fbpx

Дүйнхорын Ван Онлайнаар

ХАНБРҮЛ РИНБҮЧИ ДЭЛХИЙН ЭНХ ТАЙВАН АМГАЛАН ЗОХИЦЛЫН ТӨЛӨӨ

  • 00

    days

  • 00

    hours

  • 00

    minutes

  • 00

    seconds

3
Home Events Дүйнхорын Ван Онлайнаар

Local Time

  • Timezone: America/New_York
  • Date: 7-р сар 23 - 25 2021
  • Time: All Day

WHO CAN ATTEND

  • Тодорхой шаардлага хангасан байх албагүй. Энэ бол хэн хүнд байгаа түвшнээсээ оролцож болох боломжийг олгосон уян налархай зам мөн. Бурханы сургаалын хамгийн оргил болсон Цагийн хүрдний гүнзгий сургаалыг судалж суралцах сонирхолтой хэн хүнд тохиромжтой зам билээ. Адистидыг хүртэх юмуу эсвэл авшиг хүртэх аль ч зорилгоор энэ ёслолд оролцож болно. Авшиг хүртэх зорилгоор оролцож буй хүмүүст итгэл одуулах, бодьсадвын сахил тарнийн ёсны тангараг, Цагийн хүрдний өвөрмөц сахилыг хүртээх болно. Авшиг хүртэх чин сүжигт хэн боловч онлайнаар бүртгүүлэн оролцох боломжтой. Авшгийн ёслолын өдрүүдэд тасалдуулалгүй бүрэн оролцох зайлшгүй шаардлагатайг анхаарна уу.

REGISTRATION

  • Зүүм (Zoom) аппликэйшнаар дамжуулан нэг өрөөнд хамтдаа оролцож байгаа хүн болгон бүртгүүлэх шаардлагатай. Авшгийн гарын авлагын товхимолыг бусадтай хуваалцахгүй хувийнхаа хэрэглээнд байлгахыг Ринбүчи хүсэж байгаа юм.

LANGUAGE

  • Ринбүчи англиар номоо айлдах бөгөөд авшиг хүртээх үйлийг төвд хэл дээр гүйцэтгэх болно. Гэхдээ та гарын авлагын номоо ашиглан өөрийн төрөлх хэл дээрээ дагаж явах болно. Аман орчуулга доорхи хэл дээр явагдах боломжтой, үүнд: хятад, испани, португал, румини, герман, унгар. Итали, монгол хэл дээр хөнгөн орчуулгууд явагдаж байх болно.

Overview

Энэ бол дээд тарнийн ёсыг дагах гайхамшигтай, ховор боломж гэдгийг хэн ч ойлгохгүй гэж найдаж байна. Ринбүүчи дэлхий даяар халдварт өвчин тархсаны улмаас ер бусын нөхцөл байдалд Австрали руу аялах боломжгүй хүмүүст зориулж онлайнаар санаачлахыг зөвшөөрч байна.

Энэ үйл явдал маань дэлхий даяар амгалан зохицол дэлгэрэх үйлсэд ихээхэн тусыг авчирна хэмээн бид найдаж байгаа бөгөөд авшгийн ёслол бясалган төвлөрөхүйн уур амьсгалд хэдэн өдрийн турш үргэлжлэх юм. Өөр өөрсдийн амьдран сууж буй орон нутгийн цагаар тооцоолон оролцоно уу. Ёслолын ажиллагаанд дэлхийн амгалан энхийг ерөөх залбирал, ёслолын бүжиг болон Жонангийн урсгалаар уламжилж ирсэн гэгээрлийн хот мандлын 3Д хувилбарыг дэлгэн үзүүлэх болно. Та бүх ёслолын туршид маш тодорхой зааварчилгааны дагуу хөтлүүлэн явах бөгөөд юу хийж яаж байгаагаа ямагт ухамсарлаж байх болно. Ном айлдвар, хэлэлцүүлэг, бясалгал, тарни хийгээд бусад тахилын зан үйлүүд таныг өөрийн тань дотоод оршихуйтай гүн гүнзгий холбоог тогтоож өгөх нь гарцаагүй.

АВШГИЙН ГАРЫН АВЛАГА ТОВХИМОЛ
Онлайнаар бүртгүүлсэн хүмүүст зориулж бид англи, хятад, итали, испани, португал, унгар, румини, франц ба монгол хэл дээр алхам тутмыг заан зааварчилсан товхимол Е-номыг илгээх болно.

TENTATIVE SCHEDULE
Khentrul Rinpoche would like you to come to every session. There will be no recorded sessions to watch later. If you want the empowerment you must receive it live. Because we can not answer emails from everyone who has a schedule conflict, we have indicated the sessions that you absolutely must be present to receive this empowerment as (Required).

July 23 – 25th Australia. Further times will be released shortly.

