Зогдэнгийн хүүхдэд зориулсан номын хөтөлбөр

Ирээдүй хойч үеийн дадлага бүтээлчдийг хүмүүжүүлэн төлөвшүүлэхүй

Энэхүү хөтөлбөрийн тухай

 Зогдэнгийн хүүхдэд зориулсан номын хөтөлбөр нь хүүхэд, гэр бүл, хамт олонд бурханы ном болон Цагийн хүрдний замтай зохих ёсоор холбогдох гүүрийг бий болгоход зориулсан, улам бүр өргөжин хөгжиж буй олон санаачилгын цогц хөтөлбөр юм. Зогдэнгийн хүүхдэд зориулсан Номын Хөтөлбөр нь дэлхийн өнцөг булан бүр дэх Зогдэнгийн хамт олонд тохируулан хэрэгжүүлж болох боловсролын хэрэглэгдэхүүн болон биечлэн эсвэл орон нутгийн хамтын хүрээнд зохион байгуулах үйл ажиллагаануудыг багтаана. Одоогоор хэрэгжиж буй болон хөгжүүлж буй санаачилгууд нь:

  • Хүүхдийн үлгэрийн ном, будах ном, зурагт Номын хэрэглэгдэхүүн
  • Буддын шашны түүх болон дэлхий даяар хэрхэн дэлгэрснийг харуулсан зурагт газрын зургууд
  • Энэтхэг, Төвөдийн аугаа шидтэнгүүдийн зурагт түүхүүд
  • Балчир оюунд тохирсон Бурханлаг чанар болон шандон үзэл буюу бусад-үгүй хоосны үзлийн танилцуулгууд
  • Ханбрүл Ринбүчигийн дагалдах үлгэрийн номтой Төвөдийн Цаст уулын цагаан арслан чихмэл тоглоом зэрэг Номын агуулгаас сэдэвлэсэн тоглоомууд

 Бидний чин хүсэл бол ариун номын үрийг эртнээс суулгаж, ирээдүй хойч үе энх амгалангийн Алтан Эринд хувь нэмэр оруулахад шаардлагатай хурц ухаан, тэсвэр хатуужил, энэрэн нигүүлсэх сэтгэлээр өсөж төлөвшихөд туслах явдал юм.

                                        
                                                                                                                                                                                    

Энэ төсөл яагаад чухал вэ

Олон хүн амьдралынхаа хожуу үед утга учир, амгалан тайван байдал, бодит байдлын илүү бүрэн ойлголтыг эрэн хайсны эцэст Бурханы Номтой учирдаг. Харин энэхүү хөтөлбөр нь олон томчууд эртхэн учирсан ч болоосой хэмээн боддог тэр суурийг хүүхдүүдэд өгөх боломжийг бүрдүүлнэ. Тэр нь сэтгэлийг дадуулан сургаж болдог, сэтгэл хөдлөлтэйгээ ажиллаж болдог, энэрэл нигүүлслийг хөгжүүлж болдог, мөн амьтан бүхэн гүн гүнзгий дотоод чадамжтай гэдгийг ойлгох явдал юм. Өнөөгийн хүүхдүүд стресс, сарнилт, сэтгэл хөдлөлийн дотоод холбоо сулрах байдал, тодорхойгүй орчинтой улам их тулгарч байна. Тэдэнд бясалгал, сэрэмж, энэрэл, өглөгч сэтгэл болон Бурханлаг чанарыг баяр баясгалантай, насанд нь тохирсон байдлаар танилцуулснаар бид тэдний бүх амьдралын турш түшиг болох дотоод арга хэрэгслийг хөгжүүлэхэд нь тусална. Энэ нь хүүхдүүдэд зөвхөн шашны ойлголт заах тухай биш юм. Харин тэднийг суурьтай, сайхан сэтгэлтэй, уян хатан, сэтгэл хөдлөлийн хувьд ухаалаг, мөн өөрийн туршлагыг хэлбэржүүлэхэд сэтгэл нь ямар үүрэгтэйг ухамсарладаг хүн болж төлөвшихөд туслах тухай юм. Эдгээр чанар нь орчин үеийн амьдралын сорилтыг даван туулахад, мөн гэр бүл, сургууль, хамт олон, дэлхий ертөнцөд эерэг нөлөө үзүүлэх хүн болж өсөхөд нэн чухал. Мөн энэхүү хөтөлбөр нь Зогдэнгийн хүрээнд гэр бүлүүдийг халуун дотноор угтах орон зайг бий болгоно. Энэ нь эцэг эх, хүүхдүүдийг Бурханы Номтой хамтдаа холбогдох боломжийг олгож, хамтын холбоог бэхжүүлэн, сургаалыг дараагийн үед илүү хүртээмжтэй болгоход тусална.

Бидний зорилго

 Зогдэнгийн Хүүхдийн Бурханы Номын Хөтөлбөрийн зорилго нь хүүхдүүдэд Бурханы Номыг ойлгомжтой, сонирхолтой, баяр баясгалантайгаар танилцуулж, тэдний бие, сэтгэл, оюуны цогц сайн сайхан байдал болон сүсэг бишрэлийн хөгжлийг тэтгэх явдал юм.

