fbpx
Гэр Австрали онлайн Онланаар Хайр дурлал, Хүмүүсийн харилцаа ба Очирт Хөлгөний зам сэдвээр Ханбрүл Ринбүчитэй ярилцах

Онланаар Хайр дурлал, Хүмүүсийн харилцаа ба Очирт Хөлгөний зам сэдвээр Ханбрүл Ринбүчитэй ярилцах

Хуваарь Цагийн бүсээр:   2021\12\5


Мелбурн 22:00                                                                                                                                              Хонг Конг, Монгол, Шанхай 19:00                                                                                                            Виенна 12:00                                                                                                                                                 Нью Йорк Зүүн эрэг 6:00                                                                                                                               Сан Франциско Баруун эрэг 3:00

Хайр дурлал ба хүмүүсийн харилцаа сүсэг бишрэлтэй хүмүүсийн хувьд ямар байвал зохих талаар хүмүүс Ринбүчигээс ихэд асууж байгаа учраас Ринбүчи сайхан сэтгэл гарган бидэнтэй тэр талаар ярилцахаар зөвшөөрсөн юм. Энэ тал дээр хүмүүсийн сонирхдог буюу төөрөлддөг асуултууд голдуу амьдралд тохиодох явдлуудыг замнах замаа болгон ашиглаж сурах гэдэгтэй холбогдож гардаг Номын нөхдийн дунд янаг амрагийн харилцаа байж болох уу? Очирт хөлгөнийг анхааран авлага болгохын тулд гэр бүлээ орхих хэрэгтэй юү? Салах хэрэгтэй юү? Цаашид хэзээ ч секс хийж болохгүй юу? гэсэн асуудтууд байдаг. Эдгээр нь орчин цагт дандарын авшиг хүртэх гэдгийн утга учрыг ойлгох тал дээр будилж төөрөлдөх, сэтгэл хөөрөн буруу ойлгох, үл ойлгох явдал их байдагтай холбоотой гардаг асуултууд билээ. Ринбүчи тэр бүхэнд хариулт өгөх учраас та бүхэн асуух асуултаа бэлдэн ирж өргөнөөр оролцоно уу.

Please click the link below to join the webinar:
|https://us02web.zoom.us/j/86030237280?pwd=Nk9GRjVzYlY0QkhEaVJZUDRIWTI5UT09
Webinar ID: 860 3023 7280
Passcode: 108108

Offer Dana to Rinpoche
https://dzokden.org/donations/dana-for-rinpoche/

Шошго:

Огноо

Dec 05 2021
Хугацаа дууссан!

Цаг хугацаа

Check the schedule for your local timezone
3:00 am - 5:00 am

Орон нутгийн цаг

  • Цагийн бүс: America/New_York
  • Огноо: Dec 05 2021
  • Цаг: 6:00 am - 8:00 am

Илтгэгч

  • ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ
    ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ

    Шар Ханбрүл Жамбал Лодро Ринбүчи бол 20 хүртлээ Төвдөд сарлаг маллаж тарни тоолон амьдарч явжээ. Тэрээр бодьсадва нарын уярам түүх намтрыг сонссоор бишрэл сүжиг нэмэгдэж ар гэрээ ардаа орхиж, төвдийн Буддын бүхий л гол урсгалуудын хорин-тав гаруй мастеруудаар хичээл ном заалган явсан байна. Үл алагчлах үзлийг ийнхүү баримталж явсны дүнд тэрбээр Римэ \үл-ялгаварлах үзэлт\ Мастер хэмээн нэрлэгдэх болж, бодьсадва Акашагарбагийн хувилгаан Цагийн хүрдний аугаа мастер Нагваан Чойжин Жямцын хойд дүрээр танигдсан ажээ. Хэдийгээр түүний баримтлалын гол үндэс нь энэ хорвоо дээрх олон шашны урсгалын давуу талуудыг онцлох явдал боловч тэдгээрийн дотроос өөрийн уламжилж ирсэн Жонан-Шамбалын Урсгалд онцгойлон шүтэж явдаг байна. Барууны олон эрдэмтэдийн устаж үгүй болсон гэж тооцдог энэхүү Цагийн хүрдний өндөр шатны дадлагуудыг тэрбээр дотоод бие сэтгэлийг гадаад ертөнцтэй хоршуулан зохицолдуулж амьдрах гүнзгий аргууд хэмээн үздэг билээ.

    2014 оноос эхлээд Ханбрүл Ринбүчи системтэй тодорхой зааварчилгаа бүхий Цагийн хүрдний Замаар замнаж өөрийн нандин үнэнээ илрүүлэн гэгээрэлд хүрч болох талаар сурган дэлхийн гуч гаруй орноор аялаад байна. Хүмүүст сэтгэлийн уян хатан байдлаар хэрхэн ялгаварт үзлийг арилгаж, дэлхий ертөнцийг алтан эрин болгон хувиргаж болох нигүүсэл энэрэлд тулгуурласан нийгэмлэгийг бий болгох чин эрмэллэлээр ийнхүү номоо айлдан яваа нэгэн билээ.

QR код