Арга хэмжээний дэлгэрэнгүй
Энэхүү арга хэмжээ зөвхөн онлайнаар явагдана.
Энэ нь бичигдэхгүй. Дараа нь үзэх боломжгүй.
Амьдралд нэг л олдох боломж
Бичлэг хийгдэхгүй учраас дараа нөхөн үзэх боломжгүй.
Лүнг бүтнээр нь хүртвэл маш сайн боловч боломжоороо чадахын хирээр их хүртэхийг хичээвэл зохино.
Ринбүчэ бидэнд бүрэн бүтнээр нь хүртэхийг зөвлөж байгаа.
2026 оны 3-р сард Шар Ханбрүл Жамбал Лодой Жонангийн 108 анхааран авлага буюу 108 шимт зааварчилгаа хэмээн нэрлэгддэг ховор нандин текстын аман дамжлагын эш лүн хүртээх болно. Энэ бол анхны удаа бөгөөд магадгүй ганц л удаа бүрэн хэмжээгээр нь хүртээх лүн юм.
Хоёр сарын туршид бүтэн сайн өдрүүдэд хоёр цагаар хүртээх энэхүү аман дамжлага Энэтхэгээс уламжилж ирсэн тасалдаагүй урсгалын уламжлал хадгалсан Төвөдийн хамгийн зүрхэн сургуулуудад шууд биднийг дагуулан хүргэх тийм гайхамшигтай оньс зааварчилгаанууд билээ. Эдгээр зааварчилгаа чин сүсэгт бүтээлчдэд риме хөдөлгөөний эх булгаас амсах тийм ер бусын бололцоог олгох болно.
Жонангийн 108 шимт зааварчилгааны гарал үүсэл
Эдгээр авшиг, зааварчилгаа, дадлагууд бол Жонангийн их мэргэн Гунгаа Долчогийн \1507- 1566\ олж цуглуулсан гайхамшигт бүтээл бөгөөд тэрбээр риме хөдөлгөөнийг ч үүн дээр үндэслэн өрнүүлсэн юм. Түүний хойд дүр Жэвзүн Дарнат \1575- 1634\ түүний риме үйл хэргийг үргэлжлүүлэн гүйцээж, Төвөдөд бараг устаж арилах шахсан ховор сургаал дадлагуудыг олж цуглуулсан байна.
Тэдний хамтын бүтээлийг цаашид хадгалж уламжилсан хүн нь “Сүнслэг амжилтын найман аугаа хөлөг” хэмээн Төвөдөд нэрлэгдэх болсон дадлагын уламжиллын мастер Жамгон Хонтүл \1813- 1899\ юм.
-Нимаа (Бадамсамбуу ба Вималамитра нараар)
-Гаадамба (Атиша, Домтон Гэлвэ Жунай нараар)
-Цагийн хүрдний зургаан йогийн ёсонд ( Соманата, 13-р зуунд Жомонан хийдийг үндэслэгч Гүнбэн Түгжэд Зундуй, тэр цагаас Жонангийн ёс хэмээн нэрлэгдэх болсон)
-Марав Гаржуд (Нарова)
-Шанба Гаржуд (Нигума)
-Мөр үрийн гурван очирын ёсонд (Нархажид бурханы ёсноос Түдов Үржан Ринчэн Бал) зэргээр тус тус дамжин уламжлагджээ.
Эцэст нь Төвөдийн уран зохиолын гялалзсан эрдэнэ болон хувирч, үл алагчлах хамгийг риме маягийн чухал бүтээл болон үлдсэн билээ.
Яагаад ховор нандин болох нь
Эдгээр сургаал аврагдан үлдэх боломж үнэндээ бага байсан. Шар Ханбрүл Жамбал Лодой ринбүчэ шиг хүмүүсийн ачаар бидний үеийг хүрч ирсэн бөгөөд тэр эдгээр текстын бүрэн лүнг хүртэж, дадлага бүтээлийг нь үйлдэж, сэтгэлийнхээ урсгалд хадаж авсан нэгэн билээ.