Ойрын хугацаанд бид хүүхдүүдэд дараах зүйлсийг хөгжүүлэхэд туслахыг зорьж байна:

  • Сэтгэл хөдлөлийн тэсвэр хатуужил болон сэтгэлээ амраах энгийн арга хэрэгслүүдийг хөгжүүлэх
  • Энэрэл, нигүүлсэл, өглөгч сэтгэл, тэвчээрийг ойлгож хэрэгжүүлэх
  • Номын хамт олны дунд харьяалагдаж буй мэдрэмжтэй болох
  • Бясалгал болон сүнслэг дадлагатай эерэг, баяр баясгалант холбоо тогтоох
  • Өөрийн төрөлхийн сайн чанар, билиг ухаан, Бурханлаг чанарыг таних

Урт хугацаанд бид дараах зүйлийг бий болгохыг хүсэж байна:

  • Дэлхий даяарх Зогдэнгийн хамт олонд хуваалцаж болох тогтвортой хүүхдийн Номын хөтөлбөр
  • Хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан өндөр чанартай Номын хэрэглэгдэхүүний сан
  • Хичээл, багшийн сургалт, гэр бүлийн оролцоонд зориулсан давтан хэрэгжүүлж болох загвар
  • Энх амгалан, билиг ухаан, бусдыг гэх сэтгэлийн үрийг насанд хүрсэн амьдралдаа тээж явах залуу үе
  • Дотроосоо эхлэн энх амгалангийн Алтан Эрин мандахад оруулах утга төгөлдөр хувь нэмэр

Хойч үеийнхэндээ зориулах гүүр

Зогдэнгийн Хүүхдийн Бурханы Номын Хөтөлбөр нь эртний билиг ухаан болон өнөөгийн хүүхдүүдийн амьдралын хоорондох гүүр юм. Үлгэр түүх, бясалгал, бүтээлч байдал, хамт олон, тоглоомоор дамжуулан хүүхдүүд Бурханы Номтой алс хол, хийсвэр зүйл мэт бус, харин өөрийгөө ойлгож, эргэн тойрныхоо ертөнцийг хайрлан халамжлахад туслах амьд зам мөр мэтээр учирч чадна. Энэхүү хөтөлбөрийг дэмжсэнээр бид Бурхан багшийн сургаал, Цагийн хүрдний зам болон Ханбрүл Ринбүчигийн билиг ухаан ирээдүй хойч үед амьд, хүртээмжтэй хэвээр үлдэхэд тусалж байгаа юм.

Хандив

Энэхүү төслийг дэмжихийн тулд нэгдсэн санд хандив өргөөрэй. Таны өгөөмөр сэтгэл бидний Алтан үеийн хүсэл тэмүүллийг бодит болгоход тусална.

Dzokden-д хандив өргөх

Сайн дурын ажил

Хэрэв та энэхүү чухал санаачилгад туслах урам зориг авч байвал “Гэгээрсэн үйл ажиллагаа” хөтөлбөрт зочилж, Dzokden-ийн сайн дурын ажлын онцгой арга барилтай танилцаарай. Таны ур чадвар бидний бүх төслүүдэд ихээхэн дэмжлэг үзүүлэх болно. Нээлттэй байгаа сайн дурын ажлын байрнуудыг сонирхоорой!

Илүү олон сайн дурын боломжийг үзэх
Shar Khentrul Jamphel Lodrö Rinpoche, a Rimé and Jonang Kalachakra Master of Tibetan Buddhism 4:03

Marichi Mantra - the 21st Tara by Freya

4.1K views views 7 months ago

Shar Khentrul Jamphel Lodrö Rinpoche, a Rimé and Jonang Kalachakra Master of Tibetan Buddhism 6:10

Marichi Mantra with the Blazing Power of the Sun

5.5K views views 6 months ago

Shar Khentrul Jamphel Lodrö Rinpoche, a Rimé and Jonang Kalachakra Master of Tibetan Buddhism 5:22

TIME LINE 1 KALAPA drone footage

8.2K views views 6 months ago

Marichi Mantra - the 21st Tara by Freya 4:03

Marichi Mantra - the 21st Tara by Freya

4.1K views views 7 months ago

Marichi Mantra - the 21st Tara by Freya 4:03

Marichi Mantra - the 21st Tara by Freya

4.1K views views 7 months ago

TIME LINE 1 KALAPA drone footage 4:03

TIME LINE 1 KALAPA drone footage

4.1K views views 7 months ago

TIME LINE 1 KALAPA drone footage 4:03

TIME LINE 1 KALAPA drone footage

4.1K views views 7 months ago

Marichi Mantra – the 21st Tara by Freya 4.05

Marichi Mantra – the 21st Tara by Freya

Marichi Mantra – the 21st Tara by Freya 4.05

Marichi Mantra – the 21st Tara by Freya