Гэр Дүйнхорын Ван Онлайнаар

Дүйнхорын Ван Онлайнаар

Registration is now closed
Энэ бол Дээд Тарний ёсны даган соёрхол хүртэх гайхам ховор завшаан болохыг хэн хүнгүй ойлгож байгаа гэж найдна. Дэлхий даяар тархаад буй халдварт өвчний улмаас ер бусын өвөрмөц нөхцөл байдал дунд Ринбүчи Хонг-Конг руу аялах боломжгүй хүмүүст зориулан онлайнаар Авшиг хүртээхийг зөвшөөрч байгаа билээ. Тэрбээр онлайнаар хэзээ ч ийм ёслол үйлдэж байгаагүй учраас энэ удаад маш томоор харж үзэж байгааг мөн гэж ойлгох хэрэгтэй юм.
Энэ үйл явдал маань дэлхий даяар амгалан зохицол дэлгэрэх үйлсэд ихээхэн тусыг авчирна хэмээн бид найдаж байгаа бөгөөд авшгийн ёслол бясалган төвлөрөхүйн уур амьсгалд хэдэн өдрийн турш үргэлжлэх юм. Өөр өөрсдийн амьдран сууж буй орон нутгийн цагаар тооцоолон оролцоно уу. Ёслолын ажиллагаанд дэлхийн амгалан энхийг ерөөх залбирал, ёслолын бүжиг болон Жонангийн урсгалаар уламжилж ирсэн гэгээрлийн хот мандлын 3Д хувилбарыг дэлгэн үзүүлэх болно. Та бүх ёслолын туршид маш тодорхой зааварчилгааны дагуу хөтлүүлэн явах бөгөөд юу хийж яаж байгаагаа ямагт ухамсарлаж байх болно. Ном айлдвар, хэлэлцүүлэг, бясалгал, тарни хийгээд бусад тахилын зан үйлүүд таныг өөрийн тань дотоод оршихуйтай гүн гүнзгий холбоог тогтоож өгөх нь гарцаагүй.

АВШГИЙН ГАРЫН АВЛАГА ТОВХИМОЛ
Онлайнаар бүртгүүлсэн хүмүүст зориулж бид англи, хятад, итали, испани, португал, унгар, румини, франц ба монгол хэл дээр алхам тутмыг заан зааварчилсан товхимол Е-номыг илгээх болно.

ОРОН НУТГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ
Ёслолын ажиллагааны цаг өөрчлөгдөх шинжгүй болов уу гэж үзэж байна. Бүртгүүлсэн хүмүүст авшигийн өдөр дөхүүлж баталгаат е-мэйл илгээх болно.

Хуваарь
ULAT – Монгол улс
UTC +8
Хуваарь
Ханбрүл Ринбүчи та бүхнээс хэсэг тус бүрт тасалдуулалгүй нэг бүрчлэн оролцохыг хүсэж байна. Хэрвээ та үнэхээр Ван хүртэх хүсэлтэй бол шууд бичлэгт байлцаж байж л хүртэх боломжтой бөгөөд сүүлд нөхөөд үзчихнэ гэсэн бичлэгийн хуулбар хийгдэхгүй болохыг анхаарна уу. Олон улсын цагийн зөрүүнээс шалтгаалан цахим шуудан дор бүрд нь илгээх боломжгүй учраас авшгийн ёслолын үе бүхэнд заавал байлцагтун.

7 сарын 24-ний Баасан гаригт

19:30 – 22:30 УБЦагаар – шаардлагатай – Нээлтийн ёслол: Цагийн хүрдний Авшиг Хүртэх Ёс / Зайлшгүй оролцох /

7 сарын 25-ны Бямба гаригт
12:00 – 14:00 УБЦагаар – Цагийн хүрдэнг хэрхэн дадлага болгох арга / Оролцвол сайн /

14:30 – 16:30 УБЦагаар – Сэргийлэх Зан Үйл болон Ариун Тангаргаа Ухамсарлахуй / Оролцвол сайн /

18:30 – 22:00 УБЦагаар – Цагийн хүрдний Авшиг Хэсэг 1 / Зайлшгүй оролцоно /

7 сарын 26-ны Ням гаригт
12:30- 15:30 УБЦагаар – Цагийн хүрдний Авшиг хүртээх Хэсэг 2 / Зайлшгүй оролцоно /

16:30 -17:30 УБЦагаар – Цог Өргөх Ёслол / Оролцвол сайн /

18:30- 19:30 УБЦагаар – Ёслолын төгсгөл болон Гүрү Багшид Тахил Өргөх / Оролцвол сайн/

20:30- 22:00 УБЦагаар – Цагийн хүрдний Өөрийн Үүсгэлийг дадуулах номлол /Оролцвол сайн/

