fbpx
Home онлайн ХАНБРҮЛ РИНБҮЧИ БОЛОН ТҮҮНИЙ УУГАН ШАВЬ нарын хамт явагдах

ХАНБРҮЛ РИНБҮЧИ БОЛОН ТҮҮНИЙ УУГАН ШАВЬ нарын хамт явагдах

ЕРӨНХИЙ ДҮР ЗУРАГ

Бясалгалын Талаар

Хүмүүн бид өөрийгөө эцэс төгсгөлгүй эрж хайх боловч өөрт хэдийнэ буй тэрхүү унаган мөн чанараа таньж огт чаддаггүй билээ. Манай энэ удаагийн  дадлага бол бидний өөөрийгөө хэмээн бодож байгаа болон үнэн хэрэгтээ хэн болохын маань хооронд байгаа тэр ангалыг дүүргэн нөхөхөд зориулагдсан дадлага ажээ. Бидний зорилго бол мунхагт суурилсан төөрөгдлийн би хэмээх мэдрэмжээ хувирган саруул билгүүнээс ургасан өөрийн үүсгэлээр Бурханлаг-чанартайгаа ойртож очих явдал юм.

Энэхүү бясалгал бол Төвдийн Буддын эртний Жонанва урсгалаар уламжилж ирсэн номлолын дагуу бурханлаг үнэн мөн чанараа ухамсарлах итгэл сэтгэлийг хөгжүүлэхэд туслах таатай боломж билээ. Тэгэхээр Дүйнхор бурханыг бүтээх бясалгал, Цагийн хүрдний Цог өргөх зан үйл, Гүрү Пужа болон бусад эглийн үйлдлээр өөрийн нандин үнэнээ илрүүлэх хэд хэдэн мэргэн аргуудтай танилцах болно.

Дүйнхорын Ван хүртсэн болоод Урьдчилсан бэлтгэлийн Нгондро дадлагуудыг авлага болгон буй шавь нарын хувьд сурсан мэдсэнээ амьдрал дээр дадлага болгон буян хишгээ ихээр арвижуулан хураах зохимжтой нөхцөл бүрдэж байгааг хэлэхэд илүүц билээ. Урьд үүнийг дадуулсаар ирсэн хуучин шавь нарын хувьд очирт ахан дүүсийнхээ хамтын хүчээр дадуулахын хүчирхэгийг нэгэнтээ ухаарах боломж мөн гэдгийг эцэст нь хэлэх байна.

Ханбрүл Ринбүчи Австрали дахь алслагдмал зайнаас удирдан, Австри улсын Виенна хот дахь Калапа Бясалгалын Төвийн ахлах шавь нар дадлагыг гүйцэтгэнэ.

ХУВААРЬ
Өдөр цагуудыг Төв Европын буюу Виенна хотын цагаар тохируулсан тул өөрийн оршин буй цагийн бүсэд шилжүүлэн байж оролцоно уу.

8 сарын 19-ний Пүрэв гаригт

19:00 – 20:30 Жонангийн урсгалын Цагийн хүрдний сургаалын танилцуулга. Гадаад Бэлтгэлийн Зэрэг. Аврал Одуулах ба Бодь сэтгэл Үүсгэх.

8 сарын 20-ний Баасан гаригт

09:00 – 10:30 Базарсадын Ариусгал, Мандал Өргөх, Язгуурын Гүрү Йог.

11:00 – 12:30 Дотоод Цагийн Хүрдний сургаалыг тайлбарласан Ринбүчигийн номлол.

16:30 – 18:00 Дотоод Цагийн хүрдний Дадлага, Долбубагийн Гүрү Йог.

8 сарын 21-ний Бямба гаригт

09:00 – 10:30 Дотоод Цагийн хүрдний дадлага, Сэдэл Засах Дадлага ба асуулт хариулт.

14:00 – 15:30 Дотоод Цагийн хүрдний Дадлага, Зүрхийг Гэгээрүүлэхүй судар.

19:00 – 20:30 Сэдэл Засах Дадлага ба Гүрү Пужа.

8 сарын 22-ны Ням гаригт \Шинийн 15\

09:00 – 10:30 Дотоод Цагийн хүрдэн, Дарнатын Гүрү Йог.

11:00 – 13:00 Сэдэл Засах, Дотоод Цагийн хүрдэн, Төгс Цагийн хүрдэн ба Цог Өргөх, Төгсгөлийн Ерөөл.

Date

Aug 19 - 22 2021
Expired!

Local Time

  • Timezone: America/New_York
  • Date: Aug 19 - 22 2021
Category

Speaker

  • ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ
    ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ

    Шар Ханбрүл Жамбал Лодро Ринбүчи бол 20 хүртлээ Төвдөд сарлаг маллаж тарни тоолон амьдарч явжээ. Тэрээр бодьсадва нарын уярам түүх намтрыг сонссоор бишрэл сүжиг нэмэгдэж ар гэрээ ардаа орхиж, төвдийн Буддын бүхий л гол урсгалуудын хорин-тав гаруй мастеруудаар хичээл ном заалган явсан байна. Үл алагчлах үзлийг ийнхүү баримталж явсны дүнд тэрбээр Римэ \үл-ялгаварлах үзэлт\ Мастер хэмээн нэрлэгдэх болж, бодьсадва Акашагарбагийн хувилгаан Цагийн хүрдний аугаа мастер Нагваан Чойжин Жямцын хойд дүрээр танигдсан ажээ. Хэдийгээр түүний баримтлалын гол үндэс нь энэ хорвоо дээрх олон шашны урсгалын давуу талуудыг онцлох явдал боловч тэдгээрийн дотроос өөрийн уламжилж ирсэн Жонан-Шамбалын Урсгалд онцгойлон шүтэж явдаг байна. Барууны олон эрдэмтэдийн устаж үгүй болсон гэж тооцдог энэхүү Цагийн хүрдний өндөр шатны дадлагуудыг тэрбээр дотоод бие сэтгэлийг гадаад ертөнцтэй хоршуулан зохицолдуулж амьдрах гүнзгий аргууд хэмээн үздэг билээ.

    2014 оноос эхлээд Ханбрүл Ринбүчи системтэй тодорхой зааварчилгаа бүхий Цагийн хүрдний Замаар замнаж өөрийн нандин үнэнээ илрүүлэн гэгээрэлд хүрч болох талаар сурган дэлхийн гуч гаруй орноор аялаад байна. Хүмүүст сэтгэлийн уян хатан байдлаар хэрхэн ялгаварт үзлийг арилгаж, дэлхий ертөнцийг алтан эрин болгон хувиргаж болох нигүүсэл энэрэлд тулгуурласан нийгэмлэгийг бий болгох чин эрмэллэлээр ийнхүү номоо айлдан яваа нэгэн билээ.

QR Code