Ринбүчэ энэ лүнг өөрөө хоёрнтоо хүртсэн нь Төвөд дэх жонангийн хийдэд язгуурын гүрү багшаасаа нэг, Дээрхийн гэгээн Далай багшаас нэгэнтээ хүртэж явсан ажээ.
Ринбүчэ бидэнд энэхүү аман лүнг нэг л удаа хүртээе хэмээн шамдал гарган зүтгэж байгаа. Бидэнд мэдэгдэж байгаагаар дэлхий нийтэд хувраг-бус эгэл бүтээлчдийн хувьд энэ бол урьд өмнө хэзээ ч олдож байгаагүй боломж юм.
Энэ лүнг хэн хүртэж болох вэ
Сүүлийн 10 жилийн туршид олон шавь нар ринбүчэд төрөл бүрийн авшиг лүн хүртээх айлтгал өргөсөөр ирсэн.Эдгээр 108 текст нэг бүр Төвөд дэх олон урсгал ёсны сургаалуудыг хадгалах, сүсэг бишрэлийн хамгийн ашигтай дадлагын хэлбэрийг бий болгоход ихээхэн тустай зүйл билээ.
Тиймээс энэхүү номын айлдвар нь:
-Жинхэнэ үнэн дамжлагад суурилсан гүнзгий зааварчилгааг олох хүсэлтэй шинэ болон хуучин бясалгагч бүтээлчид
-Төвөдийн буддизмын бүхий л сургаал текстын бүрэн эхийг хүртэх хүсэлтэй аль ч урсгалыг дагагч байсан ялгаагүй
-Жонангийн ёс болон Ханбрүл ринбүчэтэй барилдлагаа зузаатгах хүсэлтэй хүмүүс
-Риме үзлийг талархан дэмждэг бүх хүмүүс өөр өөр урсгалын өөр өөр аргуудыг харуулсан олон ургалч номын гайхамшигийг мэдрэх хүсэлтэй хүмүүст зориулагдсан билээ.
Уншвал зохих номууд
Жамгон Хонтулын Жонан: Зуун найман сургаалын анхааран авлага. Шамбала пабликэйшнс. Энэ боть дотор 108 анхааран авлага, дамжлагын заллага ерөөлүүд, түүхэн хүмүүсийн намтар цадиг, урьдатгал дадлагууд болон бусад чухал материалууд агуулагдсан бий.
Жамгон Хонтулын Жонан: Зуун найман сургаалын анхааран авлага. Шамбала пабликэйшнс. Энэ боть дотор 108 анхааран авлага, дамжлагын заллага ерөөлүүд, түүхэн хүмүүсийн намтар цадиг, урьдатгал дадлагууд болон бусад чухал материалууд агуулагдсан бий.
Жонангийн 108 анхааран авлагын нэрсийн бүрэн жагсаалт
Жонангийн 108 анхааран авлагын нэрсийн бүрэн жагсаалт
1) Дөрвөн төрлийн шуналаас хагацах зааварчилгаа (Zhen pa bzhi bral)
2) Сэтгэлийг дадуулах долоон цэгт зааварчилгаа (Blo sbyong don bdun ma)
3) Шүтэн барилдлагын зүрхэн шимт зааварчилгаа (Rten ‘brel snying po)
4) Зовлон жаргалыг замаа болгон ашиглах зааварчилгаа (Skyid sdug lam khyer)
5) Сэтгэлийн амирлуулах зааварчилгаа (Sum pa’i blo sbyong)
6) Айдсаас ангижрах Мажиг Лавдонгийн зааварчилгаа (Ma gcig gi gcod)
7) Гурван зүйл чухал зааварчилгаа (Snying po don gsum)
8) Сэтгэлийг амраах тухай зааварчилгаа (Sems nyid ngal gso)
9) Гурван төрлийн хүмүний тухай зааварчилгаа (Skyes bu gsum)
10) Номд дэвшин суралцахуйн зааварчилгаа (Bstan rim)
11) Сансар нирвааныг тэнцүүлэх зааварчилгаа (Srid zhi mnyam nyid)
12) Аугаа төв үзлийн тухай зааварчилгаа (Dbu ma chen po)