ЦАГИЙН ХҮРДНИЙ ТАЛААР
Цагийн хүрдний сургаал бол өөрт хийгээд энэ ертөнцөд бие сэтгэлийн амгалан зохицлыг авчрах тухай сургаал юм. Цаг ба Хүрд гэдэг үгнээс бүтсэн энэхүү сургаал цаг хугацаа орон зай, үнэнийг хүлээн авч буй байдлыг үндсээр нь урвуулах утгатай. Энэ бол бидний өөрсдийн унаган мөн чанарын шим нь болдог билээ. Энэ сургаал сансар огторгуй хийгээд дотоод бие махбод, гэгээрсэн сэтгэлийг эвцэлдүүлэн зохицуулагч сургаал мөн. Буддын шашны бусад сургаалуудтай адилгүй, өөрийн нандин мөн чанараа ухамсарлахыг хүсэгч хэн бүхэнд машид ойлгомжтой нарийн тайлбарыг санал болгодгоороо онцлог юм. Энэ сургаал бидэнд урьд цагийн дадуулан хэвшүүлсэн хязгаарлагдмал байдлаа ухамсарлаж, хязгааруудаа арилган хэмжээлшгүй хайр энэрлийн чадвараа нээн гаргах бололцоог олгодог.

ГЭГЭЭРЭЛД ХҮРГЭХ ТӨГС СИСТЕМ
Төвдийн Буддын шашны Жонангийн Урсгал тодорхой томруун аргаар алхам бүрийг зааварчлан шавь нарыг хөтлөн гэгээрэлд хүргэх бүрэн төгс системын учгийг атгадаг. Энэ урсгал олон гэгээрсэн мэргэдүүдийн замнасан Очирт Зургаан Йог хэмээх төгсгөлийн зэргийг эзэмшсэнээрээ онцгой алдаршсан билээ. Ялангуяа сахил санваар үгүй Барууны энгийн иргэдэд энэ талаар зааж сургасан нь асар ховор юм. Жонангийн Егүзэрүүд голдуу Гималайн уулсын хадны агуй хийд орон зэрэгт бясалгал бүтээлээ хийсээр байхыг илүүд үздэг хэдий ч Ханбрүл Ринбүчи тэрхүү нандин сургаалыг дэлхий даяар дэлгэрүүлэн, Барууныханд англи хэл дээр номлох явдлыг амьдралынхаа зорилго болгосон ажээ. Ингэснээр эрэгтэй эмэгтэй аль ч бясалгагч нар өдөр тутмынхаа амьдралд өөрсдийн туйлын мөн чанарын гол шимийг ямагт ухамсарлаж байх болно хэмээн тэр найдаж байгаа билээ.

Цагийн Хүрдэн ба Дэлхийн Энх Тайван
Шагжаамүни Бурхан Багш билгүүний зүрхэн судраа номлож байхтай нэгэн зэрэг Шамбалын Хаанд айлдсан Цагийн хүрдний Дандарын сургаалдаа энэ ертөнц дээр амгалан жаргалан урган цэцэглэхийг зөгнөн хэлсэн байдаг. Амгалан зохицлын Алтан Эринийг эхлүүлэх явдлыг шамдуулахад хүч нэмрээ оруулах зорилгоор Ханбрүл Ринбүчи шавь нараа ерөөн адислахад чинхүү анхаарлаа хандуулан яваа юм. Эртний энэхүү баян болоод өвөрмөц билгүүнийг хүссэн хүн болгонд газар бүхэнд чадварынх нь хирээр олдоцтой болгож байгаа хэрэг юм.

МЭДЭЭЛЛИЙН ЛИНКҮҮД \англи хэл дээр\
3Д хэвлэлийн талаар Трайсикл Сэтгүүлд гарсан нийтлэл
Цагийн хүрдний Хот Мандал
Соундклоуд апп дээрх сонсдог хичээлүүд
Ю-тюб дэх үнэгүй хичээлүүд \зарим нь монгол орчуулгатай буй\

АВШГИЙН АЖИЛЛАГАА ХЭРХЭН ЯВАГДАХ ТУХАЙ
1. Авшиг хүртэх хүсэлтэй хүн болгон бүртгүүлэх шаардлагатай. Өөрийн хэлийг сонгоно. Танд бүртгүүлсний тань баталгаа болгон цахим шуудам илгээнэ.

