Niem Phat Duong Fremont Temple

МН- Онлайнаар Зорьсон бүхэн биелэх ерөөлийн аман дамжлага ба тайлбар

October 30, 2022 1:00 pm - 5:00 pm
Enroll

Event Details

Курсын  материалыг олж авахын тулд бүртгүүлж сургалтын төвд нэвтэрнэ үү. Энэ айлдварыг мөн Фэйсбүүкээр шууд дамжуулах болно.

Цагийн хуваарь:
10\31-ний 4:00 – 8:00 Монголын цагаар
10\30- ний 16:00 – 20:00 Нью Йоркын цагаар явагдана.

Ханбрүл Ринбүчи энэхүү ерөөлөө төгсгөлийн зэрэгт алхан ороход шавь нартаа зориулан бичсэн билээ. Зогдангийн нийгэмлэгийн гишүүд цөм энэхүү ерөөлийг ойлгож цээжилж уншдаг болохыг тэр хүсэж байгаа юм.

Сарва Мангалам
“Зорьсон бүхэн биелэх Ерөөл” хэмээх хорин-нэгэн бадагт ариун ерөөлийн шүлгийг би “Дагинасын Нууц Эрдпэнэ”-ийн хамтаар хүлээн авсан билээ.
Ирээдүйд миний шавь нар  гайхамшигт шинж тэмдэг болсон энэхүү ерөөлийг цээжлэн тогтоох нь зүйтэй. Түүнийг мэдсэнээр аливаа ариун газар орон ба зүйлстэй учрах тохиолдол бүрдээ эсвэл аугаа бодьгалтай уулзах, сайхан боломж гарах тохиолдол бүхэнд энэхүү ариун ерөөлийг чин сэдлээр унших аваас цаглашгүй тусыг хүртэх нь гарцаагүй.
Шар Ханбрүл Жампэл Лодой миний бие  үүнийг Эмэгчин Төмөр Үхэр жил, барууны тооллын 2021 оны 10 сарын 28-ны өдөр Тонзуг Дэчин Линд22 бичиж төгсгөв.
Жэ-о, Жэ-о, Жэ-о

Аман дамжлага болон ерөөлийн тайлбар номлолыг онлайнаар шууд нэвтрүүлэх болно. Аман дамжуулгыг Зүүм-ээр харин ерөөлийн тайлбарыг нийтэд цацах болно.

Ханбрүл Ринбүчид хандив өргөх
Авшиг дамжлага номын айлдвар айлтгахдаа багшид өглөг хандив өргөх нь нийтлэг зүйл юм. Онлайнаар хандив өргөхийг хүсвэл энд дарна уу.
Dzokden dana to Rinpoche

Book Event

All tickets for this event are sold out.