Гэр Дүйнхорын Ван Онлайнаар

Дүйнхорын Ван Онлайнаар

Энэ бол дээд тарнийн ёсыг дагах гайхамшигтай, ховор боломж гэдгийг хэн ч ойлгохгүй гэж найдаж байна. Ринбүүчи дэлхий даяар халдварт өвчин тархсаны улмаас ер бусын нөхцөл байдалд Австрали руу аялах боломжгүй хүмүүст зориулж онлайнаар санаачлахыг зөвшөөрч байна.

Энэ үйл явдал маань дэлхий даяар амгалан зохицол дэлгэрэх үйлсэд ихээхэн тусыг авчирна хэмээн бид найдаж байгаа бөгөөд авшгийн ёслол бясалган төвлөрөхүйн уур амьсгалд хэдэн өдрийн турш үргэлжлэх юм. Өөр өөрсдийн амьдран сууж буй орон нутгийн цагаар тооцоолон оролцоно уу. Ёслолын ажиллагаанд дэлхийн амгалан энхийг ерөөх залбирал, ёслолын бүжиг болон Жонангийн урсгалаар уламжилж ирсэн гэгээрлийн хот мандлын 3Д хувилбарыг дэлгэн үзүүлэх болно. Та бүх ёслолын туршид маш тодорхой зааварчилгааны дагуу хөтлүүлэн явах бөгөөд юу хийж яаж байгаагаа ямагт ухамсарлаж байх болно. Ном айлдвар, хэлэлцүүлэг, бясалгал, тарни хийгээд бусад тахилын зан үйлүүд таныг өөрийн тань дотоод оршихуйтай гүн гүнзгий холбоог тогтоож өгөх нь гарцаагүй.

АВШГИЙН ГАРЫН АВЛАГА ТОВХИМОЛ
Онлайнаар бүртгүүлсэн хүмүүст зориулж бид англи, хятад, итали, испани, португал, унгар, румини, франц ба монгол хэл дээр алхам тутмыг заан зааварчилсан товхимол Е-номыг илгээх болно.

ЦАГИЙН ХҮРДНИЙ ТАЛААР
Цагийн хүрдний сургаал бол өөрт хийгээд энэ ертөнцөд бие сэтгэлийн амгалан зохицлыг авчрах тухай сургаал юм. Цаг ба Хүрд гэдэг үгнээс бүтсэн энэхүү сургаал цаг хугацаа орон зай, үнэнийг хүлээн авч буй байдлыг үндсээр нь урвуулах утгатай. Энэ бол бидний өөрсдийн унаган мөн чанарын шим нь болдог билээ. Энэ сургаал сансар огторгуй хийгээд дотоод бие махбод, гэгээрсэн сэтгэлийг эвцэлдүүлэн зохицуулагч сургаал мөн. Буддын шашны бусад сургаалуудтай адилгүй, өөрийн нандин мөн чанараа ухамсарлахыг хүсэгч хэн бүхэнд машид ойлгомжтой нарийн тайлбарыг санал болгодгоороо онцлог юм. Энэ сургаал бидэнд урьд цагийн дадуулан хэвшүүлсэн хязгаарлагдмал байдлаа ухамсарлаж, хязгааруудаа арилган хэмжээлшгүй хайр энэрлийн чадвараа нээн гаргах бололцоог олгодог.

ГЭГЭЭРЭЛД ХҮРГЭХ ТӨГС СИСТЕМ
Төвдийн Буддын шашны Жонангийн Урсгал тодорхой томруун аргаар алхам бүрийг зааварчлан шавь нарыг хөтлөн гэгээрэлд хүргэх бүрэн төгс системын учгийг атгадаг. Энэ урсгал олон гэгээрсэн мэргэдүүдийн замнасан Очирт Зургаан Йог хэмээх төгсгөлийн зэргийг эзэмшсэнээрээ онцгой алдаршсан билээ. Ялангуяа сахил санваар үгүй Барууны энгийн иргэдэд энэ талаар зааж сургасан нь асар ховор юм. Жонангийн Егүзэрүүд голдуу Гималайн уулсын хадны агуй хийд орон зэрэгт бясалгал бүтээлээ хийсээр байхыг илүүд үздэг хэдий ч Ханбрүл Ринбүчи тэрхүү нандин сургаалыг дэлхий даяар дэлгэрүүлэн, Барууныханд англи хэл дээр номлох явдлыг амьдралынхаа зорилго болгосон ажээ. Ингэснээр эрэгтэй эмэгтэй аль ч бясалгагч нар өдөр тутмынхаа амьдралд өөрсдийн туйлын мөн чанарын гол шимийг ямагт ухамсарлаж байх болно хэмээн тэр найдаж байгаа билээ.

