fbpx
Home онлайн Аугаа Шилжүүлэг: Ханбрүл Ринбүчи Цагийн хүрдний Поа болон Важра Вэга даган соёрхол – Зогдан

Аугаа Шилжүүлэг: Ханбрүл Ринбүчи Цагийн хүрдний Поа болон Важра Вэга даган соёрхол – Зогдан

Канадын Торонто хотод явагдах энэхүү ажиллагаанд та биечлэн юмуу эсвэл онлайнаар оролцох боломжтой. Энэ хуудасны эцэст бүртгүүлэх товч бий.

НОМ АЙЛДВАРУУДАД:

– Цагийн хүрдэн ба Зогчэн ёсны үүднээс Зуурдыг ойлгох нь
– Догшин Дүйнхор Бурханы даган соёрхол
– Нөгчихийн цагт яах ёстой вэ?
– Тэр даруй хийх зүйлс болон жилийн ойн дээр хийх ёстой зүйлс
– Зуурдын үед гэтлэхүйд хүрэх ямар бололцоо байдаг?
– Цагийн хүрдний Поагийн сургаал, дамжуулга ба лүн

Үхэл гэдэг бол хэн бүхний гарцаагүй нүүр учрах тийм нэгэн зүйл билээ. Та юмуу таны хайртай дотны нэгэн одоо ч юмуу хэдэн арван жилийн дараа ч юмуу энэ орчлонгоос буцахын цагт бид юу хийх хэрэгтэйгээ мэдэж байх зайлшгүй шаардлагатай.

10 сарын 9, 10 -ний энэ амралтын өдрүүдэд Ханбрүл Ринбүчи биднийг удирдан дагуулж зуурдын үе буюу бардо гэж юу болох, үхэл амьдралын хоорондын тэрхэн зуурт сүсэг бишрэлийн хувиргалтын дүнд ямар гайхам амжилтанд хүрч болох тэр аугаа боломжийг бидэнд зааж харуулах болно.

Ринбүчи бидэнд нөгчих цагт ямар үе шатуудыг дамждаг, амьд ахуй цагтаа юу дадуулж бэлтгэсэн байх зэргийг ойлгоход туслах зорилгоор энэхүү амьдралд ойр номоо айлдаж лүн дамжуулгыг хүртээх болно.  Цагийн хүрдний Поа буюу ухамсрын шилжүүлэг хийх номд суралцсанаар Зуурдын үед гэтлэхүйд хүрэх боломжоо бид таньж сурах юм.

Цогт Цагийн хүрдний Дүйнхор ядмын догшин дүр Важра Вэга сахиустай барилдлага тогтоохын тус эрдэм гайхалтай аугаа юм. Догшин Дүйнхорын зүрхэн шим бол бодолгүйн төлөв дэх язгуурын билгүүн бөгөөд зовлонгийн ёзоор бодлын үндсийг тасдан Зургаан Йог урган гарах ер бусын чадварлаг арга энэ билээ. Важра Вэга сахиусны хамгаалагч хүрээнд баттай орсноор хоёрдмол ухамсар төрөх явдлыг зогсоон барьж бодолгүйн төлөвтөө саатан орших боломжийг олдог байна.

Цагийн хүрдний аль нэгэн талтай холбоо барилдлага энэ насандаа тогтоох нь хамгаас эрхэм чухал хэрэг бөгөөд үхлийн дараах зуурдын хавцгайд төөрөлгүй ихээхэн тустай болох ба амьд ахуй цагтаа өөрийн нандин үнэнтэй холбогдох өчүүхэн төдий үрийг суулгасан бол Бардод далай их хилэнтний дотроос Важра Вэгаг олж нүүр таних нь ч магадтай билээ.

ХЭН ОРОЛЦОЖ БОЛОХ
Хүссэн болгон оролцож болно.

ХУВААРЬ
Улаанбаатарын, Монгол
10\9 -ний 1:00- 5:00
10\10- ний 1:00- 5:00

ХЭРХЭН ОРОЛЦОХ
1) Доорхи вэбсайтаар орж бүртгүүлэн оролцох линк болон уншлага материал олж авах бололцоотой. [email protected]
2) Тухайн цаг мөчид Зүүм-ээр холбогдож байж л даган соёрхол лүн дамжуулга зэргийг хүртэх бололцоотой. Авшгийн гарын авлагыг бид санал болгохгүйг анхаарна уу.
3) Хэсэг тус бүрд оролцох Зүүм линкыг имэйлээр та  хүлээж авах болно.

АСУУЛТ БАЙВАЛ: [email protected] хаягаар цахим шуудан илгээнэ үү.

Date

Oct 08 - 09 2022
Expired!

Time

Toronto, Canada Timezone
1:00 pm - 5:00 pm

Local Time

  • Timezone: America/New_York
  • Date: Oct 08 - 09 2022
  • Time: 1:00 pm - 5:00 pm
Category

Speaker

  • ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ
    ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ

    Шар Ханбрүл Жамбал Лодро Ринбүчи бол 20 хүртлээ Төвдөд сарлаг маллаж тарни тоолон амьдарч явжээ. Тэрээр бодьсадва нарын уярам түүх намтрыг сонссоор бишрэл сүжиг нэмэгдэж ар гэрээ ардаа орхиж, төвдийн Буддын бүхий л гол урсгалуудын хорин-тав гаруй мастеруудаар хичээл ном заалган явсан байна. Үл алагчлах үзлийг ийнхүү баримталж явсны дүнд тэрбээр Римэ \үл-ялгаварлах үзэлт\ Мастер хэмээн нэрлэгдэх болж, бодьсадва Акашагарбагийн хувилгаан Цагийн хүрдний аугаа мастер Нагваан Чойжин Жямцын хойд дүрээр танигдсан ажээ. Хэдийгээр түүний баримтлалын гол үндэс нь энэ хорвоо дээрх олон шашны урсгалын давуу талуудыг онцлох явдал боловч тэдгээрийн дотроос өөрийн уламжилж ирсэн Жонан-Шамбалын Урсгалд онцгойлон шүтэж явдаг байна. Барууны олон эрдэмтэдийн устаж үгүй болсон гэж тооцдог энэхүү Цагийн хүрдний өндөр шатны дадлагуудыг тэрбээр дотоод бие сэтгэлийг гадаад ертөнцтэй хоршуулан зохицолдуулж амьдрах гүнзгий аргууд хэмээн үздэг билээ.

    2014 оноос эхлээд Ханбрүл Ринбүчи системтэй тодорхой зааварчилгаа бүхий Цагийн хүрдний Замаар замнаж өөрийн нандин үнэнээ илрүүлэн гэгээрэлд хүрч болох талаар сурган дэлхийн гуч гаруй орноор аялаад байна. Хүмүүст сэтгэлийн уян хатан байдлаар хэрхэн ялгаварт үзлийг арилгаж, дэлхий ертөнцийг алтан эрин болгон хувиргаж болох нигүүсэл энэрэлд тулгуурласан нийгэмлэгийг бий болгох чин эрмэллэлээр ийнхүү номоо айлдан яваа нэгэн билээ.

QR Code