fbpx
Home Австрали онлайн Хадог Ригзин Ченбо Гэгээнтний Тангарагт Дарь Эхийн Авшиг

Хадог Ригзин Ченбо Гэгээнтний Тангарагт Дарь Эхийн Авшиг

ХУВААРЬ
Монголын цагаар 2022\7\24-ний 8:30- 10.00

Австрали улс дахь Риме Хүрээлэнд хүрэлцэн ирсэн зогсоо дүрт Дарь эхийн хөшөөг Жаргалангийн Цэцэрлэгт байрлуулан залж төгсгөсний баярыг тэмдэглэн Ханбрүл Ринбүчигээс их гэгээнтэн Хадог Ригзин Ченбог урин залж ховор тохиолддог өвөрмөц нэгэн авшгийг хүртээж хайрлана уу хэмээн хүссэн нь  ирээдүйд энэ дэлхийд амгалан зохирол ноёрхохын бас нэгээхэн хүчирхэг шалтгаан болох ажээ.

Жонангийн алдарт мастер Жэвзүн Дарнаттай холбогдон яригддаг Тангарагт Йогинигийн дадлагыг самгард хэлээр Самажабарамартасарвакармодаяа уттаратантраража хэмээдэг байна. Энэхүү ховор зан үйлд оролцсоноор та хамаг Бурхадын аугаа эх Тангарагт Дарь эхийн ивээлд орж Аугаа Төв Үзлийн дамжлагын чинагуух утгын номонд орж хамгаалуулан явах учиртай.

Хадог хэмээгч дамжлага нь Жонан ёсны Аугаа Шандон Төв Үзэл болон Нямаагийн ёсны нууц сургаал Зогчэнгийн хамтатгасан өвөрмөц дамжлага билээ. Их Гэгээнтэн Ригзин Ченбогийн бясалгалын нийгэмлэг Дарь эхийн дадлагыг ямагт анхааран авлага болгодог учраас түүнээс энэ авшгийг хүртэх болсон нь машид золтой хэрэг юм. Анхны Ригзин Ченбо бол Жонанва Сазан Мати Банчен хэмээгч Гүнжин Долбубагийн тааллын шавь нарын нэг байсан тул үнэхээр таатай энэ боломжийг бүү алдан өргөнөөр оролцохыг урьж байна.

ХЭН ОРОЛЦОЖ БОЛОХ БА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ?

Тусгай ямар нэгэн шаардлага хангасан байх албагүй тул аль ч түвшний хүмүүст адилхан тохиромжтой. Урьд нь Буддын ухааныг судалж байсан хүмүүст илүү тустай хэдүй боловч авшиг хүртэхийн тулд заавал  тийм байхыг шаардахгүй. Хэрвээ та өөрийгөө энэ авшигт бэлтгэхийг хүсвэл сургалтын төв дэх 21 Дарь эхийн дадлагыг хийж гүйцэтгэж болно.

АВШИГТ ХЭРХЭН ОРОЛЦОХ

  1. Авшиг хүртэхийг хүсэгчид заавал Зогдэнгийн вэбсайтаар орж бүртгүүлсэн байх хэрэгтэй. Тэгснээр сургалтын төвийн материалуудад [email protected]    нэвтрэх эрхийг олж авна.
  2. Онлайнаар хүртээх авшгийн цаг  үед хамтдаа байлцаж байж хүртэнэ. Бичлэг хийгдэж үлдэхгүй. Авшгийн өмнө зан үйлийг аль болох илүү үр дүнтэй болгох үүднээс тодорхой эд зүйлийг бэлтгэхийг танаас хүсэх болно. Тэдгээрийг та олж авах боломжгүй байлаа гэхэд санаа зовоох шаардлагагүй. Энэ авшигт бид ямар нэгэн гарын авлага материал санал болгохгүй гэдгийг анаахарна уу.
  3. Авшгийн хэсэг нэг бүрийн ЗҮҮМ-ийн холбоосыг та цаг тухайд нь хүлээн авч байх болно.

АСУУЛТ БАЙВАЛ [email protected] хаягаар имэйл бичнэ үү.

Date

Jul 24 2022
Expired!

Time

Melbourne, Australia Time
10:30 am - 1:00 pm

Local Time

  • Timezone: America/New_York
  • Date: Jul 23 2022
  • Time: 8:30 pm - 11:00 pm

Zoom Webinar

Location

Tibetan Buddhist Rime Institute
1584 Burwood Highway, Belgrave, Vic 3160 Australia

Organizer

Tibetan Buddhist Rimé Institute
Phone
61 3 9754 6212
Email
[email protected]
Website
https://rimebuddhism.com
QR Code