Online: Хуврагийн болон Номын нийгэмлэгийн дотор эвцэл зохицолыг буй болгох хамгаас чухал
Schedule by Timezone
7:00 PM 2021/11/28 Ulaanbaatar, Mongolia
Энэ жил бид цөм хамтдаа Хуврагийн Нэгдлийг бэлэгдсэн нэгэн гайхамшигт суврагыг босгож аравнайлсан билээ. Суврага босгох үнэхээр сайн хэрэг хэдий боловч энэ бас хангалттай биш юм. Бид нэгдэлд хүрэхийн тулд өөрсдөө хөдлөх хэрэгтэй. Дэлхийн өнцөг булан бүхэнд буй Номын нийгэмлэгүүд нэг нэгнээсээ залхсан, алдаа хайсан, хязгаар тавьсан явдалтай тулгарсаар байгаа. Ринбүчи бидэнд эдгээр бэрхшээлийг даван туулахад газарчлан оны эцсээр 11\28-нд бас нэг хичээлийг нэмж явуулах боллоо. Эв нэгдлийн хүч маш их байдаг тул үүгээр дэмжигдсэн бид эвцэл зохицолтойгоор Алтан Эриний зүг хүлгийн жолоо залцгаая.
Zoom Link
https://us02web.zoom.us/j/84390134447?pwd=SXZ1anZPT29aemw0aTFUZTN3OU9qdz09
Passcode: 108108
Webinar ID: 843 9013 4447
Илтгэгч
-
ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ
Шар Ханбрүл Жамбал Лодро Ринбүчи бол 20 хүртлээ Төвдөд сарлаг маллаж тарни тоолон амьдарч явжээ. Тэрээр бодьсадва нарын уярам түүх намтрыг сонссоор бишрэл сүжиг нэмэгдэж ар гэрээ ардаа орхиж, төвдийн Буддын бүхий л гол урсгалуудын хорин-тав гаруй мастеруудаар хичээл ном заалган явсан байна. Үл алагчлах үзлийг ийнхүү баримталж явсны дүнд тэрбээр Римэ \үл-ялгаварлах үзэлт\ Мастер хэмээн нэрлэгдэх болж, бодьсадва Акашагарбагийн хувилгаан Цагийн хүрдний аугаа мастер Нагваан Чойжин Жямцын хойд дүрээр танигдсан ажээ. Хэдийгээр түүний баримтлалын гол үндэс нь энэ хорвоо дээрх олон шашны урсгалын давуу талуудыг онцлох явдал боловч тэдгээрийн дотроос өөрийн уламжилж ирсэн Жонан-Шамбалын Урсгалд онцгойлон шүтэж явдаг байна. Барууны олон эрдэмтэдийн устаж үгүй болсон гэж тооцдог энэхүү Цагийн хүрдний өндөр шатны дадлагуудыг тэрбээр дотоод бие сэтгэлийг гадаад ертөнцтэй хоршуулан зохицолдуулж амьдрах гүнзгий аргууд хэмээн үздэг билээ.
2014 оноос эхлээд Ханбрүл Ринбүчи системтэй тодорхой зааварчилгаа бүхий Цагийн хүрдний Замаар замнаж өөрийн нандин үнэнээ илрүүлэн гэгээрэлд хүрч болох талаар сурган дэлхийн гуч гаруй орноор аялаад байна. Хүмүүст сэтгэлийн уян хатан байдлаар хэрхэн ялгаварт үзлийг арилгаж, дэлхий ертөнцийг алтан эрин болгон хувиргаж болох нигүүсэл энэрэлд тулгуурласан нийгэмлэгийг бий болгох чин эрмэллэлээр ийнхүү номоо айлдан яваа нэгэн билээ.