Гэр онлайн Ханбрүл Ринбүчи Дотоод Цагийн хүрдний даган соёрхол ба номын айлдвар

Ханбрүл Ринбүчи Дотоод Цагийн хүрдний даган соёрхол ба номын айлдвар

Дотоод Цагийн хүрдний даган соёрхол ба номын айлдвар
Бразил улс Сан Паоло хотод биечлэн юмуу  онлайнаар оролцоно.

Зогдан Бразил нийгэмлэгээс Ринбүчид айлтгасан заллага
Ханбрүл Ринбүчи дотоод Цагийн хүрдний жэнан хүртээж эрхэм сургаалаа айлдахаар Бразил улсад анх удаагаа уригдан айлчлах гэж байна. Энэхүү айлтгал бүр цар тахал эхлэхээс өмнө өргөсөн байсан айлтгал бөгөөд  одоо л биеллээ олох боломжтой болсон юм. Түүний зэрэгцээгээр Ринбүчигийн 2 ном португал хэл дээр хэвлэгдэн гарч байгааг давхар тэмдэглэх баяр тохиож байгаа жээ.

Дотоод Цагийн хүрдний даган соёрхол хүртсэнээр та Ханьцашгүй дандарын урьдчилсан бэлтгэлийн дадлагуудыг хийх эрхийг авах бөгөөд өөрийгөө Ядам Бурхан болгон үүсгэх дадлагын эрхийг мөн олж авна. Энэхүү богино хэмжээний даган соёрхол Дүйнхор бурхантай зүрхний шижмээр холбоо барилдлага тогтооход нэн тустай.

Дотоод Цагийн хүрдэн буюу Сахажа Калачакра бол Жонан ёсны гол дамжлагын ядам бөгөөд төгсгөлийн зэрэгт орох хаалга энэ билээ. Жонан бол төгсгөлийн зэргийн Очирт Зургаан Йогийг уламжлан хадгалсан ганц урсгал мөн. Тиймээс энэхүү дадлагыг бусдад олдоцтой бөгөөд хялбар болгох сонголтыг хийж бодолгүйн унаган төлөвтөө хүрэхэд шавь нараа удирдан хөтлөхийг Ринбүчи зорьж байгаа билээ.

Сарнишгүй Очирт йогийн зам хүнийг нэгэн насанд нь бурханы хутагт хүргэдэг бөгөөд үгүй юмаа гэхэд бодьсадвын ариун газар Шамбалд төрөхөд чиглүүлдэг учраас түүнтэй барилдлага тогтоосон төдийгөөр үйлийн үрийг тарьж хамгийн багаар бодоход хоёр дахь алтан эриний үед энэ ертөнц дээр ахиж төрөхөд хүргэдэг ажээ.

Гэгээрэлд хүргэх газрын зураг
Ринбүчи Жонан ёсны очирт йогийн сургаалыг Төвөдөөс гадагш гаргаж дэлхий дахинд ил тод болгох хүсэлтэй бөгөөд бид хаана байгаа хаашаа явахаа мэдэхгүйгээр гэгээрэх аргагүй юм. Манай дэлхийн Шамбалын оронтой холбогдсон тэрхүү учиг барилдлагыг тэр гэрэлтүүлэн харуулснаар Цагийн хүрдэн ба Шамбалын зөгнөл биеллээ олж хувь төгөлдөр алтан эрин манай Замбуу тивд үзэгдэхийн шалтгааныг бүтээж байгаа билээ.

Лүн ба Даган соёрхолд:

-Шамбалын оронтой барилдлага тогтоох дадлагын аман дамжуулга
-Шамбалын 2 ерөөлийн лүн
-Дотоод Цагийн хүрдний жэнан багтаж байгаа болно.

ЦАГИЙН БҮСЭЭР ДЭЛГЭРЭНГҮЙ ХУВААРЬ
Монголын цагаар
11\12-ны Бямба гаригт
22:00 – 23:30 Хэсэг 1 – Цагийн хүрдэн ба очирт хөлгөн

11\13-ны Ням гаригт
01:30 – 3:00 Хэсэг 2 – Шамбал ба 2 дахь алтан эриний тухай номын айлдвар. Шамбалын оронтой барилдлага тогтоох дадлагын лүн, Шамбалын 2 ерөөлийн лүн.

