Гэр онлайн Шамбалын орон болон Цагийн хүрдний сургаалын талаар Ханбрүл Ринбүчигийн бичсэн номнуудыг олонд танилцуулах Номын Нээлт, гарын үсэг зурах ажиллагаа

Шамбалын орон болон Цагийн хүрдний сургаалын талаар Ханбрүл Ринбүчигийн бичсэн номнуудыг олонд танилцуулах Номын Нээлт, гарын үсэг зурах ажиллагаа

Номын Баярын Талаар
Шар Ханбрүл Жамбал Лодой Ринбүчигийн 6 номын нээлтийн баярт та бүхнийг урьж байна. Монгол хэл дээр орчуулагдсан эдгээр номонд Цагийн хүрдний тантрын сургаал болон Шамбалын орны талаар дэлгэрэнгүй толилуулсан буй. Энэ бол бидний сүүлийн 5 жилийн нөр их хөдөлмөрийн үр шим бөгөөд Калачакра болон Шамбалын номлолтой хүмүүсийг гүн гүнзгий барилдлага тогтооход туслах зорилготой билээ. Хүн болгон өөрийн сэтгэлийн үнэн мөн чанарыг илрүүлж Шамбалын оронтой холбогдсоноор  хоёр дахь Алтан Эринийг авчрахад хүчин зүтгэлээ гарган туслаасай гэсэн Ринбүчигийн чин хүсэл ерөөлөөр болох болтугай.

Хаана
Монголын Үндэсний Төв Номын Сан
Үнэт Ховор Номын Музейд болно.
Chinggis Ave 4, Ulaanbaatar, Mongolia

Хэзээ
2022 оны 7 сарын 29-ний 11:00- 13:00
Та номын баярт оролцохоос гадна мөн онлайнаар лайв үзэх боломжтой.

Гарын үсэг зуруулан худалдаж авч болох номууд:

  1. Шамбалын Нууцыг Задлахуй
  2. Очирт Хөлгөний Гүнзгий замын Нуугдмал Эрдэнэ
  3. Сэтгэлийн мөн чанараа нээхүй, Боть 1
  4. Сэтгэлийн мөн чанараа нээхүй, Боть 2
  5. Сэтгэлийн мөн чанараа нээхүй, Боть 3
  6. Уламжлалт Бясалгалын Гарын Авлага

Номын Талаар
Номуудын танилцуулга болон ажиллагааны талаар мэдэхийг хүсвэл энд дар
Link to be added.

Огноо

Jul 29 2022
Хугацаа дууссан!

Цаг хугацаа

Mongolian Timezone
11:00 am - 1:00 pm

Орон нутгийн цаг

  • Цагийн бүс: Europe/Paris
  • Огноо: Jul 29 2022
  • Цаг: 5:00 am - 7:00 am

Байршил

Монгол Улсын Үндэсний Номын Сан
Chinggis Ave 4, Ulaanbaatar, Mongolia
Вэб сайт
https://nationallibrary.mn/
Ангилал

Илтгэгч

  • ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ
    ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ

    Шар Ханбрүл Жамбал Лодро Ринбүчи бол 20 хүртлээ Төвдөд сарлаг маллаж тарни тоолон амьдарч явжээ. Тэрээр бодьсадва нарын уярам түүх намтрыг сонссоор бишрэл сүжиг нэмэгдэж ар гэрээ ардаа орхиж, төвдийн Буддын бүхий л гол урсгалуудын хорин-тав гаруй мастеруудаар хичээл ном заалган явсан байна. Үл алагчлах үзлийг ийнхүү баримталж явсны дүнд тэрбээр Римэ \үл-ялгаварлах үзэлт\ Мастер хэмээн нэрлэгдэх болж, бодьсадва Акашагарбагийн хувилгаан Цагийн хүрдний аугаа мастер Нагваан Чойжин Жямцын хойд дүрээр танигдсан ажээ. Хэдийгээр түүний баримтлалын гол үндэс нь энэ хорвоо дээрх олон шашны урсгалын давуу талуудыг онцлох явдал боловч тэдгээрийн дотроос өөрийн уламжилж ирсэн Жонан-Шамбалын Урсгалд онцгойлон шүтэж явдаг байна. Барууны олон эрдэмтэдийн устаж үгүй болсон гэж тооцдог энэхүү Цагийн хүрдний өндөр шатны дадлагуудыг тэрбээр дотоод бие сэтгэлийг гадаад ертөнцтэй хоршуулан зохицолдуулж амьдрах гүнзгий аргууд хэмээн үздэг билээ.

    2014 оноос эхлээд Ханбрүл Ринбүчи системтэй тодорхой зааварчилгаа бүхий Цагийн хүрдний Замаар замнаж өөрийн нандин үнэнээ илрүүлэн гэгээрэлд хүрч болох талаар сурган дэлхийн гуч гаруй орноор аялаад байна. Хүмүүст сэтгэлийн уян хатан байдлаар хэрхэн ялгаварт үзлийг арилгаж, дэлхий ертөнцийг алтан эрин болгон хувиргаж болох нигүүсэл энэрэлд тулгуурласан нийгэмлэгийг бий болгох чин эрмэллэлээр ийнхүү номоо айлдан яваа нэгэн билээ.

QR код