2. Авшгийн ёслолын өмнө түүнийг бүрэн дүүрэн ашиглах бололцоо олгосон мэдээлэл гарын авлага зэргийг хүлээн авна. Танд тэдгээрийн хүлээн авах боломж гараагүй бол санаа зовох хэрэггүй бөгөөд тэд үнэндээ бэлэгдлийн чанартай зүйлс болохыг ойлгож ухаарах хэрэгтэй. Юу болж хаана яваагаа сайтар ухамсарлаж байх нь хамгаас чухал юм. Зүгээр авшигийн ёслолд оролцлоо гээд та түүнийг хүртчихлээ гэсэн үг биш. Та сэтгэлээ бүрэн нээлттэй байлгаж алхам болгоноо ухаарч байх ёстой. Тиймээс Ринбүчи олон өөр хэл дээр авшгийн гарын авлага номыг цахим ном хэлбэрээр олгож байгаа юм. Та номоо бусадтай хуваалцах юмуу өөр хэн нэгнийг авшигийн ёслолд дур мэдэн хамруулах эрхгүй, зөвхөн өөрийн хувийн хэрэгцээнд ашиглах учиртайг анхаарна уу. Энэ бол таны хувийн хэрэглээнд л гагцхүү зориулагдах ёстой. Ринбүчи авшгийн гарын авлагыг голдуу авшгийн урд өдөр л таны гар дээр хүргэдэг заншилтай боловч техникын саатал гарсан тохиолдолд ЗҮҮМ апп-аар дамжуулан нэгэн зэрэг уншаад дагаж явж болох хувилбар бий. Бүртгүүлэх үедээ хүсэлтээ тавьбал бид таныг ийм боломжоор хангахыг хичээх болно.

3. Авшгийн хэсэг тус бүрд оролцох ЗҮҮМ-ийн нэвтрэх үг танд олгогдоно. Зайлшгүй шаардлагатай хэсгүүдийг бид тодотгон хэлж өгөхийг Ринбүчи шаардаж байгаа учраас цахим шуудан нилээд хүлээж авах болно гэдгийг анхаарна уу. Хэсэг тус бүрд заавал оролцож байхыг та бүхнээс хүсэж байна.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД ХАНДИВ ӨРГӨХ
РИНБҮЧИД ХАНДИВ ӨРГӨХ
РИНБҮЧИД ХАНДИВ ӨРГӨХ

НЭМЭЛТ АСУУЛТ БАЙВАЛ
Email: [email protected] хаягаар цахим шуудан илгээнэ үү.

Огноо

Jul 24 - 26 2020
Хугацаа дууссан!

Цаг хугацаа

Timezone Information Below
Бүх өдөр

Орон нутгийн цаг

  • Цагийн бүс: America/New_York
  • Огноо: Jul 24 - 26 2020
  • Цаг: Бүх өдөр

Илтгэгч

  • ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ
    ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ

    Шар Ханбрүл Жамбал Лодро Ринбүчи бол 20 хүртлээ Төвдөд сарлаг маллаж тарни тоолон амьдарч явжээ. Тэрээр бодьсадва нарын уярам түүх намтрыг сонссоор бишрэл сүжиг нэмэгдэж ар гэрээ ардаа орхиж, төвдийн Буддын бүхий л гол урсгалуудын хорин-тав гаруй мастеруудаар хичээл ном заалган явсан байна. Үл алагчлах үзлийг ийнхүү баримталж явсны дүнд тэрбээр Римэ \үл-ялгаварлах үзэлт\ Мастер хэмээн нэрлэгдэх болж, бодьсадва Акашагарбагийн хувилгаан Цагийн хүрдний аугаа мастер Нагваан Чойжин Жямцын хойд дүрээр танигдсан ажээ. Хэдийгээр түүний баримтлалын гол үндэс нь энэ хорвоо дээрх олон шашны урсгалын давуу талуудыг онцлох явдал боловч тэдгээрийн дотроос өөрийн уламжилж ирсэн Жонан-Шамбалын Урсгалд онцгойлон шүтэж явдаг байна. Барууны олон эрдэмтэдийн устаж үгүй болсон гэж тооцдог энэхүү Цагийн хүрдний өндөр шатны дадлагуудыг тэрбээр дотоод бие сэтгэлийг гадаад ертөнцтэй хоршуулан зохицолдуулж амьдрах гүнзгий аргууд хэмээн үздэг билээ.

    2014 оноос эхлээд Ханбрүл Ринбүчи системтэй тодорхой зааварчилгаа бүхий Цагийн хүрдний Замаар замнаж өөрийн нандин үнэнээ илрүүлэн гэгээрэлд хүрч болох талаар сурган дэлхийн гуч гаруй орноор аялаад байна. Хүмүүст сэтгэлийн уян хатан байдлаар хэрхэн ялгаварт үзлийг арилгаж, дэлхий ертөнцийг алтан эрин болгон хувиргаж болох нигүүсэл энэрэлд тулгуурласан нийгэмлэгийг бий болгох чин эрмэллэлээр ийнхүү номоо айлдан яваа нэгэн билээ.

QR код