Гэр онлайн Цагийн хүрдний шинэ он буюу Цагийн хүрдний дандарын ялгавар үгүй мөн чанарын тухай Ханбрүл Ринбүчигийн номын айлдвар

Цагийн хүрдний шинэ он буюу Цагийн хүрдний дандарын ялгавар үгүй мөн чанарын тухай Ханбрүл Ринбүчигийн номын айлдвар

ХУВААРЬ
Melbourne, Australia: MAY 5 – 11:00 PM
Hong Kong: MAY 5 – 9:00 PM
Vienna, Austria: MAY 5 – 3:00 PM
New York, New York USA: MAY 5 – 9:00 AM
San Francisco, CA USA: MAY 5 – 6:00 AM

Бурхан багш Дүйнхор ядам бурханы дүрээр Энэтхэгийн Амарватид дандарын номын хүрднийг эргүүлсний ойн баярыг тэмдэглэж Ринбүчи номын айлдвар хийж Долбубагийн Цагийн хүрдний ерөөлийг уншина.

Орчин цагт хүмүүс шүтлэггүй боловч сүсэглэх нь элбэг болсон өнөөгийн үед аль ч шашны ухаанаас хэтийдсэн бидний язгуурын мөн чанартайгаа холбогдох гэсэн хүсэл маань түүний нэгээхэн хэсэгт багтдаг. Чухам үүнийг л Цагийн хүрдний дандарт үзүүлсэн юм. Ринбүчи яагаад цагийн хүрдний дадлага хүн болгонд тохирсон бөгөөд дэлхийн итгэл бишрэлийн систем болгоныг хамарсан байдаг талаар бидэнд тайлбарлаж өгөх юм. Цагийн хүрдний дандарын сургаал номлогдсон Шамбалын оронд хүртэл аугаа бодьсадва нар төрөл бүрийн өөр шашны урсгалаас төрцгөөсөн байдаг нь ийм учиртай аж.  Үүнийг ойлгосноор бид хязгаарлагдмал бодлын төөрөгдлөөс ангижран салж өөрсдийн нандин үнэнтэйгээ улам бүр ойртсоор байх болно.

ЗҮҮМИЙН МЭДЭЭЛЭЛ
Энэ номд суухыг хүсвэл доорх холбоос дээр дарна уу:
https://us02web.zoom.us/j/82918456127?pwd=ZzVEN3lkK2c4MXF5WmNNUGFzQVV6UT09
Passcode: 108108
Webinar ID: 829 1845 6127

Хэрэглэх текст:
Долбубагийн Цагийн хүрдний их ерөөл

Шошго:

Огноо

May 05 2023
Хугацаа дууссан!

Цаг хугацаа

Melbourne Timezone
11:00 pm - 11:55 pm

Орон нутгийн цаг

  • Цагийн бүс: America/New_York
  • Огноо: May 05 2023
  • Цаг: 4:00 pm - 4:55 pm
Ангилал

Илтгэгч

  • ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ
    ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ

    Шар Ханбрүл Жамбал Лодро Ринбүчи бол 20 хүртлээ Төвдөд сарлаг маллаж тарни тоолон амьдарч явжээ. Тэрээр бодьсадва нарын уярам түүх намтрыг сонссоор бишрэл сүжиг нэмэгдэж ар гэрээ ардаа орхиж, төвдийн Буддын бүхий л гол урсгалуудын хорин-тав гаруй мастеруудаар хичээл ном заалган явсан байна. Үл алагчлах үзлийг ийнхүү баримталж явсны дүнд тэрбээр Римэ \үл-ялгаварлах үзэлт\ Мастер хэмээн нэрлэгдэх болж, бодьсадва Акашагарбагийн хувилгаан Цагийн хүрдний аугаа мастер Нагваан Чойжин Жямцын хойд дүрээр танигдсан ажээ. Хэдийгээр түүний баримтлалын гол үндэс нь энэ хорвоо дээрх олон шашны урсгалын давуу талуудыг онцлох явдал боловч тэдгээрийн дотроос өөрийн уламжилж ирсэн Жонан-Шамбалын Урсгалд онцгойлон шүтэж явдаг байна. Барууны олон эрдэмтэдийн устаж үгүй болсон гэж тооцдог энэхүү Цагийн хүрдний өндөр шатны дадлагуудыг тэрбээр дотоод бие сэтгэлийг гадаад ертөнцтэй хоршуулан зохицолдуулж амьдрах гүнзгий аргууд хэмээн үздэг билээ.

    2014 оноос эхлээд Ханбрүл Ринбүчи системтэй тодорхой зааварчилгаа бүхий Цагийн хүрдний Замаар замнаж өөрийн нандин үнэнээ илрүүлэн гэгээрэлд хүрч болох талаар сурган дэлхийн гуч гаруй орноор аялаад байна. Хүмүүст сэтгэлийн уян хатан байдлаар хэрхэн ялгаварт үзлийг арилгаж, дэлхий ертөнцийг алтан эрин болгон хувиргаж болох нигүүсэл энэрэлд тулгуурласан нийгэмлэгийг бий болгох чин эрмэллэлээр ийнхүү номоо айлдан яваа нэгэн билээ.

QR код