Гэр онлайн Ханбрүл Ринбүчи: Очирваань Бурханы Даган Соёрхол ба Бясалгал

Ханбрүл Ринбүчи: Очирваань Бурханы Даган Соёрхол ба Бясалгал

Даган соёрхол 2022\6\4- ний өдөр явагдах бөгөөд орчуулгатай сонсох хүмүүс хүсэлтээ Калачакра Монголд-2022 фэйсбүүк хуудаснаа ирүүлнэ үү.

Шуламсыг Номхруулагч Очирваань Бурхан

Гурван цаг арван зүгийн хамаг Бурхадын эрх сүрийн биелэл, Буддын дандарын сахиус, аймшиггүй баатар аравдугаар газрын Бодьсадва Очирваань Бурханы даган соёрхол хүртэж гүнзгий ухамсарлахуйн замд хөндөлдсөн гадаад дотоодын бүхий л түйтгэрүүдийг даран номхруулцгаая.

Ханбрүл Ринбүчи өөрийн багш Лама Лудрины авлага болгон дадуулсаар аюулт өвчнийг анагаасан Шуламсыг даран номхруулагч хэмээх Очирваань Бурханы машид өвөрмөц даган соёрхлыг бидэнд хүртээх болно. Энэхүү авшиг хийгээд бясалгалаар шавь хүмүүс замд тохиолдох саадыг арилгах дошгин хүчийг эрхшээх боломжтой.

ОЧИРВААНЬ БУРХАН БА РИНБҮЧИГИЙН ХООРОНДЫН БАРИЛДЛАГА

“Миний язгуурын гүрү багш Лубсан Принлэ ламтай холбоотойгоор надад нэгэн машид өвөрмөц барилдлага буй. Яагаад гэвэл миний багш өөрөө Очирвааний хувилгаан байсан юм. Түүний дадлагыг анхааран авлага болгосноор миний багш анагаагдашгүй өвчнөө бүрэн илааршуулаад зогсохгүй бусдыг эмчлэн эдгэрүүлэх чадлыг эрхшээсэн нь Энэтхэгийн шидтэнгүүд лугаа адил болсон билээ. Миний багшийн надад уламжилсан Очирвааний дадлага ер бусын зүйл байсан. Олон том лам нар багшаас минь Очирвааний авшиг хүртэхээр манай хийдэд ирцгээдэг байсны ачаар би түүнийг маш олон удаа хүртэх завшаан олсон. Тэдгээр лам нарын хэн нь ч түүний гүнзгий ухамсарлахуйд эргэлзэж байгаагүй бөгөөд тэд түүнийг нутгийн дошгин ад чөтгөрүүдийг даран номхруулж байхыг хараад Очирваань Бурхан биеэрээ морилж байна хэмээн гэрчилж байлаа.”

Энэхүү зан үйл маань Шамбалын Хаан Сучандра \Даваасамбуу\ -гийн нэрээр нэрлэгдсэн Сучандра хүрээлэнгээс зохион байгуулж байгаагаараа бэлэгдэлтэй гэж үзэж болно. Бурхан Багшид дандарын номын хүрдийг эргүүлнэ үү хэмээн айлтгал талбисан Шамбалын анхны Номын Хаан Сучандра өөрөө Очирвааний хувилгаан биеэрээ байсан бөлгөө.

БЯСАЛГАЛД ЮУ ХАМРАГДАХ ВЭ?

Очирваань Бурханы даган соёрхол, дадлагын лүн, номын айлдвар, Асуулт ба Хариулт.

Бясалгалын хэсгүүдийг ахлах шавь нар удирдан явуулна.

Цагийн Хуваарь

6\3 Баасан гаригт: Очирваань Бурхан, Миний язгуурын гүрү, Шамбалын Хаан Сучандра сэдвээр нийтэд зориулсан номын айлдвар.

6\4 Бямба гаригт: Очирваань Бурхан даган соёрхол

6\4 – 6\7 өдрүүдэд: Очирваань Бурхан дадлага бясалгал ба Асуулт Хариулт.

ХЭНД ЗОРИУЛСАН БА ХЭРХЭН БЭЛТГЭХ?

Тавигдах аливаа шаардлага үгүй хүн болгонд тохиромжтой. Буддын сургаалыг өмнө нь судалж байсан анхан шатны мэдлэгтэй хүмүүст илүү тустай боловч эхлэн сурагчидад мөн хориглох зүйлгүй. Та анх удаа Ринбүчигийн номыг хүртэх гэж байгаа бол түүний бичсэн “Нандин Үнэнээ Илчлэхүй” номын 1,2-р ботиудыг уншихыг зөвлөж байна.  Мөн сургалтын төвийн хуудаснаас Буддизмын танилцуулга хичээлүүдийн видео, Үнэн гэж юу вэ? зэрэг хичээлүүдийг үзээрэй. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Ринбүчигийн язгуурын багш Лама Лудрины намтар түүхийг Шамбалын Нууц хэмээх Жонан Шамбалын урсгалын дамжлагын лам нарын товч намтарыг агуулсан номноос олж үзэж болно.

ОЧИРВААНЬ БУРХАН БА ЦАГИЙН ХҮРДНИЙ ДАНДАРЫН БЯСАЛГАГЧИД

Ринбүчигийн хэлснээр бол бид Очирваань Бурханы дадлагыг заавал тусад нь өдөр тутамдаа дадуулах гэх шаардлагагүй зөвхөн барилдлага тогтоогоод авахад болох ажээ. Тэгвэл, түүнийг дурьдан санаж Цагийн хүрдний зам дахь өөрийн дадлага бүтээлдээ нэгтгэж явж чадах болно. Та Очирвааний дадлагыг гол дадлагаа болгохоор шийдсэн ч байсан Цагийн хүрдний сургаалтай харшлах нь үгүй буюу та Цагийн хүрдний сургаалд голлон анхаарахдаа Очирваань Бурханы дадлагаа орхих шаардлагагүй, яагаад гэвэл Цагийн хүрдний хот мандалд тэр агуулагддаг учраас тэр ажээ.