13) Гаадамбын нууц зааварчилгааны анхааран авлага (Bka’ gdams lkog khrid)
14) Мүни дээр бясалгах зааварчилгаа (Thub pa’i khrid)
15) Гуйвшгүй байх зааварчилгаа (Mi g.yo ba)
16) Жанрайсиг бурханы дадлагын анхааран авлага (Spyan ras gzigs)
17) Дарь эхийн дадлагын зааварчилгаа (Sgrol ma)
18) Гаадамбын мастер Бодобагийн онч мэргэн үгсийн зааварчилгаа (Po to ba’i dpe chos)
19) Арван зургаан үр хөврөлийн тухай зааварчилгаа (Thig le bcu drug)
20) Билгийн чинадад хүрэхүйг бясалгах зааварчилгаа (Sher phyin bka’ babs)
21) Амирлуулах таван замын тухай зааварчилгаа (Zhi byed lam lnga)
22) Бясалгалын үе шатуудын зааварчилгаа (Sgom rim thog mtha’ bar gsum
23) Майдарын таван номын тухай зааварчилгаа (Byams chos lnga)
24) Рандон үзлийн тухай зааварчилгаа (Rang stong lta khrid)
25) Шандон үзлийн тухай зааварчилгаа (Gzhan stong lta khrid)
26) Нууц утгын тухай зааварчилгаа (Sbas don)
27) Амь уртасгах зааварчилгаа (Tshe khrid)
28) Цагаан Дарь эхийн дадлагын зааварчилгаа (Sgrol dkar)
29) Аюуш бурханы дадлагын зааварчилгаа (Tshe dpag med dkar po)
30) Цэнбү урсгалын дагуу зааварчилгаа (Dmar khrid tshem bu lugs)
31) Балмо ёсны дагуу зааварчилгаа (Dmar khrid dpal mo lugs)
32) Зажал урсгалын дагуу зааварчилгаа (Dmar khrid zla rgyal lugs)
33) Жэр Ганба ёсны дагуу зааварчилгаа (Dmar khrid skyer sgang pa’i lugs)
34) Дээд амгалант Чакрасамварагийн дадлагын зааварчилгаа (Bde mchog dmar khrid)
35) Хэбазар бурханы дадлагын зааварчилгаа (Kye rdo rje’i dmar khrid)
36) Очирваань бурханы дадлагын зааварчилгаа (Phyag rdor ‘khor chen)
37) Дотоод илчийн йогийн зааварчилгаа (Gtum mo)
38) Варахи бурханы дадлагын зааварчилгаа (Phag mo kurma pA da)
39) Гүргүл бурханы дадлагын зааварчилгаа (Ku ru kul+le)
40) Цагийн хүрдний шивнэн дамжуулах ёсны дагуу зааварчилгаа (Dus ‘khor snyan brgyud)
41) Төвөдийн их мастер Үржин Ринчэн балын мөр үрийн дадлагуудын зааварчилгаа (O rgyan bsnyen sgrub)
42) Үр дагаврыг замаа болгохуй зааварчилгаа (Lam ‘bras)
43) Хэмжээлшгүйн тухай зааварчилгаа (Bsam mi khyab)
44) Гүнзгий үзлийн есөн замын зааварчилгаа (Zab pa’i tshul dgu)
45) Агшин зуурын гэгээрлийн дадлагын зааварчилгаа (Lhan cig skyes
46) Дотоод илчийг бадраах төгсгөлийн зэргийн зааварчилгаа (Gtum mo lam rdzogs)
47) Зэрэгцүүлэх зааварчилгаа (Yon po bsrang ba)
48) Мутарлаг дадуулах зааварчилгаа (Phyag rgya lam khrid)
49) Бэлэг тэмдэг үгүй махамудрын зааварчилгаа (Phyag rgya chen po yi ge med pa)
50) Суварганы хэмжээсийг дадуулах зааварчилгаа (Mchod rten drung thob)
51) Судар дандарыг хослуулахын тухай зааварчилгаа (Mdo rgyud bsre ba)
52) Гадаад барцад саадыг арилгах зааварчилгаа (Phyi rol gdon gyi bar chad sel ba)
