ТӨВҮҮД
Дэлхийн орнууд дахь албан ёсны дадлагын төвүүдЗогдан Калапа
АВСТРИ
Австрийн үзэсгэлэнт уулсын дунд 24 мутарт Дүйнхор бурхан ба Цагийн хүрдний их суврагыг залсан бясалгалын төв оршдог. Энэ төв сурагч шавь нарт Цагийн хүрдний төгс замыг анхааран авлага болгоход анхаарч ажилладаг.
Англи герман хэлээр харилцана.
Dzokden Kalapa
Garanas 41
8541 Bad Schwanberg, Austria
+43 676 395 8898
[email protected]
Төвөдийн Буддын Риме Хүрээлэн
АВСТРАЛИ
Австралийн Мелбурн хотноо дамжлагын багш нарын ховор шүтээний зүйлсийг хадгалсан хамгийн зөв хийцтэй 24 мутарт Дүйнхор бурханыг залсан буддын сүм бий. Хүслийн хангагч Дарь эхийн зогсоо шүтээн залсан цэцэрлэг, төрөл бүрийн эмийн ургамал тариалж зурхайн бэлэгдэлт зүүлт зэргийг тэндээс олж болох эрүүл энхийн төв байрладаг. Энд ардын эмчилгээ, рэйки, Буддын гүн ухаан ба Цагийн хүрдний дадлагуудыг зохион байгуулдаг.
Англи болон хятад хэлээр харилцана.
Dzokden Rimé Institute
1584 Burwood Highway
Belgrave, VIC 3160 Australia
+61 3 9754 6212
[email protected]
Шамбалын газар
АВСТРАЛИ
Риме хүрээлэнгээс 40 акр газар худалдан авч Цагийн хүрдний замыг сонгосон хүмүүст сүсэг бишрэлийн дадлага бясалгал хийж амьдралаа өөрчлөхөд туслахаар байгуулсан бясалгалын төв бий. Шамбалын газар хамаг амьтанд болон бид бүхэнд гадаад орчин болон дотоод гэгээрсэн ертөнцийн эвцэл зохиролд хүрэх аргыг санал болгодог. Энэ бол энэ амьдралаа утга учиртай хайр энэрэлийг агуулсан аугаа зорилготойгоор өнгөрүүлэх жинхэнэ дамжлагатай чин сэтгэлийн гүнээс холбогдох хүмүүс зориулагдсан газар юм. Одоогоор бид энд хоноглон аялах бясалгал дадлага болон сайн дурын ажиллагааг зохион байгуулж байгаа билээ.
Англиар харилцана.
Dzokden Shambhala
837 Taggerty-Thornton Road
Thornton, VIC 3712 Australia
+61 3 9754 6212
[email protected]