Цагийн Хүрдэн ба Дэлхийн Энх Тайван
Шагжаамүни Бурхан Багш билгүүний зүрхэн судраа номлож байхтай нэгэн зэрэг Шамбалын Хаанд айлдсан Цагийн хүрдний Дандарын сургаалдаа энэ ертөнц дээр амгалан жаргалан урган цэцэглэхийг зөгнөн хэлсэн байдаг. Амгалан зохицлын Алтан Эринийг эхлүүлэх явдлыг шамдуулахад хүч нэмрээ оруулах зорилгоор Ханбрүл Ринбүчи шавь нараа ерөөн адислахад чинхүү анхаарлаа хандуулан яваа юм. Эртний энэхүү баян болоод өвөрмөц билгүүнийг хүссэн хүн болгонд газар бүхэнд чадварынх нь хирээр олдоцтой болгож байгаа хэрэг юм.

МЭДЭЭЛЛИЙН ЛИНКҮҮД \англи хэл дээр\
3Д хэвлэлийн талаар Трайсикл Сэтгүүлд гарсан нийтлэл
Цагийн хүрдний Хот Мандал
Соундклоуд апп дээрх сонсдог хичээлүүд
Ю-тюб дэх үнэгүй хичээлүүд \зарим нь монгол орчуулгатай буй\

Ханбрүл Ринбүчи таныг чадвал хэсэг тус бүрд нэг бүрчлэн байлцаасай хэмээн хүсэж байгаа бөгөөд жинхэнэ авшиг хүртээх ажиллагааны аль ч хэсгүүд бичлэг хийгдэж үлдэхгүй болохыг анхааруулж байна. Тухайн цаг үед нэгэн зэрэг оролцож байж л түүнийг хүртэх боломжтой. Тиймээс авшиг ван хүртэх сонирхолтой хүмүүс заавал тухайн хоромд хамтдаа байж хүртэх боломжтойг сануулья. Номлол айлдварын зарим хэсгүүд өөр цагийн бүсүүдэд амьдарч буй хүмүүст хэрэглүүлэх зорилгоор бичлэгт хадгалагдаж үлдэнэ. Хүн болгонд цахим шуудангаар тухай даруйд нь хариу өгөх боломж бага байгаагаас “ШААРДЛАГАТАЙ” гэж тодруулсан хэсэг болгонд заавал биеэр холбогдон оролцохыг зөвлөж байна.            Нийтэд – гэсэн тодруулгатай хэсгүүд олон нийтэд  зориулан шууд дамжуулга хийгдэнэ. Мөн бүртгүүлсэн хүмүүс түүнд багтах болно.         Тусгай – гэсэн тодруулгатай хэсгүүд зөвхөн албан ёсоор бүртгүүлсэн хүмүүст л холбогдох боломжтойг анхаарна уу. (edited) 

UТС + 8\НКТ – Шанхай, Монгол, Сингапур, Тайванд (edited)
АВШГИЙН ӨМНӨХ АЖИЛЛАГААНУУД
7 сарын 21-ний Лхагва гаригт 17:30
Нээлтийн Зан Үйл, Авшигт Бэлтгэх ажиллагаа \Нийтэд\Заавал тухайн цаг үед байж үзэх албагүй, сүүлд бичлэгийг Зогдэнгийн Сургалтын Төвийн хуудаснаас олж үзэх бололцоотой.\
https://us02web.zoom.us/j/83667772086?pwd=eFpEcnhxVHpzYXBWcndxNTRGSWF3UT09
Passcode: 636108
Webinar ID: 836 6777 2086

7 сарын 22-ны  Пүрэв гаригт 17:30  
Цагийн хүрдэн, Шамбалын орон, Дэлхийн энх тайвны талаарх номлол төвд хэл дээр явагдана. Орчуулга аль ч хэл дээр хийгдэхгүй.

བོད་སྐད་ཀྱི་འཆད་ཁྲིད་དུས་འཁོར་དབང་ཆེན་དང་བྱང་ཤམྦྷ་ལའི་ཞིང་ཁམས་གསལ་བཤད།
ཕྱི་ཟླ་༧ ཚེས་༢༢ གྲོང་ཁྱེར་Melbourne གྱི་དགོང་མོའི་ཆུ་ཚོད་༧ དང་ཕྱེད་སྟེང་དྲྭ་ཐོག facebook youtube zoom བརྒྱུད་དེ་འཆད་ཁྲིད།

