Гэр Австрали Буддист шүтлэгтний ёсоор төрсөн өдөр тэмдэглэх сэдвээр Ханбрүл Ринбүчигийн номын айлдвар

Буддист шүтлэгтний ёсоор төрсөн өдөр тэмдэглэх сэдвээр Ханбрүл Ринбүчигийн номын айлдвар

Цагийн хуваарь
Монголд: APRIL 16 – 9:00 PM

Энэ өдөр бид Ринбүчигийн 60 насны ойг тэмдэглэх бөгөөд дорны зурхайн тооллоор 61-ний жил орж байгаа чухал онцлогтой юм. Жаран жилд нэг тохиох зурхайн махбодын ийм тохироо дараачийн удаад 120 настайд нь тохиох тул энэ жилийг өвөрмөц байдлаар өнгөрүүлэхээр бид зорьж байгаа билээ. Тиймээс багш бидэнд төрсөн өдөр ямар учиртай түүнийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх ашигтай талаар номын айлдвар хийх болно. Жил орохыг хүиүүс голдуу саад тотгор тохиолдож амь насанд халтай байх нигууртай гэж үздэг учраас бид бат оршил өргөх ёслолыг бид угтуулан хэдийнэ гүйцэтгэсэн бөгөөд мөн Манал бурхан, Маричи дарь эхийн тарнийг тоолж зориулах аяныг зохион явуулж байгаа билээ. Түүнчлэн ах дүү долоон Маналыг бүтээж залах, 21 Дарь эхийн цэцэрлэг байгуулах ажлуудыг гүйцэтгэж дуусах дөхөж байгаа юм. Төрсөн өдрөөрөө хүмүүс голдуу өөр дээрээ илүүтэй анхаарах нь элбэг байдаг талаар Ринбүчи Буддын ухааны зүгээс түүнд хариулт өгч оролцсон хүн бүхэнд өлзий хутаг, урт насны адистидыг хайрлан ерөөл унших болно.

Ринбүчи багшийн 60 насны ойг тохиолдуулан шавь нарын зүгээс түүнд зориулсан өлмий бат оршихын ерөөлийг уншиж хуврагийн өөр өөр нийгэмлэгүүдээс тахил мандал өргөх болно. Аливаа нэг тааламжгүй зүйлс бүү тахиолдоосой гэсэндээ түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд манай нийгэмлэг зохих тарни маанийг тасралтгүй уншиж урьж байгаа билээ.

Зүүм-ийн мэдээлэл
https://us02web.zoom.us/j/83747701748…

Webinar ID: 837 4770 1748
Passcode: 150173

Шошго:

Огноо

Apr 16 2023
Хугацаа дууссан!

Цаг хугацаа

11:00 am - 11:45 pm

Орон нутгийн цаг

  • Цагийн бүс: America/New_York
  • Огноо: Apr 16 - 17 2023
  • Цаг: 2:00 pm - 2:45 am
Ангилал

Илтгэгч

  • ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ
    ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ

    Шар Ханбрүл Жамбал Лодро Ринбүчи бол 20 хүртлээ Төвдөд сарлаг маллаж тарни тоолон амьдарч явжээ. Тэрээр бодьсадва нарын уярам түүх намтрыг сонссоор бишрэл сүжиг нэмэгдэж ар гэрээ ардаа орхиж, төвдийн Буддын бүхий л гол урсгалуудын хорин-тав гаруй мастеруудаар хичээл ном заалган явсан байна. Үл алагчлах үзлийг ийнхүү баримталж явсны дүнд тэрбээр Римэ \үл-ялгаварлах үзэлт\ Мастер хэмээн нэрлэгдэх болж, бодьсадва Акашагарбагийн хувилгаан Цагийн хүрдний аугаа мастер Нагваан Чойжин Жямцын хойд дүрээр танигдсан ажээ. Хэдийгээр түүний баримтлалын гол үндэс нь энэ хорвоо дээрх олон шашны урсгалын давуу талуудыг онцлох явдал боловч тэдгээрийн дотроос өөрийн уламжилж ирсэн Жонан-Шамбалын Урсгалд онцгойлон шүтэж явдаг байна. Барууны олон эрдэмтэдийн устаж үгүй болсон гэж тооцдог энэхүү Цагийн хүрдний өндөр шатны дадлагуудыг тэрбээр дотоод бие сэтгэлийг гадаад ертөнцтэй хоршуулан зохицолдуулж амьдрах гүнзгий аргууд хэмээн үздэг билээ.

    2014 оноос эхлээд Ханбрүл Ринбүчи системтэй тодорхой зааварчилгаа бүхий Цагийн хүрдний Замаар замнаж өөрийн нандин үнэнээ илрүүлэн гэгээрэлд хүрч болох талаар сурган дэлхийн гуч гаруй орноор аялаад байна. Хүмүүст сэтгэлийн уян хатан байдлаар хэрхэн ялгаварт үзлийг арилгаж, дэлхий ертөнцийг алтан эрин болгон хувиргаж болох нигүүсэл энэрэлд тулгуурласан нийгэмлэгийг бий болгох чин эрмэллэлээр ийнхүү номоо айлдан яваа нэгэн билээ.

QR код