Бидний Итгэл
Бид амьтан бүхэн цөм төгс төгөлдөр, хэмжээ хязгааргүй бурханлаг чанарыг эзэмшсэн байдаг гэдгийг таньсан дээрээ хөдөлшгүй суурилан ажилладаг. Энэхүү төгс чанар дээрээ үндэслээд амьтан болгон төгс гэгээрэлд хүрэх чадвартай бөгөөд тэр нь аливаа
бүхий л хязгаараас ангид чөлөөтэй төлөвт орохыг хэлдэг билээ. Тэрхүү чанар маань тоолшгүй олон гэгээрсэн талуудаар дүүрэн учраас өөрсдийн гүнзгий үнэнээ илчлэн гаргахын тулд амьтан болгон өөр өөр мэргэн аргуудыг ашиглах хэрэгтэй болдог. Тиймийн тул хувь хүн нэг бүр өөрийн хувийн хэрэгцээнд нийцтэй аргыг анхааран авлага болгохын хажуугаар дараахь зам дор гүнзгий хүндлэл хийгээд сайтар нэгдлийг баримтлан явбал зохино.
Биднийг хүссэн газарт маань хүргэх зам хэдийгээр олон боловч манай Сан хоёргүй ухамсрыг хөгжүүлэхэд машид үр дүнтэй бөгөөд бүрэн бүтнээрээ Жонангийн урсгалд хадгалагдан үлдсэн Очирт Зургаан Йогийн сургаалыг дагах шулуун дардан замыг
онцгойлон авч үздэг билээ. Энэ зам Цагийн хүрдний Дандарын сургаалд тодорхой заагдсан байдаг тул юуны түрүүнд уг сургаалд бишрэл сүжгийг төрүүлж хөгжүүлэхийг зорих хэрэгтэй юм. Хамаг амьтанд урт удаан үргэлжлэх жаргалыг авчрахын төлөөнөө
бид эгэл амьдралынхаа тал болгонд энэ замыг амилуулж явах ёстой.
Зогдэн Сангийн тусламжтайгаар та бид цөмөөрөө дэлхий дахиныг аливаа хязгаараас ангид чөлөөтэй болоод хүн болгон ямар нийгэм ямар урсгалд хамаардгаас үл шалтгаалан, нэгэн хүн мэт нэгдмэл сэтгэлээр өөрсдийн хязгааргүй боломжоо ухамсарладаг нийгэм болгон өөрчилж, төгс төгөлдөр үнэн мөн чанараа илрүүлэн сэр эх Алтан Эринийг авчирч чадах болно. Алаг үзэхүйн бүхий л төрлөөс ангид тийм л орчлонд бидний сэтгэл зүрх тэгш амгалантай оршиж, сүсэг бишрэлийн хөгжил ч цэцэглэн дэлгэрэх болно.