fbpx
Гэр Бурханлагт Хүрэх Шат Нгондро Дадлагын Лүн

Бурханлагт Хүрэх Шат Нгондро Дадлагын Лүн

ОРОН НУТГИЙН ЦАГААР
2021 оны 9 сарын 19

ХУВААРЬ
5:00 Сан Франциско, АНУ
8:00 Нью Йорк, АНУ
14:00 Виенна, Австри
20:00 Хонг Конг\Шанхай\, Монгол
22:00 Мелбурн, Австрали

Энэхүү лүнг хүртээх хүсэлтийг Хятадын шавь нараас гаргасан бөгөөд Нгондро дадлагын тухай номлож өгөхийг Вьетнамын шавь нарын нийгэмлэгээс айлтгасан билээ. Ринбүчи тэдгээрийн хүсэлтийг зөвшөөрөн хүлээж авсан юм.

Аман Дамжуулга
Жонангийн урсгалын урьдчилсан бэлтгэлийн дадлагын гарын авлагыг Жэвзүн Дарнат бичсэн бөгөөд Ринбүчи нэмэгдэл хоёр Гүрү Йогийн дадлагын хамтаар лүн хүртээх юм. Тэдгээр текстүүд Нуугдмал Эрдэнэ хэмээх алхам бүрийн тайлбар бүхий ном болон, Гүн Увдист Очирт Хөлгөний Замд орох дадлага хэмээх судраас та олж үзэж болно.

Богино Номлол
Дадлагын явцад зүрх сэтгэлээрээ бид хэрхэн нягт холбогдож болох талаар Ринбүчи бидэнд товчхон айлдана.

Ринбүчид Хандив Өргөх
Ринбүчид хандив өргөх хүмүүс: Голомт банкны 2105132922 дансанд Монголоос хийх боломжтой. Гадаад улсаас хийх бол доорхи линкээр орж кредит картаар төлж болно.
https://dzokden.org/donations/dana-for-rinpoche/

Огноо

Sep 19 2021
Хугацаа дууссан!

Орон нутгийн цаг

  • Цагийн бүс: America/New_York
  • Огноо: Sep 19 2021

Илтгэгч

  • ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ
    ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ

    Шар Ханбрүл Жамбал Лодро Ринбүчи бол 20 хүртлээ Төвдөд сарлаг маллаж тарни тоолон амьдарч явжээ. Тэрээр бодьсадва нарын уярам түүх намтрыг сонссоор бишрэл сүжиг нэмэгдэж ар гэрээ ардаа орхиж, төвдийн Буддын бүхий л гол урсгалуудын хорин-тав гаруй мастеруудаар хичээл ном заалган явсан байна. Үл алагчлах үзлийг ийнхүү баримталж явсны дүнд тэрбээр Римэ \үл-ялгаварлах үзэлт\ Мастер хэмээн нэрлэгдэх болж, бодьсадва Акашагарбагийн хувилгаан Цагийн хүрдний аугаа мастер Нагваан Чойжин Жямцын хойд дүрээр танигдсан ажээ. Хэдийгээр түүний баримтлалын гол үндэс нь энэ хорвоо дээрх олон шашны урсгалын давуу талуудыг онцлох явдал боловч тэдгээрийн дотроос өөрийн уламжилж ирсэн Жонан-Шамбалын Урсгалд онцгойлон шүтэж явдаг байна. Барууны олон эрдэмтэдийн устаж үгүй болсон гэж тооцдог энэхүү Цагийн хүрдний өндөр шатны дадлагуудыг тэрбээр дотоод бие сэтгэлийг гадаад ертөнцтэй хоршуулан зохицолдуулж амьдрах гүнзгий аргууд хэмээн үздэг билээ.

    2014 оноос эхлээд Ханбрүл Ринбүчи системтэй тодорхой зааварчилгаа бүхий Цагийн хүрдний Замаар замнаж өөрийн нандин үнэнээ илрүүлэн гэгээрэлд хүрч болох талаар сурган дэлхийн гуч гаруй орноор аялаад байна. Хүмүүст сэтгэлийн уян хатан байдлаар хэрхэн ялгаварт үзлийг арилгаж, дэлхий ертөнцийг алтан эрин болгон хувиргаж болох нигүүсэл энэрэлд тулгуурласан нийгэмлэгийг бий болгох чин эрмэллэлээр ийнхүү номоо айлдан яваа нэгэн билээ.

QR код