fbpx
Home Австрали онлайн Та харж буй зүйлдээ хир итгэлтэй байна вэ?

Та харж буй зүйлдээ хир итгэлтэй байна вэ?

9 сарын 4
9 сарын 4-нд Өөрийн оршин буй газрын цагийг тооцоолох
18:00 Улаанбаатар, Монгол
20:00 Мелбурн, Австрали
12:00 Виенна, Австри
6:00 Нью Йорк, АНУ
3:00 Лос Анжелос, АНУ
Матрикс кинон дээр хэлдэгчлэн: “Та улаан эм уухад бэлэн байна уу?” …
Миний санал болгож байгаа зүйл бол зөвхөн ҮНЭН. Тэгээд л гүйцээ. Би та бүхэнд гагцхүү гарцыг нь зааж өгч чадна, харин Та Түүгээр Өөрөө Алхаж Гарах Ёстой.
Ханбрүл Ринбүчи Юу Үнэн бэ гэдэг талаар заах шинэ хичээлээ 9 сарын 11-ээс эхлэх бөгөөд түүнээс өмнө бид нилээд хэдэн цаг өөрсөндөө гаргаж өөрсдийн мэдрэмжийг олж тогтоох хэрэгтэй болно.
Бид харж хүлээн авч буй болгондоо яагаад ингэж ягштал итгэх хэрэгтэй гэж? Бидний хүлээн авч хүрэлцэж байгаа болгон үнэн эсвэл үнэнтэй ер дөхөж ч очихоор гэжүү? Тиймээс энэ мэдрэмжийн тухай ойлголтыг Ринбүчи та бидэнд тайлбарлан харуулах болно. Юунд итгэх юунд шүтэх хэрэгтэйгээ яаж мэдэж болох вэ? Өнгөн талыг нь зөвхөн харах биш цаашаа өнгийж харах нь бидэнд мэдрэгдэж байгаа болгон зургийг бүхлээр нь харахтай адилгүй юм гэдгийг ухаарахад тустай болох уу?
Зүүм-ээр холбогдож байж орчуулгатай үзэх боломжтой.

ОНЛАЙНААР НЭВТРЭХ

Зүүм-д үүгээр нэвтэрнэ үү:
https://us02web.zoom.us/j/88144512405?pwd=WWRCNDlpaFpzOTV6eXlqZXUreDAxQT09
Webinar ID: 881 4451 2405
Passcode: 108108
Хэрвээ та Зүүм татаж аваагүй байгаа бол эндээс татах боломжтой.
https://zoom.us/download

Date

Sep 04 2021
Expired!

Local Time

  • Timezone: America/New_York
  • Date: Sep 04 2021

Speaker

  • ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ
    ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ

    Шар Ханбрүл Жамбал Лодро Ринбүчи бол 20 хүртлээ Төвдөд сарлаг маллаж тарни тоолон амьдарч явжээ. Тэрээр бодьсадва нарын уярам түүх намтрыг сонссоор бишрэл сүжиг нэмэгдэж ар гэрээ ардаа орхиж, төвдийн Буддын бүхий л гол урсгалуудын хорин-тав гаруй мастеруудаар хичээл ном заалган явсан байна. Үл алагчлах үзлийг ийнхүү баримталж явсны дүнд тэрбээр Римэ \үл-ялгаварлах үзэлт\ Мастер хэмээн нэрлэгдэх болж, бодьсадва Акашагарбагийн хувилгаан Цагийн хүрдний аугаа мастер Нагваан Чойжин Жямцын хойд дүрээр танигдсан ажээ. Хэдийгээр түүний баримтлалын гол үндэс нь энэ хорвоо дээрх олон шашны урсгалын давуу талуудыг онцлох явдал боловч тэдгээрийн дотроос өөрийн уламжилж ирсэн Жонан-Шамбалын Урсгалд онцгойлон шүтэж явдаг байна. Барууны олон эрдэмтэдийн устаж үгүй болсон гэж тооцдог энэхүү Цагийн хүрдний өндөр шатны дадлагуудыг тэрбээр дотоод бие сэтгэлийг гадаад ертөнцтэй хоршуулан зохицолдуулж амьдрах гүнзгий аргууд хэмээн үздэг билээ.

    2014 оноос эхлээд Ханбрүл Ринбүчи системтэй тодорхой зааварчилгаа бүхий Цагийн хүрдний Замаар замнаж өөрийн нандин үнэнээ илрүүлэн гэгээрэлд хүрч болох талаар сурган дэлхийн гуч гаруй орноор аялаад байна. Хүмүүст сэтгэлийн уян хатан байдлаар хэрхэн ялгаварт үзлийг арилгаж, дэлхий ертөнцийг алтан эрин болгон хувиргаж болох нигүүсэл энэрэлд тулгуурласан нийгэмлэгийг бий болгох чин эрмэллэлээр ийнхүү номоо айлдан яваа нэгэн билээ.

QR Code