fbpx
Home Хуврагийн Нэгдлийг Бэлэгдсэн Суварга

Хуврагийн Нэгдлийг Бэлэгдсэн Суварга

Австралийн Мелбурн хот дахь Зогдэнгийн төвд дэлхий даяар тархан суугаа бясалгагч бүтээлч нарын нэгдлийг бэлэгдсэн Суваргыг босгох ажлыг эхлүүлээд амжилттай үргэлжилж байгаа бөгөөд бидний хоорондын барилдлагыг үүгээр бэхжүүлж Зогдэнгийн Номлол дэлгэрч амьтны тусыг бүтээх Алтан Эринийг үзэгдүүлэх боломжийг нэмэгдүүлэх нөхцлийг буй болгож байгаа билээ.

Ханбрүл Ринбүчи өөр бусад урсгалуудын лам нарын хамтаар энэ оны 7 сарын 14-ний өдөр, хийсэн буян бүгд 100,000 дахин арвижих учиртай Бурхан багшийн анх Номын хүрдийг эргүүлэн Дөрвөн Үнэний Сургаалаа Бугын цэцэрлэгт айлдсан Чойнхор Дүйчин өдөр арванайлахаар зэхэж байна. Зурхайн хуанлийн дагуу авч үзэхэд энэ өдөр суварга босгох үйлд онцгойлон ивээлтэй гэж үзсэнийх билээ.

Тэгэхээр 6 сарын 17-ноос 7 сарын 14 хүртэл Ринбүчи тахилга өргөх зан үйлийг өдөр бүр тасралтгүй хийж гүйцэтгэх бөгөөд аравнайлах ёслолд шаардлагатай эрчмийг тийнхүү хуралдуулах учиртай ажээ.

Суварга дотор эд юмс байрлуулах ховорхон бөгөөд ер бусын зан үйлийг тодорхой судлахыг хүсвэл хуудсаа доош гүйлгэнэ үү.

ХАНДИВ ӨРГӨХ. 

Алтан Эриний Номлолд зориулан Нэгдэл Зохицлыг Бүтээх нь
Бүр эрт Бурхан Багшийн үеэс эхлэн суварга босгох зан үйл уламжилж ирсэн байдаг. Бурхан багш амьдрал үхлийг олон талаас нь тусган харуулсан 8 төрлийн суваргыг хүмүн төрөлхтөнд бүтээж үлдээсэн байдаг ажгуу. Тэдгээрийг тэр цагийн Магадха хэмээх Хаант улсын ард иргэд энэ газарт эвцэл зохицлыг авчрахыг бэлэгдэн анх босгож байсан түүхтэй. Хуврагийн нэгдлийг бэлэгдсэн суварга 8 талт дөрвөн үе тэгш хэмжээтэйгээр давхарлагдсан байдаг нь Дөрвөн Цаглашгүйг бэлэгдсэн бөгөөд үелэл бүр 8 талтайгаас нийт 32 болдог байна. Бхумпа болон суурь нь Бурханы лагшинг бэлэгдэн, дээд хэсгийн 13 давхарга үе нь Бурханы лагшний дээд хэсэгт 13 Номын хүрдийг төлөөлүүлсэн байдаг.

Суваргатай Барилдлага Тогтоохын Ашиг Тус
Суваргаар Бурханы сургаалын тал болгоныг бэлэгдэн харуулдаг бөгөөд төгс гэгээрсэн лагшин Дармакаяг төлөөлдөг. Суварга эргэж тойрон, мөргөх тахих зэрэг нь өөрөө Ном болдог бол аз жаргалын шалтгаан нь өөрөө Ном билээ.

Аливаа Зовлонгүй Ариусгал
Бурханы лагшинг төлөөлүүлсэн Суварга шиг бодит төлөөлөл байх нь түүнийг харсан төдийгөөр чөлөөлөлтөнд хүрэх шалтгааныг буй болгодог хэмжээлшгүй тустай гэдэг. Суврага илбэсэн салхи, түүн дээр орсон бороо, суварганы эргэн тойрны газар шороо хүртэл адистид бүхий болдог. Тиймээс түүнийг харах, түүнд гараар хүрэлцэх мөргөх залбирах тахих зэрэг нь олон галвын хилэнц нүглийг ч ариусгах ихээхэн тустай болох нь гарцаагүй билээ. Сэтгэлээ бид ийм маягаар ариусгах боломжтой ажээ.

Гэгээрлийн шалтгааныг Бүтээх
Суварга босгоход зориулсан үйлдэл бүхэн мөнхийн аз жаргал, чөлөөлөлт, цаашлаад төгс гэгээрэлд  хүргэх үрийг суулгадаг. Энэ бол шалтгаан ба үр дагаврын хууль болон ариун эд зүйлс бүтээхийн үр шим ажгуу.

