fbpx
Home Ази онлайн Ханбрүл Ринбүчи 21 ДАРЬ ЭХИЙН БОЛОН МАНАЛ БУРХАНЫ АВШИГ

Ханбрүл Ринбүчи 21 ДАРЬ ЭХИЙН БОЛОН МАНАЛ БУРХАНЫ АВШИГ

Энэ хуудас нь Монгол улсын бүртгэлд зориулагдсан болно.. To register for another language or country click here.

БЯМБА ГАРИГ
-Дулам Хацуг Тахилга ба аман дамжуулга
-Эрдэнийн бумбын адислал
НЯМ ГАРИГ
-21 Дарь эхийн авшиг
-7 Манал бурханы авшиг
-Амьдрал ахуйдаа аз хийморь, эд баялагаар дүүрэн байхад суралцах Дулам Хацугийн дадлага
ТАХИЛГЫН ТАЛААР
Амьдралын аль нэг асуудлаа хялбархнаар шийдчих юмсан гэсэн хүсэл зорилго хүн болгонд бий. Тиймээс ч тэд нэг буюу түүнээс ч олон төрлийн арга замыг ерөндгөө болгон хүсэлдээ хүрэх гэж оролддог ч тэр болгон амжилт олдоггүй билээ. Яагаад гэвэл аз хийморь авчрах нөхцөл шалтгааныг бүтээхэд уг ерөндөг дэндүү бяцхан буюу энгийн байдгаас тэр ажээ. Ямарваа нэгэн үйл бүтэхэд сая сая нөхцөл шалтгаанууд хамтдаа бүрэлдэж байж үр нь боловсордог гээд бодохоор өөрийн сэтгэлийн өгөөмөр энэрэнгүй байдал хийгээд бусад шаардлагатай нөхцлүүдийг бид тэрхүү ерөндөг дээрээ нэмэрлэж байж хүссэндээ хүрэх бололцоотой.
Та бүхэнд танилцуулж буй Жонангийн урсгалын Дулам Хацуг хэмээх энэхүү тахил өргөх үйл хийгээд түүний авшиг аз хийморь авчирч, эд баялгыг арвижуулахын шалтгааныг бүтээх хамгийн ойлгомжтой бөгөөд дэлгэрэнгүй пужа мөн бөлгөө. 21 дарь эхэд тахил өргөх энэ зан үйл зурхайн тооллын бүхий л талуутай яв цав тохирч байдаг байна. Хэрвээ бид өдөр тутамдаа байгаа гэж огт анзааран хайхардаггүй тэдгээр олон төрөл зүйл амьтанд ийнхүү тахил өргөвөл энэхүү буянт үйлийн маань үр нас нөгчихийн цагт боловсорч дараачийн төрөлд нөлөөлөх учиртай ажээ.
Зан үйлд оролцсон хүн болгоны үйлийн үрийн гажиг согог засагдан тэгширч өвчин зовлон, муу ёр адын хорлол, гай барцад ариусан арилж, түүний оронд аз хийморьтой баян тансаг, нэр хүндтэй байж эрүүл энх урт наслан, амьтны тусын тулд бурханы номыг анхааран авлага болгох боломжийг олно. Ринбүчи үүнийг цагаа олсон зөв зүйтэй үйл юмаа гэж үзсэний улмаас асар энэрэхүй сэтгэлээр бидэнд ивээлээ хайрлах гэж байна. Хамтдаа бид амгалан зохицлын Алтан Эринийг авчралцах боломжтой билээ.

Энэ үйл явдалд зориулан Ханбрүл Ринбүчи сүүлийн 5 сарын туршид тусгай хөтөлбөрийн дадлага садхана бэлтгэх, эрдэнэсийн бумба хийгээд өвөрмөц загварын танка зураг хөрөг бүтээлгэх, насны увдист сум, Хийморийн ордны 3Д загвар зэргийг хийж бүтээх үйлсэд хамаг цаг анхаарлаа зориулан зүтгэж байгаа юм. Тэдгээрийн тусламжтайгаар бид ариун эд зүйлсийг хэрэглэх эрхийг олох буюу цаашид энэхүү нандин дадлагыг бясалгал бүтээлдээ дадуулан үйлдэж байх бололцоог олж авах ажээ.

