fbpx

Ёс зүйн журам

Энд оролцогч хүн болгонд бид эвцэл зохицолтой, тааламжтай бөгөөд аюулгүй байдлыг буй болгоход бид анхаарна. Түүнд хүрэхийн тулд энд оролцогч хүн бүгдээс бид \онлайнаар буюу биеэр оролцогч\ доорхи журмыг даган баримтлахыг хүсэж байна:

1. Бусдыг хүндэтгэх

TБусдыг \оролцогч, зохион байгуулагч, сайн дурынхан\ хүндэтгэх Өөрийн хил хязгаарыг ухамсарлан, олон ургалч үзлийг ойлгож хандан, бусдыг хагаралдуулан, доромжлохгүйн тулд үг хэлээ цэгнэж гомдоох зүйлсийг бичиж нийтлэхгүй байх. Хэлэлцүүлэгийн үед санаачлагатай хүндэтгэлтэй байдлыг сахиж байх. Бусдыг дайрч доромжлох сүрдүүлэхээс зайлсхийх.  

2. Ёс суртахууны сахилга

Ёс суртахууныг чандлан сахиж энд зохиогдож буй арга хэмжээ буюу тухайн яригдаж буй сэдэвтэй холбоотой зүйл дээр төвлөрөх. Цахим төхөөрөмж \утас, таблет\ зэргийг зөвхөн зөвшөөрөлтэй газарт л ашиглах.

3. Оролцогчдын үүрэг

Номын айлдвар хичээл зэрэгт анхаарлаа хандуулж, төлөвлөсөн хуваарьт үйл ажиллагаанд идэвхтэй оролцох. Аль нэг хэсэгт оролцож чадахгүйд хүрвэл зохион байгуулагчид эелдэгээр мэдэгдэх.

4. Журам зөрчсөний үр дагавар

Аливаа нэгэн будлиан үүсэхэд түүнийг тайвнаар шийдэх аргыг эрэлхийлэх. Харицлагагүй үг хэллэг хэрэглэсэн хүмүүст сануулга өгөх. Сануулгын дараагаар байдал өөрчлөгдөхгүй бол тэрхүү оролцогчийг орхиж явахыг бид хүсэх болно. Тэгсэн тохиолдолд эргэн төлбөр төлөгдөхгүй болно. 

5. Санаа зовоосон зүйлийг мэдээлэх

Хэрвээ хэн нэгэн энэхүү журмыг зөрчиж байгаад гэрч болсон тохиолдолд түүнийг зохион байгуулж буй хүмүүст мэдээлнэ үү. Энэхүү үйл ажиллагаанд оролцож байхдаа журам дүрмийг анхааралдаа авч нэг нэгэндээ туслан, эв зохицолтой байдлыг хүн болгонтой үүсгэх хэрэгтэй. Та бүхний хичээл зүтгэлд талархаж байгаагаа илэрхийлье.   

This page was based on the English version approved in the Board meeting in December 2023.