ОНЛАЙНААР ХЭРХЭН ЯВАГДАХ

  • Авшиг хүртэх хүсэлтэй хүмүүс үүнд заавал бүртгүүлсэн байна. Тэгснээр сургалтын төвд тавигдах курсын материалуудад нэвтрэх боломжийг олж авна.
  • Авшгийг онлайнаар хүртэхэд тухайн цаг мөчид бидэнтэй хамтдаа холбогдож байж хүртэх боломжтой. Бичлэг хийгдэхгүй. Авшгийн өмнө танд хамгийн үнэн зөв байдлаар юу бэлтгэж хэрхэн хүртвэл зохих талаар туслах бага сага мэдээлэл очих болно. Хэрвээ та тэдгээрийг олж авч чадахгүй бол санаагаа зовоох шаардлагагүй бөгөөд тэд цөм бэлэгдлийн шинж чанартайг ойлгох хэрэгтэй. Тэдэнгүйгээр ч авшгаа хүртэж болно. Хамгийн гол нь тухайн мөчид юу болж байгааг мэдэж байх хамгаас чухал. Зөвхөн тэнд байлцсанаар хүртчихлээ гэж үзэж бас болохгүй. Хүн болгонд үүнийг сайтар ойлгуулах үүднээс Ринбүчи авшигт зориулсан гарын авлагыг цахим ном хэлбэрээр бэлтгэж байгаа бөгөөд тэр нь таны хувийн хэрэгцээнд зориулсан, зөвхөн авшиг хүртэхэд хэрэглэгдэх ном гэдгийг санаж өөр бусдад дамжуулах нь хориотой болохыг анхаарна уу. Цахим ном голдуу авшгийн өмнөх өдөр хүмүүсийн гар дээр очдог бөгөөд имэйл линк авч амжаагүй байгаа бол авшгийн үеэр бидэнтэй хамтдаа уншаад явж бас болно. Хожимдолгүй бүртгүүлсэн байхад тиймээс дор бүрнээ анхаарвал зохино.
  • Хэсэг тус бүрд зориулсан линкүүдийг та хүлээж авах болно.

БАГШИД ӨРГӨХ НОМЫН ХАРАМЖ

Авшгийн төгсгөлд багшдаа өргөл барьдаг заншил байдаг. Онлайнаар зайнаас явагдаж буй ажиллагаа тул хандив өргөхийг хүсвэл энд дарна уу.  

АСУУЛТ БАЙВАЛ

[email protected]

Огноо

Jul 02 - 06 2022
Хугацаа дууссан!

Цаг хугацаа

Vienna, Austria Timezone
8:00 am - 6:00 pm

Орон нутгийн цаг

  • Цагийн бүс: Europe/Moscow
  • Огноо: Jul 02 - 06 2022
  • Цаг: 9:00 am - 7:00 pm
Ангилал

Илтгэгч

  • ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ
    ХАНБРҮЛ РИНБҮЧИГИЙН ТУХАЙ

    Шар Ханбрүл Жамбал Лодро Ринбүчи бол 20 хүртлээ Төвдөд сарлаг маллаж тарни тоолон амьдарч явжээ. Тэрээр бодьсадва нарын уярам түүх намтрыг сонссоор бишрэл сүжиг нэмэгдэж ар гэрээ ардаа орхиж, төвдийн Буддын бүхий л гол урсгалуудын хорин-тав гаруй мастеруудаар хичээл ном заалган явсан байна. Үл алагчлах үзлийг ийнхүү баримталж явсны дүнд тэрбээр Римэ \үл-ялгаварлах үзэлт\ Мастер хэмээн нэрлэгдэх болж, бодьсадва Акашагарбагийн хувилгаан Цагийн хүрдний аугаа мастер Нагваан Чойжин Жямцын хойд дүрээр танигдсан ажээ. Хэдийгээр түүний баримтлалын гол үндэс нь энэ хорвоо дээрх олон шашны урсгалын давуу талуудыг онцлох явдал боловч тэдгээрийн дотроос өөрийн уламжилж ирсэн Жонан-Шамбалын Урсгалд онцгойлон шүтэж явдаг байна. Барууны олон эрдэмтэдийн устаж үгүй болсон гэж тооцдог энэхүү Цагийн хүрдний өндөр шатны дадлагуудыг тэрбээр дотоод бие сэтгэлийг гадаад ертөнцтэй хоршуулан зохицолдуулж амьдрах гүнзгий аргууд хэмээн үздэг билээ.

    2014 оноос эхлээд Ханбрүл Ринбүчи системтэй тодорхой зааварчилгаа бүхий Цагийн хүрдний Замаар замнаж өөрийн нандин үнэнээ илрүүлэн гэгээрэлд хүрч болох талаар сурган дэлхийн гуч гаруй орноор аялаад байна. Хүмүүст сэтгэлийн уян хатан байдлаар хэрхэн ялгаварт үзлийг арилгаж, дэлхий ертөнцийг алтан эрин болгон хувиргаж болох нигүүсэл энэрэлд тулгуурласан нийгэмлэгийг бий болгох чин эрмэллэлээр ийнхүү номоо айлдан яваа нэгэн билээ.

QR код