འཛམ་གླིང་ཞི་བདེ་ཁ་ཙམ་མ་ཡིན་པའི། །ངེས་དོན་རྫོགས་ལྡན་གསར་བའི་བདེ་སྐྱིད་མཆོག །འདོད་ན་ཤམྦྷ་ལ་ཡི་ཡིན་ལུགས་དང་། །དུས་ཀྱི་འཁོར་ལོའི་དབང་གི་རིམ་པ་རྣམས། །ཁ་གསལ་དོན་ལྡན་ལག་ཏུ་ལེན་ཤེས་པ། །དྲི་མེད་ལུང་དང་རིགས་པས་གཏན་ལ་ཕབ། །གོ་བར་གྱིས་ཤིག་སྐལ་ལྡན་རིགས་ཀྱི་ཚོགས། །
།དུས་འཁོར་དབང་ཆེན་ཤམྦྷ་ལ་ཡི་ཆོས། །དེ་ཉིད་འཛམ་གླིང་ཞི་བདེའི་འབྱུང་གནས་མཆོག །རང་གཞན་ཕན་བདེའི་ལམ་བཟང་དེ་འཇུག་པའི། །ངེས་གསང་རྫོགས་ལྡན་ཆོས་ཀྱི་རྒྱལ་རྔ་ཉོན། །
རང་གིས་རང་ཉིད་བླུན་པོར་མི་འཇོག་པར། །ཉོན་དང་གོ་ལ་སོམས་དང་རྟོགས་ངེས་པའི། །བྱིས་པའི་གོམ་ཁ་ཁྲིད་པའི་བྱམས་བརྩེ་ཡོད། །ཟབ་དོན་རིམ་གྱིས་རྟོགས་པའི་ལེགས་བཤད་ཡིན། །
No translation is offered to this livestream teaching.

https://us02web.zoom.us/j/83533374143?pwd=RkM5M3JqeHBHbG9QYkpQbm5XQ05JZz09
Passcode: 108108
Webinar ID: 835 3337 4143

7 сарын 23-ны 17:30 Олон түмнийг хамгаалан ариусгах зан үйл, Ариун тангаргаа ухаарахуй. \Энэ хэсэгт байлцах ШААРДЛАГАТАЙ боловч нөхөж үзэх мөн бололцоотой\
https://us02web.zoom.us/j/89512929786?pwd=VWdEUjY1bVBzRUNpeThqZm9BZUxSUT09
Passcode: 636108
Webinar ID: 895 1292 9786

 

ЗӨВХӨН БҮРТГҮҮЛСЭН ХҮМҮҮСТ ТУСГАЙЛАН 

7 сарын 24-ний  Баасан гаригт
08:00-09:00  – Авшигт зориулсан бэлтгэл \Оролцвол сайн. Гэхдээ заавал биш. Бичлэг хийгдэхгүй\

09:00- 12:00 Цагийн хүрдний Авшиг 1-р Хэсэг \Шаардлагатай. Зөвхөн тухайн цагт байж хүртэнэ\.

13:00 – 14:30 Цагийн хүрдэнг хэрхэн анхааран авлага болгох тухай. Сахил тангарганы талаар Асуулт ба Хариулт. \Оролцвол сайн. Бичлэг хийгдэнэ.\

15:00 – 16:00 Авшигт Зориулсан Мөргөл Залбирал \Оролцвол сайн боловч заавал биш\.

7 сарын 25-ны Ням гаригт
08:00- 09:00 Авшигт Зориулсан Мөргөл Залбирал \Оролцвол сайн боловч заавал биш\.

09:00 – 12:00 Цагийн хүрдний Авшиг 2-р Хэсэг \Шаардлагатай\.

12:45 – 13:45 Цагийн хүрдний Цог өргөх Зан Үйл. Гүрү Пужа. \Оролцвол сайн\. 

14:15 – 14:45 Авшгийн Дараах Ажиллагаа. Усан Тахил Өргөх Зан Үйл. \Оролцвол сайн\.

АВШГИЙН АЖИЛЛАГАА ХЭРХЭН ЯВАГДАХ ТУХАЙ
1. Авшиг хүртэх хүсэлтэй хүн болгон бүртгүүлэх шаардлагатай. Өөрийн хэлийг сонгоно. Танд бүртгүүлсний тань баталгаа болгон цахим шуудам илгээнэ.