ЦАГИЙН ХҮРДНИЙ ТАЛААР
Цагийн хүрдний сургаал бол өөрт хийгээд энэ ертөнцөд бие сэтгэлийн амгалан зохицлыг авчрах тухай сургаал юм. Цаг ба Хүрд гэдэг үгнээс бүтсэн энэхүү сургаал цаг хугацаа орон зай, үнэнийг хүлээн авч буй байдлыг үндсээр нь урвуулах утгатай. Энэ бол бидний өөрсдийн унаган мөн чанарын шим нь болдог билээ. Энэ сургаал сансар огторгуй хийгээд дотоод бие махбод, гэгээрсэн сэтгэлийг эвцэлдүүлэн зохицуулагч сургаал мөн. Буддын шашны бусад сургаалуудтай адилгүй, өөрийн нандин мөн чанараа ухамсарлахыг хүсэгч хэн бүхэнд машид ойлгомжтой нарийн тайлбарыг санал болгодгоороо онцлог юм. Энэ сургаал бидэнд урьд цагийн дадуулан хэвшүүлсэн хязгаарлагдмал байдлаа ухамсарлаж, хязгааруудаа арилган хэмжээлшгүй хайр энэрлийн чадвараа нээн гаргах бололцоог олгодог.

ГЭГЭЭРЭЛД ХҮРГЭХ ТӨГС СИСТЕМ
Төвдийн Буддын шашны Жонангийн Урсгал тодорхой томруун аргаар алхам бүрийг зааварчлан шавь нарыг хөтлөн гэгээрэлд хүргэх бүрэн төгс системын учгийг атгадаг. Энэ урсгал олон гэгээрсэн мэргэдүүдийн замнасан Очирт Зургаан Йог хэмээх төгсгөлийн зэргийг эзэмшсэнээрээ онцгой алдаршсан билээ. Ялангуяа сахил санваар үгүй Барууны энгийн иргэдэд энэ талаар зааж сургасан нь асар ховор юм. Жонангийн Егүзэрүүд голдуу Гималайн уулсын хадны агуй хийд орон зэрэгт бясалгал бүтээлээ хийсээр байхыг илүүд үздэг хэдий ч Ханбрүл Ринбүчи тэрхүү нандин сургаалыг дэлхий даяар дэлгэрүүлэн, Барууныханд англи хэл дээр номлох явдлыг амьдралынхаа зорилго болгосон ажээ. Ингэснээр эрэгтэй эмэгтэй аль ч бясалгагч нар өдөр тутмынхаа амьдралд өөрсдийн туйлын мөн чанарын гол шимийг ямагт ухамсарлаж байх болно хэмээн тэр найдаж байгаа билээ.

Цагийн Хүрдэн ба Дэлхийн Энх Тайван
Шагжаамүни Бурхан Багш билгүүний зүрхэн судраа номлож байхтай нэгэн зэрэг Шамбалын Хаанд айлдсан Цагийн хүрдний Дандарын сургаалдаа энэ ертөнц дээр амгалан жаргалан урган цэцэглэхийг зөгнөн хэлсэн байдаг. Амгалан зохицлын Алтан Эринийг эхлүүлэх явдлыг шамдуулахад хүч нэмрээ оруулах зорилгоор Ханбрүл Ринбүчи шавь нараа ерөөн адислахад чинхүү анхаарлаа хандуулан яваа юм. Эртний энэхүү баян болоод өвөрмөц билгүүнийг хүссэн хүн болгонд газар бүхэнд чадварынх нь хирээр олдоцтой болгож байгаа хэрэг юм.

МЭДЭЭЛЛИЙН ЛИНКҮҮД \англи хэл дээр\
3Д хэвлэлийн талаар Трайсикл Сэтгүүлд гарсан нийтлэл
Цагийн хүрдний Хот Мандал
Соундклоуд апп дээрх сонсдог хичээлүүд
Ю-тюб дэх үнэгүй хичээлүүд \зарим нь монгол орчуулгатай буй\

АВШГИЙН АЖИЛЛАГАА ХЭРХЭН ЯВАГДАХ ТУХАЙ
1. Авшиг хүртэх хүсэлтэй хүн болгон бүртгүүлэх шаардлагатай. Өөрийн хэлийг сонгоно. Танд бүртгүүлсний тань баталгаа болгон цахим шуудам илгээнэ.