53) Бие хямрах бэрхшээлийг арилгах зааварчилгаа (‘Byung ba lus ‘khrugs kyi bar chad sel ba)
54) Бясалгалын бэрхшээлүүдийг арилгах зааварчилгаа (Ting nge ‘dzin gyi bar chad sel ba)
55) Гурван төрлийн зовлонг арилгах зааварчилгаа (Sdug bsngal gsum sel)
56) Язгуурын төлвөө сэргээх зааварчилгаа (Gnyug ma dran gsal)
57) Гурван ариуны зааварчилгаа (Dag pa gsum)
58) Өөрийг аравнайлах зааварчилгаа (Rang byin rlabs)
59) Нууц замын тухай зааварчилгаа (Lam sbas bshad)
60) Бэлэгдлийн утгыг тодруулах зааварчилгаа (Brda’ don gsal ba)
61) Нууцын хураангуйн таван үе шатын зааварчилгаа (Gsang ‘dus rim lnga)
62) Нууцын хураангуйтай хавсарсан Мүктитлаканама толь бичгийн тухай зааварчилгаа (Grol ba’i thig le)
63) Эс олшрохуйн тухай зааварчилгаа (Spros med)
54) Дөрвөн йогийн зааварчилгаа (Rnal ‘byor bzhi rim)
65) Байрава бурханы дадлагын зааварчилгаа (‘Jigs byed)
66) Аргын эрчмыг гол судландаа хураах зааварчилгаа (Yab la brten rtsa dbu ma)
67) Билгийн эрчмийг төв судландаа хураах зааварчилгаа (Yum gyi rtsa dbu ma)
68) Гантапад ёсны тухай зааварчилгаа (Dril bu rim lnga)
69) Хар Махгал бурханы дөрвөн гишүүнт дадлагын зааварчилгаа (Nag po rim bzhi)
70) Дээд амгалантын дадлагын зааварчилгаа (Bde mchog dkar po)
71) Дөрвөн суудалны зааварчилгаа (Gdan bzhi)
72) Махамаяа дандарын дадлагын зааварчилгаа (Ma hA mA ya)
73) Илжигэн нигурт Дээд амгалантын дадлагын зааварчилгаа (Bde mchog bong zhal can)
74) Варахи бурханы зургаан дадлагын зааварчилгаа (Phag mo’i sgom drug)
75) Наровагийн зургаан гишүүнт йогийн зааварчилгаа (NA ro’i chos drug)
76) Нигумагийн зургаан йогийн зааварчилгаа (Ni gu’i chos drug)
77) Гаума ёсны махамударын зааварчилгаа (Phyag rgya chen po ga’u ma)
78) Зам ахиулах зааварчилгаа (Lam ‘khyer)
79) Сэтгэлд үхэл үгүйн зааварчилгаа (Sems ‘chi med)
80) Сукхагийн зургаан номын зааварчилгаа (Su kha chos drug)
81) Дагмэмагийн зааварчилгаа (Bdag med ma’i nang khrid)
82) Шамдалгүйн йогийн зааварчилгаа (Lhan cig skyes sbyor)
83) Таван гишүүнт махамударын зааварчилгаа (Phyag chen lnga ldan)
84) Махамударын дөрвөн бэлэгдлийн тухай зааварчилгаа (Phyag rgya chen po yi ge bzhi pa)
85) Гэгээрлийн гурван хэмжээсний тухай танилцуулах зааварчилгаа (Sku gsum ngo sprod)
86) Амин хий сэтгэл оюуны салшгүйн тухай зааварчилгаа (Rlung sems gnyis med)
87) Сэгармагийн дадлагын зааварчилгаа (Sras mkhar ma)
88) Ог ёсны дагуу ухамсрын шилжүүлэг хийх зааварчилгаа (Rngog pa’i bsre ‘pho)
89) Дөрвөн оргил тунхаглалын зааварчилгаа (Snyan gyi shog dril bzhi)
90) Цагийн хүрдний зургаан йогийн зааварчилгаа (Sbyor drug)
91) Дээд биеийн хүрднүүдэд дадуулах зургаан дадлагын зааварчилгаа (Snyan brgyud steng sgo chos drug)
