МӨРГӨЛИЙН АЯЛАЛ

Ариун газраар аялаж үйлийн үрээ ариусган Дотоод стгэлийн Хувиргалд хүрцгээе
“Олон газраар аялаж үзсэн миний хувийн туршлагаас харахад аялал миний амьдралд маш их өөрчлөлт оруулсан харагддаг. Амьдралдаа нэг ч гэсэн удаа ийм боломжийг ашиглах хэрэгтэй.”
Ханбрүл Ринбүчи

Яагаад эргэл мөргөлд явдаг вэ

 

Сансрын оршихуйд бид хичнээн олон галвыг өнгөрөөж байгаа, бидний өвөг дээдэс хэрхдэг байсан зэргийг бодоод үзээрэй. Олон хүмүүс энэ талаар эрэл сураг хийж өөрсдийн амьдралд ихээхэн чухал үйлсийг бүтээсэн болохыг үзэж бахархах сэтгэл төрдөг. Тэд цөм өөрийсдийн түүх заншилтай холбоотой газруудаар явж холбоо барилдлагаа мэдэрч байдаг. Эцэг эхээ хэн болохыг мэддэггүй хүмүүс юмуу бусдад өргөгдсөн хүүхдүүд гээд өөрсдийн хэн болох хаанаас гарал үүсэлтэйг олохоор ихээхэн хүч гарган эрж хайдаг. Энэ орчлонгийн өвөг дээдсээ оллоо гээд тэдэнд зөвхөн бахдан бахархах сэтгэл л төрөхөөс өөр зүйл үнэндээ байдаггүй. Тэглээ гээд өөрийн дараачийн амьдрал үйлийн үр зэрэгтээ онцын өөрчлөлт хийж чадахгүй бөгөөд сансрын хүлээснээс бол бүр ч чөлөөлөгдөж чадахгүй билээ.

Харин эргэл мөргөлөөр явахдаа бид өөрсдийн сүсэг бишрэлийн өвөг дээдсийн талаар олж мэдэцгээдэг. Энэ бол гэр бүл хамаатан саднаас хамаагүй илүү чухал. Ариун дагшин газруудад зочилсноор бид гэгээрсэн бодьгалуудтай барилдлага тогтоож тэдгээрийн гэгээрлийн үйлсийг таньж явдаг. Хэрвээ та тэдэнд анхаарч, тэдний зүг зөв хүндлэл бишрэлийг төрүүлж чадах аваас таны сэтгэлийн хувиргалд тустай байдаг. Гэгээрсэн бодьгалууд амьтанд туслах гэсэн ганцхан л зорилгыг агуулдаг учраас энэхүү цаглашгүй болоод хязгааргүй зоригдлоор тэд ариун дагшин газруудад адис ивээлээ шингээсэн байдаг. Үл үзэгдэх түвшиндээ тэд цаг үргэлж тэдгээр газруудтай нарийн шижмээр холбоотой байдаг. Тиймээс тэдгээр газруудад зорчиход бид тэрхүү адистидыг хүртэж явдаг билээ. Бид тэдэн лугаа адил зоригдлыг өөрсөндөө хөгжүүлж ерөөл тавьж бясалгал хийж зориулснаар адис жинлавыг хүртэх нь гарцаагүй.

Ханбрүл ринбүчигийн зааварчилгаа

Эргэл мөргөлд юу хийх вэ

 

Эргэл мөргөлд хүн амьдралдаа нэг ч гэсэн удаа явж үзэх хэрэгтэй юм. Та хэн нэгэнд хайртай болоод түүнээсээ салж хагацахыг хүсэхгүй байна гэж бод. Хэрвээ та тэр хүнийхээ сэтгэл рүү харайгаад орчихож болдог бол хамт байхын тулд харайхаас сийхгүй.Утга учиргүй хорвоогийн амьдралд тийнхүү шунан дурлаж байдаг мөртлөө утга төгөлдөр гэгээрлийн үйлсэд яахин зорьж очихгүй байх вэ? Хайртай хүнтэйгээ уулзахгүй байхыг тэсэж үл чадан дахин дахин очиход хүрдэг. Ариун дагшин газраар аялахыг бид түүнчлэн сэтгэж болно. Аялалаар явахдаа бид холбоо барилдлагаа мэдэрч явдаг бөгөөд сансрын хайр лугаа аугаа тийм их хүч энергийг үүсгэх нь бидэнд хэрэгтэй байна. Хэрвээ танд талархан бишрэх сэтгэл буй болбоос өөрийн хийдэг дадлагын зэргэмжлэлээс үл хамааран энэхүү гайхамшигт мэдрэмжийг амсах боломжтой.