2. Авшгийн ёслолын өмнө түүнийг бүрэн дүүрэн ашиглах бололцоо олгосон мэдээлэл гарын авлага зэргийг хүлээн авна. Танд тэдгээрийн хүлээн авах боломж гараагүй бол санаа зовох хэрэггүй бөгөөд тэд үнэндээ бэлэгдлийн чанартай зүйлс болохыг ойлгож ухаарах хэрэгтэй. Юу болж хаана яваагаа сайтар ухамсарлаж байх нь хамгаас чухал юм. Зүгээр авшигийн ёслолд оролцлоо гээд та түүнийг хүртчихлээ гэсэн үг биш. Та сэтгэлээ бүрэн нээлттэй байлгаж алхам болгоноо ухаарч байх ёстой. Тиймээс Ринбүчи олон өөр хэл дээр авшгийн гарын авлага номыг цахим ном хэлбэрээр олгож байгаа юм. Та номоо бусадтай хуваалцах юмуу өөр хэн нэгнийг авшигийн ёслолд дур мэдэн хамруулах эрхгүй, зөвхөн өөрийн хувийн хэрэгцээнд ашиглах учиртайг анхаарна уу. Энэ бол таны хувийн хэрэглээнд л гагцхүү зориулагдах ёстой. Ринбүчи авшгийн гарын авлагыг голдуу авшгийн урд өдөр л таны гар дээр хүргэдэг заншилтай боловч техникын саатал гарсан тохиолдолд ЗҮҮМ апп-аар дамжуулан нэгэн зэрэг уншаад дагаж явж болох хувилбар бий. Бүртгүүлэх үедээ хүсэлтээ тавьбал бид таныг ийм боломжоор хангахыг хичээх болно.

3. Авшгийн хэсэг тус бүрд оролцох ЗҮҮМ-ийн нэвтрэх үг танд олгогдоно. Зайлшгүй шаардлагатай хэсгүүдийг бид тодотгон хэлж өгөхийг Ринбүчи шаардаж байгаа учраас цахим шуудан нилээд хүлээж авах болно гэдгийг анхаарна уу. Хэсэг тус бүрд заавал оролцож байхыг та бүхнээс хүсэж байна.

PREPARING FOR THE EMPOWERMENT
You can join the empowerment without any special preparation. The most important thing you will need during the empowerment is Bodhicitta, the aspiration to liberate all sentient beings. If you wish to prepare, the best preparation is to learn and practice the Ngondro to connect with the lineage, the masters and cultivate Bodhicitta and merit. Khentrul Rinpoche is currently teaching a Kalachakra Ngondro course from May 1 – July 17 that you can join at anytime.

About the Teacher

  • ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ

    ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ

    Шар Ханбрүл Жамбал Лодро Ринбүчи бол 20 хүртлээ Төвдөд сарлаг маллаж тарни тоолон амьдарч явжээ. Тэрээр бодьсадва нарын уярам түүх намтрыг сонссоор бишрэл сүжиг нэмэгдэж ар гэрээ ардаа орхиж, төвдийн Буддын бүхий л гол урсгалуудын хорин-тав гаруй мастеруудаар хичээл ном заалган явсан байна. Үл алагчлах үзлийг ийнхүү баримталж явсны дүнд тэрбээр Римэ \үл-ялгаварлах үзэлт\ Мастер хэмээн нэрлэгдэх болж, бодьсадва Акашагарбагийн хувилгаан Цагийн хүрдний аугаа мастер Нагваан Чойжин Жямцын хойд дүрээр танигдсан ажээ. Хэдийгээр түүний баримтлалын гол үндэс нь энэ хорвоо дээрх олон шашны урсгалын давуу талуудыг онцлох явдал боловч тэдгээрийн дотроос өөрийн уламжилж ирсэн Жонан-Шамбалын Урсгалд онцгойлон шүтэж явдаг байна. Барууны олон эрдэмтэдийн устаж үгүй болсон гэж тооцдог энэхүү Цагийн хүрдний өндөр шатны дадлагуудыг тэрбээр дотоод бие сэтгэлийг гадаад ертөнцтэй хоршуулан зохицолдуулж амьдрах гүнзгий аргууд хэмээн үздэг билээ.

    2014 оноос эхлээд Ханбрүл Ринбүчи системтэй тодорхой зааварчилгаа бүхий Цагийн хүрдний Замаар замнаж өөрийн нандин үнэнээ илрүүлэн гэгээрэлд хүрч болох талаар сурган дэлхийн гуч гаруй орноор аялаад байна. Хүмүүст сэтгэлийн уян хатан байдлаар хэрхэн ялгаварт үзлийг арилгаж, дэлхий ертөнцийг алтан эрин болгон хувиргаж болох нигүүсэл энэрэлд тулгуурласан нийгэмлэгийг бий болгох чин эрмэллэлээр ийнхүү номоо айлдан яваа нэгэн билээ.

Book Event

Авшгийн Ажиллагаанд Оролцох Free

Хүссэн тийзнийхээ тоог маягтанд оруулна уу. Энэ арга хэмжээнд нэг хүн оролцох тасалбар юм. Өдөрлөгт оролцохыг хүссэн хүмүүсийн тоог оруулна уу.

Available Tickets: Unlimited
The Авшгийн Ажиллагаанд Оролцох ticket is sold out. You can try another ticket or another date.