Дүйнхорын Ван Монголд 2022
You can attend 3 different ways.
1 – Come in person to the Terijl Resort World. There is no need to reserve a spot. Please bring a cushion to sit on.
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 6-р хороо, горхи тэрэлжийн цогцолбор газар мэлхий хадны баруун талд
2 – Watch the Empowerment on Suld TV. http://www.suldtv.mn/ or on Facebook https://www.facebook.com/SuldHDTV
3 – Watch it in our Dzokden zoom and gain access to the Khentrul Rinpoche’s restricted kalachakra empowerment guide book. Register at the bottom of the page for this option.
Энэ хуудас Монголоор бүртгүүлэх хүмүүст зориулагдсан болно. Энэ бол Монголын олон түмэнд Жонангийн урсгалын заншлын дагуу Дээд Тарнийн Ёсны даган соёрхол хүртэх боломжийг олгон буй ховор завшаан мөн. Энэ буянт явдал дэлхий дахинаа амгалан зохицол түгэн дэлгэрэх шалтгааныг бүтээх болтугай.
Энэ үйл явц Тэрэлж дэх Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд явагдаж өнгөрөх бөгөөд авшгийн ёслол бясалган төвлөрөхүйн уур амьсгал дор хэдэн өдрийн турш үргэлжлэх юм.
Ёслолын ажиллагаанд дэлхийн амгалан энхийн төлөө ерөөл, ёслолын бүжиг болон Жонангийн урсгалаар уламжилж ирсэн гэгээрлийн хот мандлын 3Д хувилбарыг дэлгэн үзүүлэх болно. Та бүх ёслолын туршид маш тодорхой зааварчилгааг даган явах бөгөөд юу хийж яаж байгаагаа хэзээ ямагт ухамсарлаж байх болно. Ном айлдвар, хэлэлцүүлэг, бясалгал, тарни хийгээд бусад тахилын зан үйлүүд таныг өөрийн тань дотоод оршихуйтай гүн гүнзгий холбоог тогтоож өгөх нь гарцаагүй.
БАЙРШИЛ
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 6-р хороо, горхи тэрэлжийн цогцолбор газар мэлхий хадны баруун талд
ГАРЫН АВЛАГА ТОВХИМОЛ
Бүртгэлд хамрагдсан хүмүүс монгол хэл дээр алхам тутмыг заан зааварчилсан товхимол хүлээн авах болно.
ЦАГИЙН ХҮРДНИЙ СУРГААЛЫН ТУХАЙ
Цагийн хүрдний сургаал бол өөрт хийгээд энэ ертөнцөд бие сэтгэлийн амгалан зохицлыг авчрах тухай сургаал юм. Цаг ба Хүрд гэдэг үгнээс бүтсэн энэхүү сургаал цаг хугацаа орон зай, үнэнийг хүлээн авч буй байдлыг үндсээр нь урвуулах утгатай. Энэ бол бидний өөрсдийн унаган мөн чанарын шим нь болдог билээ. Энэ сургаал сансар огторгуй хийгээд дотоод бие махбод, гэгээрсэн сэтгэлийг эвцэлдүүлэн зохицуулагч сургаал мөн. Буддын шашны бусад сургаалуудтай адилгүй, өөрийн нандин мөн чанараа ухамсарлахыг хүсэгч хэн бүхэнд машид ойлгомжтой нарийн тайлбарыг санал болгодгоороо онцлог юм. Энэ сургаал бидэнд тэргүүлшгүй дадуулан хэвшүүлсэн тэрхүү хязгаарлагдмал байдлаа ухамсарлаж, хязгааруудаа арилган хэмжээлшгүй хайр энэрлийн чадвараа нээн гаргах бололцоог олгодог.
ГЭГЭЭРЭЛД ХҮРГЭХ ТӨГС СИСТЕМ
Төвдийн Буддын шашны Жонангийн Урсгал тодорхой томруун аргаар алхам бүрийг зааварчлан шавь нарыг хөтлөн гэгээрэлд хүргэх бүрэн төгс системын учгийг атгадаг. Энэ урсгал олон гэгээрсэн мэргэдүүдийн замнасан Очирт Зургаан Йог хэмээх төгсгөлийн зэргийг эзэмшсэнээрээ онцгой алдартай билээ. Ялангуяа сахил санваар үгүй Барууны энгийн иргэдэд энэ талаар зааж сургасан нь асар ховор юм. Жонангийн Егүзэрүүд голдуу Гималайн уулсын хадны агуй хийд орон зэрэгт бясалгал бүтээлээ хийсээр байхыг илүүд үздэг хэдий ч Ханбрүл Ринбүчи тэрхүү нандин сургаалыг дэлхий даяар дэлгэрүүлэн, Барууныханд англи хэл дээр номлох явдлыг амьдралынхаа зорилго болгосон ажээ. Ингэснээр эрэгтэй эмэгтэй аль ч бясалгагч нар өдөр тутмынхаа амьдралд өөрсдийн туйлын мөн чанарын гол шимийг ямагт ухамсарлаж байх болно хэмээн тэр найдаж байгаа билээ.
