Гэр Австрали онлайн Хадог Ригзин Ченбо Гэгээнтэн: Гүрү Ринбүчи болон Улаан Намсрай Бурханы Авшиг

Хадог Ригзин Ченбо Гэгээнтэн: Гүрү Ринбүчи болон Улаан Намсрай Бурханы Авшиг

МОНГОЛЫН ЦАГААР
2022\7\23-ны 8:30 Гүрү Ринбүчийн Авшиг
12:00 Улаан Намсрай Бурханы Авшиг

Түүхийн эх сурвалжаас харахад Төвөдийн Дирсон Дэцон Хаан Гүрү Ринбүчийг Төвөдөд залж Шагжаамүни Бурхан Багшийн сургаалыг Төвөдөд дэлгэрүүлсэн байдаг. Гүрү Ринбүчи гэдэг нь угтаа “эрдэнэ мэт эрхэм багш” гэсэн утгатай бөгөөд тэр хамаг л сөрөг муу бүхнийг арилгаж амьтныг зовлон гачаалаас нь амирлуулах гэсэн утгатай ажээ. Гүрү Ринбүчи газар дээр морилохдоо хүмүн дүрээр морилсон. Тэрбээр бидний бодитод барих, салангид барих бодлын төөрөгдлөөс үүдсэн хоёрдмол үзлийг арилгах гэсэндээ ер бусын үзэгдлийг үзүүлсэн байдаг. Гүрү Ринбүчигийн Найман Хувилгаан үзэгдлийн хуурмаг мөн чанарын илбэ мэт уян хатан чанартайг харуулах хамгийн үр дүнтэй үйлийн биелэл болж байсан ажээ. Энэ бол лянхуа цэцэгнээс мэндэлсэн аугаа багшийн авшгийг Хадог Ригзин Ченбо гэгээнтнээс хүртэх хүртэх таатай боломж юм. Хадог Ригзин Ченбо Бадма Ванчен бол Бадамсамбуу Багшийн тааллын 25 шавийн нэг төдийгүй 108 аугаа Дэрдоны нэг  2 дахь Хадог Ригзин Ченбогийн дүрийн хувилгаан билээ. Түүний дамжлага бол Жонангийн Шандон Төв Үзэл ба Нямаагийн  нууц сургаал Зогчэнгийн хамтатгасан хэлбэр гэж хэлж  болно. Хадог, Паул, Лончен, Дуджом, Гаржуд, Жонангийн дамжлагын уламжлал хадгалагч Хатог Ринбүчигээс өвөрмөц авшгийг хүртэх энэ боломжийг бүү алдагтун. 

21 Дарь Эхийн Хүслийг Хангагч Эрдэнэсийн Бумба, Дулам Газүгийн Тахилга

Жад атгасан Улаан Намсрай Бурхан бол Номын алдрыг дуурсган дэлгэрүүлэхтэй холбогдсон эдийн Бурхан билээ. Дулам Газүгийн дадлагыг авлага болгогч нар байвал Улаан Жадат Намсрайг урин залж тахих нь дадлагын нэгээхэн хэсэг болдгийг санаж байгаа. Дулам Газүгийн дадлагатай барилдлага тогтоох хүсэлтэй нэгэнд энэхүү авшгийг хүртэхийг бид зөвлөж байна. Эд баялаг аз хийморь хүссэн бидний хүсэл ганц өөрийн ашиг тусын төлөө бус харин орчлон даяар Зогдэнгийн \Шамбалын\ номлолыг дэлгэрүүлж Алтан Эринийг цэцэглүүлэхийн шалтгааныг бүтээж буй хэрэг билээ. 

АВШИГТ ХЭРХЭН ОРОЛЦОХ

  1. Авшиг хүртэхийг хүсэгчид заавал Зогдэнгийн вэбсайтаар орж бүртгүүлсэн байх хэрэгтэй. Тэгснээр сургалтын төвийн материалуудад [email protected]    нэвтрэх эрхийг олж авна.
  2. Онлайнаар хүртээх авшгийн цаг  үед хамтдаа байлцаж байж хүртэнэ. Бичлэг хийгдэж үлдэхгүй. Авшгийн өмнө зан үйлийг аль болох илүү үр дүнтэй болгох үүднээс тодорхой эд зүйлийг бэлтгэхийг танаас хүсэх болно. Тэдгээрийг та олж авах боломжгүй байлаа гэхэд санаа зовоох шаардлагагүй. Энэ авшигт бид ямар нэгэн гарын авлага материал санал болгохгүй гэдгийг анаахарна уу.
  3. Авшгийн хэсэг нэг бүрийн ЗҮҮМ-ийн холбоосыг та цаг тухайд нь хүлээн авч байх болно.

АСУУЛТ БАЙВАЛ

[email protected] хаягаар имэйл бичнэ үү.

Огноо

Jul 23 2022
Хугацаа дууссан!

Цаг хугацаа

Melbourne, Australia Timezone
10:30 am - 5:00 pm

Орон нутгийн цаг

  • Цагийн бүс: America/New_York
  • Огноо: Jul 22 - 23 2022
  • Цаг: 8:30 pm - 3:00 am

Зохион байгуулагч

Tibetan Buddhist Rimé Institute
Утас
61 3 9754 6212
Имэйл
[email protected]
Вэб сайт
https://rimebuddhism.com
QR код