fbpx
Home онлайн Ханбрүл Ринбүчи: Маричи Сахиусны Даган Соёрхол ба Бясалгал

Ханбрүл Ринбүчи: Маричи Сахиусны Даган Соёрхол ба Бясалгал

Австри улсад ирж биеэр оролцох хүмүүс Сучандра хүрээлэнгийн вэбсайтаар орж бүртгүүлнэ үү.

Маричи сахиус бол Ханбрүл Ринбүчигийн өөрийн сахиус мөн бөгөөд үүгээр зогсохгүй Шамбалын Дээд орны сахиус билээ. Бидний ажиллагаагаа зохиож буй газар маань Калапа бясалгалын төв буюу Шамбалын нийслэлийн нэрээр нэрлэгдсэн газар бид түүний авшгийг хүртэж дадлага бүтээлийг хийх аман дамжуулгыг хүлээн авах болно.

БУДДЫН САХИУС МАРИЧИ ОХИН ТЭНГЭР

Очирт хөлгөний зарим урсгалын ёсонд Маричиг мөн 21 Дарь эхийн 21 дэх нь буюу Гэрэл Бадруулагч Дарь эхийн нэг хувилсан дүр  гэж үздэг. Түүний лагшин жаргаж буй наран мэт өнгөтэй, гайхамшигтай үзэсгэлэнтэй оранж туяагаар гялалзсан хэмээдэг бөгөөд тэр нарны цацрагтай хамт цацарч, адистидаа хаа сайгүй түгээн хайрладаг гэдэг.

Түүний дадлага ч мөн Дулам Газүгийн Тахилга хийгч хүмүүст онцгой тустай болох бөгөөд авшиг хүртээж, Маричи бурханы өдөр тутмын дадлагын лүнг хүртээгээд зогсохгүй Ринбүчи түүний талаар номын айлдвар хийж, Асуулт Хариултын хэсэг оролцон та бидний сонирхсон асуултанд мөн хариулах болно. Авшгийн дараах дадлагын хэсгүүдийг ахлах шавь нараас удирдан мөн онлайнаар дамжуулах болно.

МАРИЧИ САХИУС БА РИНБҮЧИ БАГШИЙН ХООРОНДЫН БАРИЛДЛАГА

Маричи буюу Осэр Жэмма охин тэнгэр Ринбүчийг бүр бага жаахан сарлаг малладаг байх үеэс нь түүний амьдралд холбогдох болсон. Төвдийн хадархаг нутагт сарлаг хариулах амаргүй хэрэг бөгөөд зарим нэг нь алдагдаж хад асганы завсарт ороод нуугдаж орхих зэргээр чоно араатанд бариулчих гээд зовлон мундахгүй байсанд Ринбүчигийн гэрийнхэн нь түүнд Маричигийн тарнийг зааж өгснөөр маш жаахан байхаасаа сүсэглэн унших болсон гэдэг.

“Яагаад гэдгийг мэдэхгүй  ямар ч эргэлзээ үгүйгээр би түүнд итгэн биширч, зан үйлийг нь уламжиллын дагуу гүйцэтгэн тарнийг нь тоолдог байхдаа миний сарлагнуудад гай учрахгүй гэдэгт би огтхон ч эргэлздэггүй байлаа. Тэгээд ч тэд үргэлж эсэн мэнд байдаг болсон. Тэрхүү сэтгэлдээ баттай оршиж тарнийг нь тоо томшгүй олноор уншсан бөгөөд хэцүү бэрх үе тохиолдох тоолонд би сахиусандаа найддаг байлаа.”

“Төвөдүүд Маричид мөргөн залбирч явбал тустай гэцгээдэг. Гэвч хүн болгонд адилгүй гэдэг нь ойлгомжтой. Энэ бол хувийн барилдлага хийгээд бишрэлийн хэмжээ ямар байгаагаас шууд шалтгаална. Түүний адистидыг хүртэхийн тулд танд ямар ч эргэлзээ байх ёсгүй. Бага наснаасаа авахуулаад надад Маричи охин тэнгэрт итгэх гуйвшгүй итгэл төрсөн байсан. Тэгээд насан туршид минь барилдлага улам зузаарах болсон доо.”

ХЭН ҮҮНИЙГ ХҮРТЭЖ БОЛОХ БА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ

Аливаа нэгэн шалгуур үүнд үгүй бөгөөд хүссэн хүн бүхэнд зохимжтой байх болно.