Суварга Босгосны 18 Тус Эрдэм
Энэ үйлсэд оролцсон, хандив өргөсөн, зохион байгуулсан хэн боловч ирээдүйн төрлүүддээ доорхи үйлийн үрийн боловсролтонд хүргэх ихээхэн буяныг хурааж байгаа бөгөөд үүнд:

1. Хааны гэр бүлд төрөх
2. Үзэсгэлэнт лагшинтай төрөх
3. Сэтгэл татагдам үг яриатай төрөх
4. Харсан бүхний сэтгэлийг баясгах дүртэй төрөх
5. Дур булаам сэтгэл татахуйц зан байдалтай төрөх
6. Бодьсадва хүний таван эрдэм төгөлдөр болох
7. Бусдад жишээ болох
8. Бусдад бүх талаар ерөөгдөх
9. Номын дуу хийгээд үгст татагдах болох
10. Ямагт аз жаргалтай амьдрах
11. Хүмүн болон тэнгэрт тахигдах
12. Эд баялгаар баян болох
13. Урт наслахын хутагийг олох
14. Хүссэн бүхэн биелэх болох
15. Буянт үйлс билгүүн нэмэгдэх
16. Бие лагшин Очир адил бутаршгүй болох
17. Дээд төрөлд төрөх
18. Гэгээрлийн сэтгэл үтэр төрөх

Суварганы Төслийг Дэмжих
Бид 25,000 Австрали долларын фонд байгуулах зорилготой ажиллаж байгаа бөгөөд энэ фонд суварга дүүргэх угсрах аравнайлах ойр орчмын газрыг мөргөлийн дарцаг бүхий 12 салаа хэц татах зэрэгт зарцуулагдах учиртай.
7 сарын 14-нөөс өмнө 500 австрали долларын хандив өргөсөн хүнд нэрээ сувраган дээр бичүүлэх бололцоотой бий.
Суварганы Төсөлд Хандив Өргөх 

Суварганд хийх эд зүйлс илгээх

Энэ дэлхийн эрдэнэс баялгийг төлөөлүүлсэн элдэв зүйлсээр суваргыг дүүргэдэг учиртай бөгөөд хандив тусламж болгох эрдэнэсийн бумба, арвай буудай, эм тан, болор эрдэнэс чимэг зүүлт, зэр зэвсэг мэтчилэнгийн эд баялгийг бэлэгшээсэн юмс илгээх бололцоо бидэнд олдож байгаа юм. Жишээлэх Төвдөд эд баялгийг тосоор бэлэгдэн төлөөлүүлэх нь бий. Орчин цагт дэлхий дахинаа баян тансагт тооцогддог олон төрлийн үнэт зүйлс байдаг учраас үүнд уян налархай хандахыг Ринбүчи биднээс хүссэн билээ.

Уг зүйлс 7 сарын 12-ноос өмнө энд ирсэн байх учиртай, түүнээс хойно ирүүлсэн зүйлсийг суварганы нэгээхэн хэсэг болгон оруулах боломжгүй юм. Халдвар тахлын энэ тодорхой бус нөхцлийг харгалзан үзэж мөнгөн хандив явуулбал илүү найдвартай хэмээн зөвлөх байна.

Илгээх хаяг:
Att: Julie O Donnell
Tibetan Rime Buddhist Institute
1584 Burwood Highway
Belgrav, Victoria 3160 Australia

Or

ГОЛОМТ БАНК
GOLOMT BANK
Дансны дугаар: 2105132922
Account number: 2105132922
Данс эзэмшигчийн нэр:
Account owner name:
Самдангийн Отгонтөгс.
Otgontugs Samdan

Date

Jul 15 2021
Expired!

Local Time

  • Timezone: America/Los_Angeles
  • Date: Jul 15 2021

More Info

RSVP
RSVP

Speaker

  • ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ
    ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ

    Шар Ханбрүл Жамбал Лодро Ринбүчи бол 20 хүртлээ Төвдөд сарлаг маллаж тарни тоолон амьдарч явжээ. Тэрээр бодьсадва нарын уярам түүх намтрыг сонссоор бишрэл сүжиг нэмэгдэж ар гэрээ ардаа орхиж, төвдийн Буддын бүхий л гол урсгалуудын хорин-тав гаруй мастеруудаар хичээл ном заалган явсан байна. Үл алагчлах үзлийг ийнхүү баримталж явсны дүнд тэрбээр Римэ \үл-ялгаварлах үзэлт\ Мастер хэмээн нэрлэгдэх болж, бодьсадва Акашагарбагийн хувилгаан Цагийн хүрдний аугаа мастер Нагваан Чойжин Жямцын хойд дүрээр танигдсан ажээ. Хэдийгээр түүний баримтлалын гол үндэс нь энэ хорвоо дээрх олон шашны урсгалын давуу талуудыг онцлох явдал боловч тэдгээрийн дотроос өөрийн уламжилж ирсэн Жонан-Шамбалын Урсгалд онцгойлон шүтэж явдаг байна. Барууны олон эрдэмтэдийн устаж үгүй болсон гэж тооцдог энэхүү Цагийн хүрдний өндөр шатны дадлагуудыг тэрбээр дотоод бие сэтгэлийг гадаад ертөнцтэй хоршуулан зохицолдуулж амьдрах гүнзгий аргууд хэмээн үздэг билээ.

    2014 оноос эхлээд Ханбрүл Ринбүчи системтэй тодорхой зааварчилгаа бүхий Цагийн хүрдний Замаар замнаж өөрийн нандин үнэнээ илрүүлэн гэгээрэлд хүрч болох талаар сурган дэлхийн гуч гаруй орноор аялаад байна. Хүмүүст сэтгэлийн уян хатан байдлаар хэрхэн ялгаварт үзлийг арилгаж, дэлхий ертөнцийг алтан эрин болгон хувиргаж болох нигүүсэл энэрэлд тулгуурласан нийгэмлэгийг бий болгох чин эрмэллэлээр ийнхүү номоо айлдан яваа нэгэн билээ.

QR Code