2. Авшгийн ёслолын өмнө түүнийг бүрэн дүүрэн ашиглах бололцоо олгосон мэдээлэл гарын авлага зэргийг хүлээн авна. Танд тэдгээрийн хүлээн авах боломж гараагүй бол санаа зовох хэрэггүй бөгөөд тэд үнэндээ бэлэгдлийн чанартай зүйлс болохыг ойлгож ухаарах хэрэгтэй. Юу болж хаана яваагаа сайтар ухамсарлаж байх нь хамгаас чухал юм. Зүгээр авшигийн ёслолд оролцлоо гээд та түүнийг хүртчихлээ гэсэн үг биш. Та сэтгэлээ бүрэн нээлттэй байлгаж алхам болгоноо ухаарч байх ёстой. Тиймээс Ринбүчи олон өөр хэл дээр авшгийн гарын авлага номыг цахим ном хэлбэрээр олгож байгаа юм. Та номоо бусадтай хуваалцах юмуу өөр хэн нэгнийг авшигийн ёслолд дур мэдэн хамруулах эрхгүй, зөвхөн өөрийн хувийн хэрэгцээнд ашиглах учиртайг анхаарна уу. Энэ бол таны хувийн хэрэглээнд л гагцхүү зориулагдах ёстой. Ринбүчи авшгийн гарын авлагыг голдуу авшгийн урд өдөр л таны гар дээр хүргэдэг заншилтай боловч техникын саатал гарсан тохиолдолд ЗҮҮМ апп-аар дамжуулан нэгэн зэрэг уншаад дагаж явж болох хувилбар бий. Бүртгүүлэх үедээ хүсэлтээ тавьбал бид таныг ийм боломжоор хангахыг хичээх болно.

3. Авшгийн хэсэг тус бүрд оролцох ЗҮҮМ-ийн нэвтрэх үг танд олгогдоно. Зайлшгүй шаардлагатай хэсгүүдийг бид тодотгон хэлж өгөхийг Ринбүчи шаардаж байгаа учраас цахим шуудан нилээд хүлээж авах болно гэдгийг анхаарна уу. Хэсэг тус бүрд заавал оролцож байхыг та бүхнээс хүсэж байна.

ГОЛОМТ БАНК
GOLOMT BANK
Дансны дугаар: 2105132922
Account number: 2105132922
Данс эзэмшигчийн нэр:
Account owner name:
Самдангийн Отгонтөгс.
Otgontugs Samdan

НЭМЭЛТ АСУУЛТ БАЙВАЛ
Email: [email protected] хаягаар цахим шуудан илгээнэ үү.

Огноо

Jul 24 - 25 2021
Хугацаа дууссан!

Орон нутгийн цаг

  • Цагийн бүс: America/New_York
  • Огноо: Jul 24 - 25 2021

Илтгэгч

  • ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ
    ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ

    Шар Ханбрүл Жамбал Лодро Ринбүчи бол 20 хүртлээ Төвдөд сарлаг маллаж тарни тоолон амьдарч явжээ. Тэрээр бодьсадва нарын уярам түүх намтрыг сонссоор бишрэл сүжиг нэмэгдэж ар гэрээ ардаа орхиж, төвдийн Буддын бүхий л гол урсгалуудын хорин-тав гаруй мастеруудаар хичээл ном заалган явсан байна. Үл алагчлах үзлийг ийнхүү баримталж явсны дүнд тэрбээр Римэ \үл-ялгаварлах үзэлт\ Мастер хэмээн нэрлэгдэх болж, бодьсадва Акашагарбагийн хувилгаан Цагийн хүрдний аугаа мастер Нагваан Чойжин Жямцын хойд дүрээр танигдсан ажээ. Хэдийгээр түүний баримтлалын гол үндэс нь энэ хорвоо дээрх олон шашны урсгалын давуу талуудыг онцлох явдал боловч тэдгээрийн дотроос өөрийн уламжилж ирсэн Жонан-Шамбалын Урсгалд онцгойлон шүтэж явдаг байна. Барууны олон эрдэмтэдийн устаж үгүй болсон гэж тооцдог энэхүү Цагийн хүрдний өндөр шатны дадлагуудыг тэрбээр дотоод бие сэтгэлийг гадаад ертөнцтэй хоршуулан зохицолдуулж амьдрах гүнзгий аргууд хэмээн үздэг билээ.

    2014 оноос эхлээд Ханбрүл Ринбүчи системтэй тодорхой зааварчилгаа бүхий Цагийн хүрдний Замаар замнаж өөрийн нандин үнэнээ илрүүлэн гэгээрэлд хүрч болох талаар сурган дэлхийн гуч гаруй орноор аялаад байна. Хүмүүст сэтгэлийн уян хатан байдлаар хэрхэн ялгаварт үзлийг арилгаж, дэлхий ертөнцийг алтан эрин болгон хувиргаж болох нигүүсэл энэрэлд тулгуурласан нийгэмлэгийг бий болгох чин эрмэллэлээр ийнхүү номоо айлдан яваа нэгэн билээ.

QR код