ОНЛАЙНААР ХЭРХЭН ЯВАГДАХ

  • Авшиг хүртэх хүсэлтэй хүмүүс үүнд заавал бүртгүүлсэн байна. Тэгснээр сургалтын төвд тавигдах курсын материалуудад нэвтрэх боломжийг олж авна.
  • Авшгийг онлайнаар хүртэхэд тухайн цаг мөчид бидэнтэй хамтдаа холбогдож байж хүртэх боломжтой. Бичлэг хийгдэхгүй. Авшгийн өмнө танд хамгийн үнэн зөв байдлаар юу бэлтгэж хэрхэн хүртвэл зохих талаар туслах бага сага мэдээлэл очих болно. Хэрвээ та шаардлагатай эд зүйлсийг олж бэлтгэж чадахгүй бол санаагаа зовоох шаардлагагүй бөгөөд тэд цөм бэлэгдлийн шинж чанартайг ойлгох хэрэгтэй. Тэдэнгүйгээр ч авшгаа хүртэж болно. Хамгийн гол нь тухайн мөчид юу болж байгааг мэдэж байх хамгаас чухал. Зөвхөн тэнд байлцсанаар хүртчихлээ гэж үзэж бас болохгүй. Хүн болгонд үүнийг сайтар ойлгуулах үүднээс Ринбүчи авшигт зориулсан гарын авлагыг цахим ном хэлбэрээр бэлтгэж та бүхний гарт хүргэдэг бөгөөд тэр нь таны хувийн хэрэгцээнд зориулсан, зөвхөн авшиг хүртэхэд хэрэглэгдэх ном гэдгийг санаж өөр бусдад дамжуулах нь хориотой болохыг анхаарна уу. Цахим ном голдуу авшгийн өмнөх өдөр л хүмүүсийн гар дээр очдог бөгөөд имэйл линк авч амжаагүй байгаа бол авшгийн үеэр бидэнтэй хамтдаа уншаад явж бас болно. Хожимдолгүй бүртгүүлсэн байхад дор бүрнээ анхаарвал зохино.
  • Хэсэг тус бүрд зориулсан линкүүдийг та хүлээж авах болно.

БАГШИД ӨРГӨХ НОМЫН ХАРАМЖ

Авшгийн төгсгөлд багшдаа өргөл барьдаг заншил байдаг. Онлайнаар зайнаас явагдаж буй ажиллагаа тул хандив өргөхийг хүсвэл энд дарна уу.  

АСУУЛТ БАЙВАЛ

Tags:

Date

Jun 25 - 29 2022
Expired!

Time

Vienna, Austria Timezone
8:00 am - 6:00 pm

Local Time

  • Timezone: America/New_York
  • Date: Jun 25 - 29 2022
  • Time: 2:00 am - 12:00 pm
Category

Speaker

  • ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ
    ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ

    Шар Ханбрүл Жамбал Лодро Ринбүчи бол 20 хүртлээ Төвдөд сарлаг маллаж тарни тоолон амьдарч явжээ. Тэрээр бодьсадва нарын уярам түүх намтрыг сонссоор бишрэл сүжиг нэмэгдэж ар гэрээ ардаа орхиж, төвдийн Буддын бүхий л гол урсгалуудын хорин-тав гаруй мастеруудаар хичээл ном заалган явсан байна. Үл алагчлах үзлийг ийнхүү баримталж явсны дүнд тэрбээр Римэ \үл-ялгаварлах үзэлт\ Мастер хэмээн нэрлэгдэх болж, бодьсадва Акашагарбагийн хувилгаан Цагийн хүрдний аугаа мастер Нагваан Чойжин Жямцын хойд дүрээр танигдсан ажээ. Хэдийгээр түүний баримтлалын гол үндэс нь энэ хорвоо дээрх олон шашны урсгалын давуу талуудыг онцлох явдал боловч тэдгээрийн дотроос өөрийн уламжилж ирсэн Жонан-Шамбалын Урсгалд онцгойлон шүтэж явдаг байна. Барууны олон эрдэмтэдийн устаж үгүй болсон гэж тооцдог энэхүү Цагийн хүрдний өндөр шатны дадлагуудыг тэрбээр дотоод бие сэтгэлийг гадаад ертөнцтэй хоршуулан зохицолдуулж амьдрах гүнзгий аргууд хэмээн үздэг билээ.

    2014 оноос эхлээд Ханбрүл Ринбүчи системтэй тодорхой зааварчилгаа бүхий Цагийн хүрдний Замаар замнаж өөрийн нандин үнэнээ илрүүлэн гэгээрэлд хүрч болох талаар сурган дэлхийн гуч гаруй орноор аялаад байна. Хүмүүст сэтгэлийн уян хатан байдлаар хэрхэн ялгаварт үзлийг арилгаж, дэлхий ертөнцийг алтан эрин болгон хувиргаж болох нигүүсэл энэрэлд тулгуурласан нийгэмлэгийг бий болгох чин эрмэллэлээр ийнхүү номоо айлдан яваа нэгэн билээ.

QR Code