлэхэд тусладаг билээ.

Гэгээрэлд хүргэх төгс зам

Төвөдийн буддын Жонангийн урсгал бол маш ховор байдлаар хадгалагдаж үлдсэн ёс бөгөөд түүнд гэгээрэлд хүргэх төгсгөлийн зэргийн очирт зургаан йог бүрнээрээ агуулагддаг билээ. Тэдгээрийг ялангуяа барууныханд бүрэн бүтнээр нь заасан тохиолдол огт байдаггүй. Жонангийн бүтээлч баясалгагч нар голдуу уул агуй, Гималай нуруун дахь сүм хийддээ дадлага бүтээлээ хийхийг зорьж ирсний тул Ханбрүл ринбүчэ энэхүү нандин сургаалыг барууныханд орчин цагийн хэлээр дэлгэрүүлэх үйлсэд нэгэн насаа зориулж хичээж яваа хүн билээ.  Түүний зорилго бол энэхүү сургаалыг өдөр тутмынхаа амьдралд хэрхэн холбож хэрэглэхэд хүмүүсийг сургах явдал юм.

Цагийн хүрдэн ба даян дэлхийн энх тайван

Калачакра дандарын сургаал бол Шагжаамүни бурхан анх Шамбалын хаанд айлдсан сургаал бөгөөд түүнд мөн ирээдүйд болох Алтан эринийг зөгнөн хэлсэн зөгнөл ч агуулагддаг. Энэ авшгийг хүртсэн хүн ирээдүйд тэрхүү хувь төгөлдөр сайн эринийг үзэх үйлийн шалтгааныг бүтээж байгаа хэрэг мөн.

Ханбрүл ринбүчэ бол энэхүү эртний уламжлалыг гүнзгий хадгалсан бөгөөд шавь нараа хөгжүүлэх чин хүслийг өвөрлөсөн нэгэн билээ. Тов тодорхой ойлголт ба их нигүүслийн сэтгэлээр тэр өргөн мэдлэг оюуныг дэлхийн энх амгалангийн төлөө бүх хүмүүст хүртээхээр зорьж яваа юм.

МЭДЭЭЛЛИЙН ЛИНКҮҮД

Авшигт оролцсон төдий нь авшиг хүртсэн гэсэн үг бас бишээ. Та тэнд ямар үйл явагдаж буйг яг таг мэдэж байх хэрэгтэй. Хүн болгонд ойлгомжтой болгох үүднээс ринбүчэ авшгийн гарын авлага номыг бэлтгэсэн бөгөөд энэхүү товхимолыг та хэнтэй ч хуваалцах эрхгүй зөвхөн өөрийн хувийн хэрэгцээнд зориулахыг анхааруулж байна.

Онлайнаар бүртгүүлэн оролцож байгаа хүмүүст зориулж е-бүүк хэлбэрээр алхам алхмыг заан тусгасан гарын авлагыг англи, монгол, хятад, испани, португал, унгар, вьетнам, герман, румини, словен, орос болон франц хэл дээр та олж авах боломжтой.

Онлайнаар авшиг хүртэх

Авшигт бүртгүүлэхийн тулд өөрийнхөө хэлийг эхлээд сонгож тэр дагуу бүртгүүлнэ. Дараа нь та бүртгүүлсний баталгаа болох имэйлыг сургалтын төвд /learning center/ нэвтэрх линкын хамтаар хүлээж авна. Тэгээд авшигт хэрэглэгдэх жижиг зүйлсийг жагсаалтын дагуу та бэлтгэх хэрэгтэй. Тэдгээрийг бэлтгэж чадаагүй байлаа гэхэд санаа зовох шаардлагагүй харин авшгийн үйл явцыг сайтар ойлгож явах нь хамгаас чухал. Оролцох төдий биш тэнд юу болж байгааг яг таг ойлгож явах хэрэгтэй. Гарын авлага цахим номыг ринбүчэ та бүхэнд зориулж бэлтгэсэн бөгөөд үүнийг зөвхөн авшгийн өмнөхөн та бүхэн гар дээрээ авах боломжтой. Зүүмд холбогдсон хойноо цахим ном унших гэдэг сорилттой хэрэг байдаг.

– Лхагва ба пүрэв гаригт явагдах номын айлдваруудыг сонсох, амжихгүй болж бичлэгийг нь үзэх

– Зүүм-ээр явагдах авшгийн үйл ажиллагаанд заавал биеэр оролцох шаардлагатай. Авшгийн бусад үеүд цөмөөрөө чухал хэдий боловч бодит авшгийг зөвхөн тухайн цаг үед хамтдаа байж л хүртэх боломжтойг анхаар. Ван авшиг, аман дамжлага зэрэг нь хэзээ ч видео бичлэгт үлддэггүй болохыг анхаарна уу.