Holy Objects Being Blessed During this Puja

  1. 21 Дарь эхийн  орлны талаар
  2. Дулам Хацугийн хураангуй садхана
  3. Эд баялаг сүр хүч даллагч эрдэнэсийн бумба
  4. Дулам Хацугийн Хөрөг зураг
  5. Эрх сүр Урт нас бэлэгдсэн сум
  6. Хийморь бэлэгдсэн багана

RESERVE YOUR TREASURE VASE PACKAGE
Once you have registered for the event, you can learn about and reserve the consecrated blessed items here.

The form is not published.


НАРИЙВЧИЛСАН ХУВААРЬ

1 сарын 16-нд Улаанбаатарын цагаар
10.00-12.00 хүртэл Дулам Хацугийн Тахил Өргөх зан үйл, Аман дамжуулга болон Эрдэнийн бумбын адислалын 1-р хэсэг
13.00- 15.00 дээрх зан үйлийн 2-р хэсэг
15.30- 17.30 дээрх зан үйлийн 3-р хэсэг
18.30- 20.30 дээрх зан үйлийн 4-р хэсэг
1 сарын 17-ны өдөр Улаанбаатарын цагаар
17.00- 19.00 авшгийн өмнөх ариусгал хүчний бэлтгэл
20.00- 22.00 хүртэл Дарь эхийн авшиг
22.30- 23.30 хүртэл Манал бурханы авшиг
23.30- 01.30 хүртэл өөрт хийгээд энэ хорвоогийн аливаа амьтанд тустай байх үүднээс хийморийн бэлэгдэлт ордныг хэрхэн тахиж эд баялаг хийморь лундаа дүүрэн амьдрахад суралцах дадлага.

ADDITIONAL QUESTIONS?
email [email protected]

Date

Jan 16 - 17 2021
Expired!

Time

All Day

Local Time

  • Timezone: America/New_York
  • Date: Jan 16 - 17 2021
  • Time: All Day
Category

Speaker

  • ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ
    ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ

    Шар Ханбрүл Жамбал Лодро Ринбүчи бол 20 хүртлээ Төвдөд сарлаг маллаж тарни тоолон амьдарч явжээ. Тэрээр бодьсадва нарын уярам түүх намтрыг сонссоор бишрэл сүжиг нэмэгдэж ар гэрээ ардаа орхиж, төвдийн Буддын бүхий л гол урсгалуудын хорин-тав гаруй мастеруудаар хичээл ном заалган явсан байна. Үл алагчлах үзлийг ийнхүү баримталж явсны дүнд тэрбээр Римэ \үл-ялгаварлах үзэлт\ Мастер хэмээн нэрлэгдэх болж, бодьсадва Акашагарбагийн хувилгаан Цагийн хүрдний аугаа мастер Нагваан Чойжин Жямцын хойд дүрээр танигдсан ажээ. Хэдийгээр түүний баримтлалын гол үндэс нь энэ хорвоо дээрх олон шашны урсгалын давуу талуудыг онцлох явдал боловч тэдгээрийн дотроос өөрийн уламжилж ирсэн Жонан-Шамбалын Урсгалд онцгойлон шүтэж явдаг байна. Барууны олон эрдэмтэдийн устаж үгүй болсон гэж тооцдог энэхүү Цагийн хүрдний өндөр шатны дадлагуудыг тэрбээр дотоод бие сэтгэлийг гадаад ертөнцтэй хоршуулан зохицолдуулж амьдрах гүнзгий аргууд хэмээн үздэг билээ.

    2014 оноос эхлээд Ханбрүл Ринбүчи системтэй тодорхой зааварчилгаа бүхий Цагийн хүрдний Замаар замнаж өөрийн нандин үнэнээ илрүүлэн гэгээрэлд хүрч болох талаар сурган дэлхийн гуч гаруй орноор аялаад байна. Хүмүүст сэтгэлийн уян хатан байдлаар хэрхэн ялгаварт үзлийг арилгаж, дэлхий ертөнцийг алтан эрин болгон хувиргаж болох нигүүсэл энэрэлд тулгуурласан нийгэмлэгийг бий болгох чин эрмэллэлээр ийнхүү номоо айлдан яваа нэгэн билээ.

QR Code

Submit a Comment

Your email address will not be published. Required fields are marked *