Гэр онлайн Ханбрүл Ринбүчи: Долбубагийн Тааллын 14 Шавь нарын талаарх айлдвар

Ханбрүл Ринбүчи: Долбубагийн Тааллын 14 Шавь нарын талаарх айлдвар

ХУВААРЬ ЦАГИЙН БҮСЭЭР
2021 оны 11 сарын 7
19:30 Мелбурн, Австрали
9:30 Виенна, Австри
16:30 Монгол, Хонг Конг, Шанхай
3:30 АНУ-гийн Зүүн эрэг
1:30 АНУ-гийн Баруун эрэг

ЯРИАНЫ СЭДЭВ

Аугаа Гүнжин Долбуба Шэйрав Жанцэн бол Зогдэнгийн номлолыг дэлгэрүүлэн тайлбарлагч Жонангийн нэгэн гарамгай мастер бөгөөд түүнд үнэхээр гайхалтай шавь нар олон байсны тул Ринбүчи бидний сэтгэлийг Номын зүгт хандуулж урмыг сэргээх зорилгоор Долбубагийн амьдралын түүх болон түүний 14 зүрхэн шавийн түүхийг бидэнтэй хуваалцах болсон юм.

Зүүм-ийн мэдээлэл
https://us02web.zoom.us/j/86933017778?pwd=bGFYaVlOQTN2dzBXdGM1Szl0QlI1dz09
Passcode: dzokden
Webinar ID: 869 3301 7778

Хэзээ Болох
2021 оны  11 сарын 7

Шошго:

Огноо

Dec 09 2021
Хугацаа дууссан!

Орон нутгийн цаг

  • Цагийн бүс: America/New_York
  • Огноо: Dec 09 2021
Ангилал

Илтгэгч

  • ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ
    ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ

    Шар Ханбрүл Жамбал Лодро Ринбүчи бол 20 хүртлээ Төвдөд сарлаг маллаж тарни тоолон амьдарч явжээ. Тэрээр бодьсадва нарын уярам түүх намтрыг сонссоор бишрэл сүжиг нэмэгдэж ар гэрээ ардаа орхиж, төвдийн Буддын бүхий л гол урсгалуудын хорин-тав гаруй мастеруудаар хичээл ном заалган явсан байна. Үл алагчлах үзлийг ийнхүү баримталж явсны дүнд тэрбээр Римэ \үл-ялгаварлах үзэлт\ Мастер хэмээн нэрлэгдэх болж, бодьсадва Акашагарбагийн хувилгаан Цагийн хүрдний аугаа мастер Нагваан Чойжин Жямцын хойд дүрээр танигдсан ажээ. Хэдийгээр түүний баримтлалын гол үндэс нь энэ хорвоо дээрх олон шашны урсгалын давуу талуудыг онцлох явдал боловч тэдгээрийн дотроос өөрийн уламжилж ирсэн Жонан-Шамбалын Урсгалд онцгойлон шүтэж явдаг байна. Барууны олон эрдэмтэдийн устаж үгүй болсон гэж тооцдог энэхүү Цагийн хүрдний өндөр шатны дадлагуудыг тэрбээр дотоод бие сэтгэлийг гадаад ертөнцтэй хоршуулан зохицолдуулж амьдрах гүнзгий аргууд хэмээн үздэг билээ.

    2014 оноос эхлээд Ханбрүл Ринбүчи системтэй тодорхой зааварчилгаа бүхий Цагийн хүрдний Замаар замнаж өөрийн нандин үнэнээ илрүүлэн гэгээрэлд хүрч болох талаар сурган дэлхийн гуч гаруй орноор аялаад байна. Хүмүүст сэтгэлийн уян хатан байдлаар хэрхэн ялгаварт үзлийг арилгаж, дэлхий ертөнцийг алтан эрин болгон хувиргаж болох нигүүсэл энэрэлд тулгуурласан нийгэмлэгийг бий болгох чин эрмэллэлээр ийнхүү номоо айлдан яваа нэгэн билээ.

QR код