Гэр онлайн онлайнаар болон – ЖОДЫН БЯСАЛГАЛ – Тэнгэрийн Үүд Нээгч хэмээх Мажиг Лабдонгийн Авшиг – Ханбрүл Ринбүчитэй хамт

онлайнаар болон – ЖОДЫН БЯСАЛГАЛ – Тэнгэрийн Үүд Нээгч хэмээх Мажиг Лабдонгийн Авшиг – Ханбрүл Ринбүчитэй хамт

Жодын Дадлагын Талаар
Жод бол өөрийн хүсдэг зүйл рүүгээ бодлоор нэвтрэн орж, өөрийг энхрийлэн барих сэтгэлийг багасган үнэн мөн чанартаа ойртох зорилготой нэгэн маш хүчирхэг дадлага билээ. Бидний гэгээрлийн замд саад болж буй хамгийн гол бэрхшээл бол эго-ноос зуурах би хэмээх шунал байдаг. Айдас, зуршил, өөрөөс зуурах сэтгэлийг тасдаж чадвал цаанаас нь сэтгэлийн үнэн бодит мөн чанарын ухамсарлахуй урган гарч, мэдэгдэхүүний түйтгэрийн хоосон чанарыг ойлгох болно.
Мажиг Лабдон Махамударын Жодын өвөрмөц хэлбэрийг үндэслэгч бөгөөд өөрөө Билиг Бараамид, хоосон чанарын ухамсарлахуйг төрүүлсэн Аугаа Эхийн хувилгаан хэмээн тооцогддог. Цаашилбал, Мажиг Лабдонг бас нигүүсэл энэрлийг төрүүлэгч Дарь эхийн хувилгаан ч гэж үздэг. Жодын бясалгалч болсон хүн юуг ч тасдан нэвтрэх увдисыг олдог тул Мажиг эхийн адилаар хоосон чанар болон энэрэл нигүүслийг хамтатган нэгтгэж сурах болно. Ханбрүл Ринбүчи Жодын дамжуулгыг Нямаа, Гаржуд болон Гэлүгвийн урсгалаас хүртсэн нэгэн бөгөөд Дарнатын хувилгаан гэгддэг Монголын шажны тэргүүн Халх Жэвзүн Дамбын дамжуулгын Жодыг таалан дадуулсаар
иржээ.
Буддын түүхэнд эмэгтэй бясалгагч нар буянт үйл, бясалгал, сахил санваар ёс суртахуун, бясалгал зэрэгт бусдыг толгойлдог үлгэр жишээ болсоор ирсэн байдаг. Мажиг Лабдон бол түүний нэгэн бахархалт нотолгоо бөгөөд машид өндөр ухамсарлахуйд хүрсэн бодьгал эмэгтэйчүүдийн нэг билээ. Ринбүчигийн бас нэгэн мөрөөдөл бол энэ дэлхийд гайхагдсан шилдэг эмэгтэй бясалгагч төрөөсэй гэсэн хүсэл байдгаас одоо түүний авшгийг нь хүртээн толилуулах энэ дадлага Буддист эмэгтэйчүүд олноор төрөн гарах урмыг өгөөсэй гэсэн хэрэг ажээ.

Авшгийн Талаар Мэдээлэл
Их Мастер Жэвзүн Дарнатаас дамжсан Жодын эрхэм авшгийг хүртэх ховор боломж гарлаа. Бид авшгийн гарын авлагыг авшгийн үеэр та бүгдэд олгох болно. Дамжлагын нэгээхэн хэсэг болгон энэхүү их дагина Мажиг Лабдонгийн амьдралын намтар түүх мөн тэнд агуулагдсан буйг уншин бишрэгтүн.

Хэн оролцож болох вэ?

Энэ дадлага бүхэнд нээлттэй болно.