92) Эс биелсэн дагинасын ёсны дагуу есөн сургаалын зааварчилгаа (Lus med mkha’ ‘gro’i chos skor dgu)
93) Зан ёсны дагуу аугаа хийгээд гүнзгий үзлийн зааварчилгаа (Zhang gi zab rgya)
94) Да Лозавагийн зургаан йогийн зааварчилгаа (Dpal chen rgwa lo’i sbyor drug)
95) Пагмо Дүвба Доржэ Жалбогийн махамударын эргэлтийн зааварчилгаа (Phag gru phyag chen thel skor)
96) Нэгэн зорилготой байх зааварчилгаа (Dgongs gcig)
97) Таг Лүнба Даши Балын зургаан номны зааварчилгаа (Stag lung pa’i chos drug)
98) Гүрү садханы дагуу нэгэн шинж мэдрэх зааварчилгаа (Bla sgrub rten ‘brel ro snyoms)
99) Лорэ ёсны дагуу таван зүйлийн зааварчилгаа (Lo ras thub pa lnga ldan)
100) Уулын бясалгалын амин чухал зургаан дадлагын зааварчилгаа (Ri chos snying po ma drug)
101) Гүрагма сахиусны наманчиллын дадлагын зааварчилгаа (Mgon po sku rags ma)
102) Баржүр сахиусны дадлагаар гэмээ ариусгах зааварчилгаа (Dpal gur gyi mgon po’i nang khrid)
103) Аяараа ургасан яруу үгсийн гурван эргэлтийн зааварчилгаа (Do ha skor gsum)
104) Шидтэний зургаан номын зааварчилгаа (Grub thob chos drug)
105) Бадамсамбуу бурханы ёсны дагуу дэвшилтэт замын зааварчилгаа Padmasambhava (Pad+ma lam rim)
106) Хааны зарлигын дагуу зааварчилгаа (Rgyal po bka’ ‘bum)
107) Хараад тонилгогч эрдэнийн тухай зааварчилгаа (Nor bu mthong grol)
108) Хүслийг хангагч эрдэнэ мэт сэтгэл оюуны тухай зааварчилгаа (Sems khrid yid bzhin nor bu)
Лүн хүртэх гэж юу вэ?
Лүн гэдэг бол очир хөлгөний гурван төрлийн дамжуулгын нэг юм. Лүн хүртэхэд багш тухайн ном текстыг голдуу маш хурднаар төвөдөөр удаан хугацааны турш унших байдлаар хүртээдэг.
Энэ нь хоёр зорилготой:
-It authorizes students to read and study the text.
-Шавь нарт уг номыг судалж анхааран авлага болгох эрхийг олгож байгаа.
-It passes on the lineage energy and transmission, maintaining the unbroken chain from guru to student.
-Тухай номыг тасралтгүй уламжлан хадгалж дамжуулж ирсэн урсгал ёсны
-мастеруудын адис жинлавыг сонсогч хүнд дамжуулж өгч байгаа хэрэг юм.
Лүнг хэрхэн хүртэх вэ
Төвөдөөр байна уу ямар хэл дээр уншиж байхаас хамаарахгүйгээр лүн гэдэг бол тухайн үгсийг ойлгох тухай хэрэг биш юм. Хэдийгээр уг ном ойлгоход амаргүй бэрх боловч шавийн ухамсрын урсгалд сургаалын адис ивээлийг бүрэн шингээж оршоодог байна.
Лүнг амжилттай хүртэхийн тулд:
-Үзэл сэдлээ ариун байлгах
-Одоо цагтаа анхаарлаа төвлөрүүлж сонсох
-Нэгэн үзүүрт төвлөрлөөр сонсож буй дуу авиан дээр төвлөрөх
-Аливаа зүйлд адгах яарах оюунаа уралдуулах алив оролдлогоо орхих
-Дамжлагын адис ивээл болон зан үйлийн хүчин чадалд итгэлтэй байх -шаардлагатай.