БАГШДАА ӨРГӨЛ ӨРГӨХ

Авшиг хүртсэн шавь нар багшдаа номын шан харамж, өргөл өргөдөг заншилтай. Энэ онлайнаар явагдаж байгаа учраас ринбүчэд хандив өргөхийг хүсвэл энд дар.

 

ЦАГИЙН ХУВААРЬ

Ринбүчэ та бүхнийг авшгийн хэсэг тус бүрд бүрэн оролцоосой гэж хүсэж байгаа. Бодит авшиг хэзээ ч бичигдэж үлддэггүйг дахин сануулья. Тиймээс авшиг хүртэх хүмүүс тухайн цаг үед заавал оролцож байж хүртэнэ. Хүмүүсийн амьдарч буй цагийн зөрөөнөөс шалтгаалаад номын айлдвар болон бусад хэсгүүд  видео бичлэгт үлдэх тул тэдгээрийг сургалтын төвөөс та олж нөхөж үзэх боломжтой. Бид хүн болгоны имэйлд хариу өгөх боломжгүй учраас цагийн хуваарийн дагуу оролцож авшиг хүртэхдээ “ЗААВАЛ ОРОЛЦОХ” гэдэг хэсэгт гарцаагүй байлцах шаардлагатай.

Нэмэлт үйл ажиллагаа – гэсэн хэсэг авшигт бүртгүүлээгүй хүмүүст авшгийн өмнө үзэх боломжтой сургалтын төвд тавигдах болно.

Тусгай – гэсэн хэсгүүд зөвхөн Зүүм-ээр нэвтрэх боломжтой бөгөөд зөвхөн бүртгүүлсэн хүмүүст зориулагдсан болно.

Schedule by Timezone

Mongolia timezone:

2025 оны 10 сарын 2-ны Пүрэв

ХЭСЭГ 1 – 10:30 – 12:30 Нээлтийн зан үйл ба номын айлдвар

10 сарын 3-ны Баасан

ХЭСЭГ 2 – 10:30- 12:30 Авшгийн өмнөх зан үйл ба номын айлдвар

10 сарын 4-ний Бямба

ХЭСЭГ 3 – 10:30- 12:30 Авшгийн өмнөх зан үйл ба номын айлдвар

ЗӨВХӨН БҮРТГҮҮЛСЭН ХҮМҮҮСТ

10 сарын 5-ны Ням гаригт

ХЭСЭГ 4 – 12:00 – 1:00 Авшгийн өмнөх ерөөл уншлага

ХЭСЭГ 5 – 1:00 – 4:00 Авшгийн эхний хэсэг “ЗААВАЛ ОРОЛЦОХ”

ХЭСЭГ 6 – 5:00 – 7:00 Цагийн хүрдэнг хэрхэн анхааран авлага болгох талаар

ХЭСЭГ 7 – 7:30 – 9:00 Хайр энэрлийг төгөлдөржүүлэх Бодьсадвын зам

10 сарын 6-ны Даваа

ХЭСЭГ 8 – 12:00 – 1:00 Авшгийн өмнөх ерөөл уншлага

ХЭСЭГ 9 – 1:00- 4:00 Авшгийн хоёрдугаар хэсэг “ЗААВАЛ ОРОЛЦОХ”

ХЭСЭГ 10 – 6:00- 7:30 Цагийн хүрдний цогчод

ХЭСЭГ 11 – 8:00- 10:00 авшгийн дараах төгсгөлийн зан үйл, хот мандлаа уусгах болон усан тахил

date

огноо: 2025 оны 10 сарын 3-5 өдрүүдэд

time

хугацаа: бүтэн өдрөөр

local time

орон нутгийн цагаар: монголд Улаанбаатарын цагаар

location

хаяг: 5200 Dalai Lama Ave

category

явагдах зарчим: онлайнаар

REGISTER
БҮРТГҮҮЛЭХ

Book Event

Ticket
Онлайнаар ирц + ивээн тэтгэгч 50 доллар
$ 50.00

Зөвхөн онлайнаар оролцох + Энэ арга хэмжээнд 50 доллар ивээн тэтгэ.

Ticket
Онлайнаар ирц + ивээн тэтгэгч 20 доллар
$ 20.00

Зөвхөн онлайнаар оролцох + Энэ арга хэмжээнд 20 доллар ивээн тэтгэ.

Ticket
Онлайнаар ирц + ивээн тэтгэгч $15
$ 15.00

Зөвхөн онлайнаар оролцох + Энэ арга хэмжээнд 15 доллар ивээн тэтгэ.

Ticket
Онлайн арга хэмжээнд оролцох
FREE

Арга хэмжээнд зөвхөн онлайнаар үнэ төлбөргүй оролцоорой.