Цагийн Хүрдэн ба Дэлхийн Энх Тайван
Шагжаамүни Бурхан Багш билгүүний зүрхэн судраа номлож байхтай нэгэн зэрэг Шамбалын Хаанд айлдсан Цагийн хүрдний Дандарын сургаалдаа энэ ертөнц дээр амгалан жаргалан урган цэцэглэхийг зөгнөн хэлсэн байдаг. Амгалан зохицлын Алтан Эринийг эхлүүлэх явдлыг шамдуулахад хүч нэмрээ оруулах зорилгоор Ханбрүл Ринбүчи шавь нараа ерөөн адислахад чинхүү анхаарлаа хандуулан яваа юм. Эртний энэхүү баян болоод өвөрмөц билгүүнийг хүссэн хүн болгонд газар бүхэнд чадварынх нь хирээр олдоцтой болгож байгаа хэрэг юм.
МЭДЭЭЛЛИЙН ЛИНКҮҮД \англи хэл дээр\
3Д хэвлэлийн талаар Трайсикл Сэтгүүлд гарсан нийтлэл
Ханбрүл Ринбүчигийн вэбсайт болон Намтар
Соундклоуд апп дээрх сонсдог хичээлүүд
Ю-тюб дэх үнэгүй хичээлүүд \зарим нь монгол орчуулгатай буй\
БАЙРЛАХ ГАЗАР
Авшгийн үйл ажиллагаанд оролцох хүмүүсийн байрлах газрын талаар мэдээллийг удахгүй нэмэлтээр оруулах болно.
БАЙРЛАХ ГАЗАР
Авшгийн үйл ажиллагаанд оролцох хүмүүсийн байрлах газрын талаар мэдээллийг удахгүй нэмэлтээр оруулах болно.
НЭМЭЛТ АСУУЛТ БАЙВАЛ
Email: [email protected] хаягаар цахим шуудан илгээнэ үү.
Speaker
-
ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ
Шар Ханбрүл Жамбал Лодро Ринбүчи бол 20 хүртлээ Төвдөд сарлаг маллаж тарни тоолон амьдарч явжээ. Тэрээр бодьсадва нарын уярам түүх намтрыг сонссоор бишрэл сүжиг нэмэгдэж ар гэрээ ардаа орхиж, төвдийн Буддын бүхий л гол урсгалуудын хорин-тав гаруй мастеруудаар хичээл ном заалган явсан байна. Үл алагчлах үзлийг ийнхүү баримталж явсны дүнд тэрбээр Римэ \үл-ялгаварлах үзэлт\ Мастер хэмээн нэрлэгдэх болж, бодьсадва Акашагарбагийн хувилгаан Цагийн хүрдний аугаа мастер Нагваан Чойжин Жямцын хойд дүрээр танигдсан ажээ. Хэдийгээр түүний баримтлалын гол үндэс нь энэ хорвоо дээрх олон шашны урсгалын давуу талуудыг онцлох явдал боловч тэдгээрийн дотроос өөрийн уламжилж ирсэн Жонан-Шамбалын Урсгалд онцгойлон шүтэж явдаг байна. Барууны олон эрдэмтэдийн устаж үгүй болсон гэж тооцдог энэхүү Цагийн хүрдний өндөр шатны дадлагуудыг тэрбээр дотоод бие сэтгэлийг гадаад ертөнцтэй хоршуулан зохицолдуулж амьдрах гүнзгий аргууд хэмээн үздэг билээ.
2014 оноос эхлээд Ханбрүл Ринбүчи системтэй тодорхой зааварчилгаа бүхий Цагийн хүрдний Замаар замнаж өөрийн нандин үнэнээ илрүүлэн гэгээрэлд хүрч болох талаар сурган дэлхийн гуч гаруй орноор аялаад байна. Хүмүүст сэтгэлийн уян хатан байдлаар хэрхэн ялгаварт үзлийг арилгаж, дэлхий ертөнцийг алтан эрин болгон хувиргаж болох нигүүсэл энэрэлд тулгуурласан нийгэмлэгийг бий болгох чин эрмэллэлээр ийнхүү номоо айлдан яваа нэгэн билээ.