 

ЭНЭРЭЛ НИГҮҮСЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ

Хамгийн гол зүйл бол сэдэл зоригдол билээ. Тиймээс сүсэг бишрэлийн өвөг дээдэстэйгээ учрахдаа бид хамаг амьтныг гэтэлгэх гэсэн бодийн энэрэлт сэтгэлийг төрүүлбэл зохистой. Бидний амьд яваагийн зорилго нь бурхан чанарт хамаг амьтны тусыг бүтээж зовлонгоос нь чөлөөлөхийн тухайтад өөрсдөө эхлээд гэгээрсэн бурхан болох явдал мөн. Таны аливаа нэгэн амралт аялалын бусад төлөвлөгөө үргэлж жагсаалтынг хоёрт орж байх ёстой шүү.

ГҮРҮ БАГШ ХУВРАГ НӨХӨДТЭЙГӨӨ БАРИЛДЛАГА ТОГТООХ

Гүрү багш хуврагийн нийгэмлэгийнхэнтэй эргэл мөргөлд хамтдаа аялах зуур бусадтай энэрэл нигүүслээ хуваалцан дадуулж халуун дулаан сэтгэл уучлан энэрэх чадвараа хөгжүүлэх бололцоотой болно. Дэлхий даяар найз нөхөдтэй болцгооё.

Z

БОЛОМЖ ОЛДСОНД ТАЛАРХАХ

Эргэл мөргөлийн аялалд явах таны мөч хором бүхэн гэгээрсэн бодьгалуудтай барилдлага тогтоож бататгах гайхалтай аугаа зорилготойг мартаж болохгүй. Тэрхүү газруудаар зорчин явна гэдэг ихээхэн буян чуулганыг хураасан хүмүүс байдаг тул эрдэнэт хүмүний биеийг олж төрсөндөө талархах хэрэгтэй. Дараа болно гэж бүү хойш тавигтун. Дараачийн удаа хэзээ ч ирэхгүй ч байж мэднэ. Олдсон боломжийг ашиглан сайн үйлийн үрийг тарьцгаая.

Аялан очих газрууд


Ханбрүл ринбүчи Буддизм, Цагийн хүрдний сургаал хийгээд дамжлагын багш нартай холбоотой олон газраар явах хүсэлтэй. Мөн түүнчлэн энэ дэлхий дээрх өөр шашны урсгалтай ч холбоотой энергийн төв болсон олон чухал газрууд бий. Мачу Пачугийн пирамид зэрэг тэдгээр хүчирхэг газруудад ринбүчи шавь нараа дагуулан айлчилж Дүйнхорын ван буулгаж ерөөл тавихыг хүсэж байгаа юм.

Амьдралд ганц л тохиолдох мэдрэмж

Австрали улс дахь Төвөдийн Буддын Риме хүрээлэн 2006 оноос эхлээд Ханбрүл ринбүчигийн аялалыг зохион байгуулж байгаа юм. Тэдний зүтгэлээр ринбүчигийн шавь нар урьд Төвөдийн нутаг байсан Хятад улсын нутагт зорчин Жонангийн мастеруудтай барилдлага тогтоож, Бодьгаяа Ладак зэрэг энэтхэгийн ариун дагшин газрууд мөн түүнчлэн Монгол Индонез улсуудаар аялсан бөгөөд аялал бүхэн Цагийн хүрдэн Шамбалын оронтой ямар нэгэн талаар үргэлж холбоотой газрууд байлаа. Индонезын Борабудорын сувраганы дор, Монгол улсад мөн Дүйнхорын ван хүртэх бололцоо бидэнд олдсон. Иймэрхүү томоохон аялалын зохион байгуулна гэдэг асар их хүч хөдөлмөр шаардсан хэрэг байдаг ч амьтны тусын тулд дэлхий нийтийн номын нийгэмлэгийнхэнд боломж олгох үүднээс бид зүтгэсээр ирсэн билээ. Дэлхийн 20 гаруй орноос хүмүүс бидэнтэй нэгдэж төрөл бүрийн хэл соёлоо хуваалцаж ирсэн. Зарим аялалд ринбүчи шилмэл шавь нартаа Дээд авшиг хүртээх болон Очирт Зургаан Йогийн эхний йогийн оньс түлхүүрийг дамжуулах дэвшилтэт сургалтыг ивээдэг билээ.

༄༅། །སྨོན་ལམ་དོན་ཀུན་འགྲུབ་པ་བཞུགས་སོ། །

Зорьсон бүхэн биелэхийн ерөөлийг уншиж явах

Эргэл мөргөлийн үеэр энэхүү ерөөлийг хэл хэл дээр уншиж явахад зориулан ринбүчи бичсэн бөгөөд дадлага садхана бүхнээ мартсан ч үүнийг л цээжлэн нартай бороотой хүйтэн халуун аль ч нөхцөлд уншин мөргөснөөр замдаа шулуудах тааламжит нөхцөлүүдийг та бүрдүүлэх адистадтай. Энэ ерөөл Зогдангийн вэбсайт дээр хүн болгонд нээлттэй хадгалагдан буй.

Манай захидлын жагсаалтад нэгдээрэй

Бүх онлайн саналууд болон олон нийтийн үйл ажиллагааны талаар шинэ мэдээлэлтэй байгаарай.