Дадлагын Хуваарь – Онлайнаар юмуу Биеэр оролцох хүмүүс
…Авшиг хүртээхээс бусад бүх хэсгүүдэд бичлэг хийгдэж үлдэх тул сургалтын
төвөөс сүүлд олж үзэх мөн боломжтой.
2021 -11 сарын 21-ний Ням гаригт – Жод, Билиг Браамидын сургаал,
Өөрөө-үгүйн хоосны онолын талаар Онлайн Үнэгүй Хичээл орно
2021 оны 12 сарын 11-ний Бямба гаригт
– Тэнгэрийн Үүдийг Нээх Жодын Авшиг \заавал оролцох шаардлагатай\ Энэхүү
авшиг ба дадлагыг Жонангийн их мастер Жэвзүн Дарнатын зохион
дэлгэрүүлсэн судраас авсан болно.
12 сарын 12-ны Ням, 13-ны Даваа гаригт
– Айдастайгаа нүүр тулах – Жодын дадлагыг өдөр тутмынхаа амьдралд хэрхэн
ашиглах.
– Жодын сургаалыг ойлгож Цагийн хүрдэнтэй хэрхэн нэгтгэх
– Жодыг шууд дадлага болгох
– Жодын Дадлагын гарын авлага
Дадлагад Нэмэлт Болгон – Дадлага бясалгалаа өргөжүүлэхийн тулд бидэнд
дадлагын зарим хэрэглэгдэхүүнийг олж авах хэрэгтэй болно. Зогдэнгийн
дэлгүүрт оригинал бүтээгдэхүүн зарим нь байгааг сонордуулж байна. Үүнд:
– Жодын Дамар
– Ясан бишгүүр ганлин \модоор хийсэн\
– Хонх ба очир
– Тинжо
-Мажиг Лабдонгийн торгон хэвлэл
– Танка
Зогдэнгийн дэлгүүрээс худалдаа хийхийг хүсвэл энд дарна уу.

Монголын цагийн бүс
12-р сарын 11-ний бямба гараг
10:00  1-р хэсэг
13:00  2-р хэсэг
16:30  3-р хэсэг
12-р сарын 12-ны Ням гараг
6:00 4-р хэсэг
10:00  5-р анги
13:00  6-р хэсэг
16:30 7-р анги
12-р сарын 13-ны Даваа гараг
6:00 8-р анги

Огноо

Dec 10 - 12 2021
Хугацаа дууссан!

Орон нутгийн цаг

  • Цагийн бүс: America/Los_Angeles
  • Огноо: Dec 10 - 12 2021
Ангилал

Илтгэгч

  • ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ
    ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ

    Шар Ханбрүл Жамбал Лодро Ринбүчи бол 20 хүртлээ Төвдөд сарлаг маллаж тарни тоолон амьдарч явжээ. Тэрээр бодьсадва нарын уярам түүх намтрыг сонссоор бишрэл сүжиг нэмэгдэж ар гэрээ ардаа орхиж, төвдийн Буддын бүхий л гол урсгалуудын хорин-тав гаруй мастеруудаар хичээл ном заалган явсан байна. Үл алагчлах үзлийг ийнхүү баримталж явсны дүнд тэрбээр Римэ \үл-ялгаварлах үзэлт\ Мастер хэмээн нэрлэгдэх болж, бодьсадва Акашагарбагийн хувилгаан Цагийн хүрдний аугаа мастер Нагваан Чойжин Жямцын хойд дүрээр танигдсан ажээ. Хэдийгээр түүний баримтлалын гол үндэс нь энэ хорвоо дээрх олон шашны урсгалын давуу талуудыг онцлох явдал боловч тэдгээрийн дотроос өөрийн уламжилж ирсэн Жонан-Шамбалын Урсгалд онцгойлон шүтэж явдаг байна. Барууны олон эрдэмтэдийн устаж үгүй болсон гэж тооцдог энэхүү Цагийн хүрдний өндөр шатны дадлагуудыг тэрбээр дотоод бие сэтгэлийг гадаад ертөнцтэй хоршуулан зохицолдуулж амьдрах гүнзгий аргууд хэмээн үздэг билээ.

    2014 оноос эхлээд Ханбрүл Ринбүчи системтэй тодорхой зааварчилгаа бүхий Цагийн хүрдний Замаар замнаж өөрийн нандин үнэнээ илрүүлэн гэгээрэлд хүрч болох талаар сурган дэлхийн гуч гаруй орноор аялаад байна. Хүмүүст сэтгэлийн уян хатан байдлаар хэрхэн ялгаварт үзлийг арилгаж, дэлхий ертөнцийг алтан эрин болгон хувиргаж болох нигүүсэл энэрэлд тулгуурласан нийгэмлэгийг бий болгох чин эрмэллэлээр ийнхүү номоо айлдан яваа нэгэн билээ.

QR код