Ийм байдлаар хүртсэн лүн цагийн явцад боловсорч сурах санах бясалгах үйлсэд тань нөлөөгөө үзүүлэх болно.
Үүнийг хүртсэнээр юунд хүрэх вэ?
Энэ лүнг хүртсэнээр:
-Ямар ч урсгал ёсыг дагадаг байсан хамаагүй риме үзлээр аливаад үл алагчлах байдалд талархах сэтгэл гүнзгийрнэ.
-Төвөдийн буддын гол гол урсгалууд хэрхэн нэг нэгэндээ нөлөөлж дэмжиж ирснийг ойлгоход тустай.
-Жонан ёс болон Ханбрүл Ринбүчэтэй холбоо барилдлага зузаарна.
108 зааварчилгаа маш олон урсгалын төрөл бүрийн дадлага бясалгалыг хийх боломжийг танд олгох бөгөөд дадлага бясалгалын энэ олон аргыг хадгалан уламжилж дамжуулахын ач тусыг онцлон үзэх бололцоог олгож байна.
Хэн үүнийг хүртэх вэ?
Аль ч урсгалын ямар ч түвшний бүтээлч бясалгагч нар үүнийг хүртэж болно. Ханбрүл ринбүчэ бидэнд бүхлээр нь хүртэхийг зөвлөж байгаа ч хэрвээ та аль нэгийг нь алдаж орхивол санаа зовох явдалгүй аль болох ихийг эндээс хүртэхийг хичээх л хэрэгтэй шүү. Аль текст аль өдөр уншигдахыг урьдчилан хэлэх боломжгүй учраас Зогдангийн сургалтын төвийн хуудаснаа аль аль хэсгүүд уншигдсан тухай мэдээллийг тухайн цагт нь танилцуулж явах болно.
ОНЛАЙНААР ДАМЖУУЛАХ
1) Онлайнаар орж бүртүүлэх шаардлагатай. Бүртгүүлсний дараа таныг сургалтын төвд нэмсэн байх болно: learn.dzokden.org
2) Та энэхүү лүнг тухайн цагт нь бидэнтэй хамтдаа байж л хүртэх боломжтой. Бичлэг хийгдэхгүй бөгөөд ямар нэгэн гарын авлага олгохгүй.
3) Бүртгүүлсэн имэйл хаягаараа долоо хоног бүр Зүүм-д нэвтрэх линкыг хүлээн авч байх болно. Мөн сургалтын төвийн хуудсанд нэвтэрдэг болсны дараа тэндээс линкээ авах боломжтой.
НОМЫН ШАН ХАРАМЖ
Номыг үнэлэх боломжгүй хэдий боловч дэлхий дахинаар цацаж түгээхийн тулд бидэнд тодорхой зардлууд гарч байгаа. Тиймээс бид оролцогч хүний боломжоос шалтгаалсан 3 төрлийн төлбөрийн журам тогтоосон. Номын харамж улс орон болгонд өөр хэмжээтэй. Азид үнэгүй болохыг анхаарна уу. Та бүхний ойлгож тусласанд баярлалаа. Таны санхүүгийн байдал энэ номыг сонсоход хүрэлцэхгүй байгаа бол санаа зовох явдалгүй бидэнд хандаарай.
Цагийн хуваарь
Hong Kong, Shanghai, Mongolia, Singapore and Taiwan
Хонг Конг\ Шанхай\ Монгол\ Сингапур\Тайвань
Session 1 – Mar 21 / 1:00 PM
Session 2 – Mar 29 / 7:00 AM
Session 3 – Apr 5 / 8:00 AM
Session 4 – Apr 12 / 2:00 PM
Session 5 – Apr 19 / 8:00 AM
Session 6 – Apr 26 / 2:00 PM
Session 7 – May 3 / 8:00 AM
Session 8 – May 10 / 2:00 PM
Session 9 – May 17 / 8:00 AM