03:30 – 04:30 Хэсэг 3 – Шамбалын оронтой барилдлага тогтоох дадлага
22:00 – 23:30 Хэсэг 4 – ДОТООД ЦАГИЙН ХҮРДНИЙ ЖЭНАН ба АСУУЛТ ХАРИУЛТ
11\14-ний Даваа гаригт
01:30 – 3:00 Хэсэг 5 – Дотоод Цагийн хүрдний дадлага

ХЭН ХҮРТЭЖ БОЛОХ ВЭ?
Энэхүү авшиг болон айлдварт бид хүн болгоныг оролцуулахаар урьж байгаагийн шалтгаан бол:
1 – Хэрвээ та дандарын болон ер аливаа нэгэн дадлага хийж байгаагүй бол танд тарнийн ёсыг өөртөө нээж илрүүлэх сайхан бололцоо гарч байна
2 – Буддын аль нэг ёсны дадлага бясалгал хийдэг хүмүүс энэ зүгт шилжих, чиглүүлэх болон гүнзгийрэх зэрэгт тус нэмэр их байх болно
3 – Цагийн хүрдний ван авшиг Ринбүчи болон өөр аль нэгэн очирт багшаас хүртсэн хүмүүсийн хувьд барилдлагаа бататгахад чухал нэмэртэй.
4 – Ринбүчид шавь ороод түүний дагагч нарын нэг болсон бол Цагийн хүрдний дамжлагатай холбоогоо бататгах зэрэгт ашигтай байх болно.

РИНБҮЧИД ХАНДИВ ӨРГӨХ
Цагийн хүрдний сургаалыг дэлхий дахинаа түгээх үйлсэд зорьсон Ринбүчигийн үйл хэрэгт хандив өргөхийг хүсвэл энд дарж вэбсайт руу орно уу.

Огноо

Nov 12 - 13 2022
Хугацаа дууссан!

Цаг хугацаа

Sao Paulo Brazil Timezone
11:00 am - 6:00 pm

Орон нутгийн цаг

  • Цагийн бүс: America/New_York
  • Огноо: Nov 11 - 13 2022
  • Цаг: 10:00 pm - 5:00 am
Ангилал

Илтгэгч

  • ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ
    ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ

    Шар Ханбрүл Жамбал Лодро Ринбүчи бол 20 хүртлээ Төвдөд сарлаг маллаж тарни тоолон амьдарч явжээ. Тэрээр бодьсадва нарын уярам түүх намтрыг сонссоор бишрэл сүжиг нэмэгдэж ар гэрээ ардаа орхиж, төвдийн Буддын бүхий л гол урсгалуудын хорин-тав гаруй мастеруудаар хичээл ном заалган явсан байна. Үл алагчлах үзлийг ийнхүү баримталж явсны дүнд тэрбээр Римэ \үл-ялгаварлах үзэлт\ Мастер хэмээн нэрлэгдэх болж, бодьсадва Акашагарбагийн хувилгаан Цагийн хүрдний аугаа мастер Нагваан Чойжин Жямцын хойд дүрээр танигдсан ажээ. Хэдийгээр түүний баримтлалын гол үндэс нь энэ хорвоо дээрх олон шашны урсгалын давуу талуудыг онцлох явдал боловч тэдгээрийн дотроос өөрийн уламжилж ирсэн Жонан-Шамбалын Урсгалд онцгойлон шүтэж явдаг байна. Барууны олон эрдэмтэдийн устаж үгүй болсон гэж тооцдог энэхүү Цагийн хүрдний өндөр шатны дадлагуудыг тэрбээр дотоод бие сэтгэлийг гадаад ертөнцтэй хоршуулан зохицолдуулж амьдрах гүнзгий аргууд хэмээн үздэг билээ.

    2014 оноос эхлээд Ханбрүл Ринбүчи системтэй тодорхой зааварчилгаа бүхий Цагийн хүрдний Замаар замнаж өөрийн нандин үнэнээ илрүүлэн гэгээрэлд хүрч болох талаар сурган дэлхийн гуч гаруй орноор аялаад байна. Хүмүүст сэтгэлийн уян хатан байдлаар хэрхэн ялгаварт үзлийг арилгаж, дэлхий ертөнцийг алтан эрин болгон хувиргаж болох нигүүсэл энэрэлд тулгуурласан нийгэмлэгийг бий болгох чин эрмэллэлээр ийнхүү номоо айлдан яваа нэгэн билээ.

QR код