Event Details
2023 оны 1 сарын 1-ний 3 цагаас Австрали дахь Шамбалын газраас шууд дамжуулна.
Багшдаа бат оршил өргөх магтаал ерөөл зэрэг нь маш бишрэм сайхан зүйлийн бэлэгдэл бөгөөд бид өөрсдийн хайрт багш Ханбрүл Ринбүчид урт удаан наслахын ерөөлийг өргөх болно.
Ринбүчигийн хувь төгөлдөр сайн эринийг авчрах үйлсэд нэмэр тус болох үүднээс энэхүү тахилгыг бид өргөснөөр тэрхүү замд тохиолдох элдэв саад бэрхшээл бүгдийг арилгах боломжтой.
Бат оршил өргөх зан үйлээр мөн багш шавийн барилдлагад гарсан алив унал доройтлыг арилгах ингэснээр хойшид ч номын рашааныг хүртсээр байхын нөхцөл шалтгааныг бид бүтээдэг. Гүрү багш гэдэг зөвхөн буян билгүүн цогцолсон хувьтай шавь нарт номоо айлддаг учиртай бөгөөд шавь бидний буян хишиг хүрэлцэхгүй байвал дагинас түүнийг өөр газар оронд урин залж ном айлдуулахаар авч оддог ажгуу. Багшид бат оршил өргөх тахилгаар бид энгүй их буян чуулганыг хурааж сайн үйлийн нөхцөл шалтгаануудыг бүтээдэг байнам.
Орчин цагийн төөрөгдсөн зарим хүмүүс аль хүссэн цагтаа насан эцэслэх юмуу хүний гарт орохоосоо өмнө талийж одох юмсан хэмээн хүсч байдаг нь машид буруу үзэл билээ. Ингэснээр тэд эрдэнэт хүмүний төрлийг олсноо ор тас мартаж байгаа хэрэг юм. Тэд Гүрү багшийг ч мөн таалсан цагтаа нирваан дүрийг үзүүлэхийг хүсдэг урт наслах ямар хэрэг байна хэмээн асуух ч бий бөгөөд үүнийгээ энэрэнгүй сэтгэл хэмээн эндүүрэх ч байдаг.
Эрүүл саруул урт насыг наслан дадлага бясалгалаа хийж гүйцээхийн төлөө зүтгэхэд багш маань ч амьтны тусад аль болох удаан хамт байх нь бидэнд зайлшгүй чухал хэрэгтэй. Гүрү бол Бурхан. Гүрү бол Ном. Гүрү бол Хувраг билээ. Тиймээс Гүрү багшийн эрүүл саруул урт наслахыг ерөөж бидний гаргасан зүтгэл бүхэн Хуврагийн урт нас эрүүл саруул амьдралд ч нөлөөтэй нь үүнээс харагдана. Бид гэгээрэлд хүрэх хүртлээ буян чуулганыг хураах бүхий л боломжийг алдалгүй ашиглах шаардлагатай байна.
Тахилын зүйлсэд ус, хүж, балин гэх мэт 1000 зүйлийн өргөл ордог нь та бидний буян чуулганыг арвижуулахад зориулагдсан ажээ. Номын ялалтыг тунхагласан олон эрхэм нандин зүйлсийг цуглуулан өргөл болгон, Гүрү багшаа олон аргаар сэтгэл хөдөлтөл гуйж залбиран мөргөснөөр дагинас түүнийг бидэнтэй саатан үлдэхийг таалдаг учиртай.
Ханбрүл Ринбүчид бат оршил өргөх зан үйлийг спонсорлох бол
Хандив өргөх бол:
https://dzokden.org/mn/donations/sponsor-the-long-life-offering-to-khentrul-rinpoche-4/
Цагаан Тара тарни хуримтлуул
Тарни илгээх:
https://airtable.com/shr3ot5hgDu1JYUpL
Цагийн бүсээр
Монгол: 1\1-ний үдийн 12 цаг
Zoom Information
https://us02web.zoom.us/j/87606440022?pwd=aGlMNk9nb3NlZlJwVVRwTlpWM1VNUT09
Passcode: 108108
Webinar ID: 876 0644 0022
Passcode: 108108