Event Details
Номын Баярын Талаар
Шар Ханбрүл Жамбал Лодой Ринбүчигийн 6 номын нээлтийн баярт та бүхнийг урьж байна. Монгол хэл дээр орчуулагдсан эдгээр номонд Цагийн хүрдний тантрын сургаал болон Шамбалын орны талаар дэлгэрэнгүй толилуулсан буй. Энэ бол бидний сүүлийн 5 жилийн нөр их хөдөлмөрийн үр шим бөгөөд Калачакра болон Шамбалын номлолтой хүмүүсийг гүн гүнзгий барилдлага тогтооход туслах зорилготой билээ. Хүн болгон өөрийн сэтгэлийн үнэн мөн чанарыг илрүүлж Шамбалын оронтой холбогдсоноор хоёр дахь Алтан Эринийг авчрахад хүчин зүтгэлээ гарган туслаасай гэсэн Ринбүчигийн чин хүсэл ерөөлөөр болох болтугай.
Хаана
Монголын Үндэсний Төв Номын Сан
Үнэт Ховор Номын Музейд болно.
Chinggis Ave 4, Ulaanbaatar, Mongolia
Хэзээ
2022 оны 7 сарын 29-ний 11:00- 13:00
Та номын баярт оролцохоос гадна мөн онлайнаар лайв үзэх боломжтой.
Гарын үсэг зуруулан худалдаж авч болох номууд:
- Шамбалын Нууцыг Задлахуй
- Очирт Хөлгөний Гүнзгий замын Нуугдмал Эрдэнэ
- Сэтгэлийн мөн чанараа нээхүй, Боть 1
- Сэтгэлийн мөн чанараа нээхүй, Боть 2
- Сэтгэлийн мөн чанараа нээхүй, Боть 3
- Уламжлалт Бясалгалын Гарын Авлага
Номын Талаар
Номуудын танилцуулга болон ажиллагааны талаар мэдэхийг хүсвэл энд дар
Link to be added.